“Аватар” таныг шоконд оруулна гэнэ дээ...

Нэрт кино найруулагч Жеймс Кэмерон “Аватар”-ын шинэ гурван ангийг зэрэг бүтээж байгаа билээ. Тэгвэл Кэмерон киноныхоо шинэ ангийг үзэгчдийг шоконд оруулна гэж ам гарчээ. Тэрбээр “Би та нарт нэг л зүйлийг хэлж чадна. Энэ кино үнэхээр тасархай болно. Та бүхэн киног үзэхдээ нүдээ бүлтийлгэж, амаа ангайлгаж, шоконд орно оо” гэж инээмсэглэн хэлсэн байна. “Аватар”-ын шинэ гурван анги дээр дөрвөн зохиолч ажиллаж байгаа юм. Кэмерон зохиолчидтойгоо долоон сарын турш байнга уулзаж, кадр бүрийг маш нарийн ярьж буй гэнэ.

“Аватар”-ын шинэ ангид дэлхийн хүмүүс Пандора гаригийг эзлэхээр эргэн очдог байна. Энэ удаад Пандорагийнхан хэсэгхэн хүмүүсээс бус бүтэн армиас гаригаа хамгаалахад хүрдэг. Кэмероны өгүүлснээр бол киноны бараг бүх үйл явдал далай тэнгист болох ажээ. Киноны нээлтийг 2016 оны арванхоёрдугаар сард хийхээр товлосон гэж байна.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Cameron tasarhai shuuu
    2014 оны 11 сарын 30 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025