Дебют: Бид хоёрын дунд хайраас өөр юу ч байхгүй

Дизайнер Д.Отгонжаргалыг "Дебют" буландаа урьсан юм. Нью-Йорк хотноо Couture Fashion Week шоунд Монгол Улсаа төлөөлөн оролцож, гадныхнаас магтаалын үгс ихээр сонссон түүнийг өгөгдөл, ур чадвартай, сэтгэмжтэй дизайнер гэж мэргэжлийн хүрээнийхэн нь үнэлдэг юм.

Түүний өөдөөс хараад ярилцаж суухад даруухан дөлгөөхөн зантай хэрнээ жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг эмэгтэй юм шиг санагдсаныг нуух юун. Миний тавьсан асуулт бүрд тэр ямар ч баггүйгээр, хэлэе гэснээ л хэлсэнд  тэднийхээс сэтгэл өндөр буцсан билээ. 

-Та бол манай урдаа барьдаг дизайнеруудын нэг. Тиймээс “O Couture” шоу тань хүлээлт үүсгээд байгаа гэж болно. Шоуны онцлогийн талаар хоёулаа яриагаа эхлэх үү?

-Ирэх сарын 5-нд болох “O Couture” шоугаараа дизайнер Д.Отгонжаргалын стиль имижийг тодорхойлсон загваруудаа үзүүлэх болно. Миний загвар гэхээр хүмүүс ерөнхийдөө мэддэг болчихсон байна лээ. Онцлог тал нь хээ хуар, чимэглэл, гар ажиллагаа ихтэй загварууд голлодог. Энэ жилийн “O Couture” шоугаараа дамжуулаад өөрийнхөө стилийг илүү их тодорхойлохыг хүсэж байна. Д.Отгонжаргал гэдэг хүн ийм юм хийдэг шүү гэсэн байдлаар таних тэмдэг болгож гаргахыг зорьсон. Шоундаа эрч хүчтэй залуу охид, өөрийгөө өөрчлөхийг хүссэн, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүдийг оролцуулж байна.

Удахгүй шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан үдшийн гоёлдоо ямар даашинз өмсөх вэ гээд л эмэгтэй хүн бүр бодож байгаа шүү дээ. Тэгвэл тэр хүсэл бүхэнд зориулсан party dress, evening dress, cocktail dress чиглэлээр олон загвар гаргасан юм. Нэг ёсондоо энэ жилийн трэнд болсон хэлбэр, материал, өнгөний чиг хандлагыг тодорхойлсон дизайнер Д.Отгонжаргалын уран бүтээлийн тайлан тоглолт гэж хэлж болно.

Миний бие даасан хамгийн анхны шоу гэдгийг бас хэлмээр байна. Би “Урлах эрдэм” дээд сургуульд долоон жил багшилсан. Энэ хугацаанд уран бүтээлээ яг зогсоочихоогүй. Гэхдээ уран бүтээлийн яг карьераа бол түр зогсоосон байсан. Харин одоо энэ шоугаараа өөрийгөө илэрхийлэх гэж байна даа.

-Моделийн сонголт дээр тун анхааралтай хандсан шиг байна. Тийм үү?

-Ерөнхийдөө “Монгол модель” агентлагийг сонгосон. Яагаад гэвэл шилдэг моделиудыг бэлтгэдэг, монголдоо номер нэг гэж хэлж болохоор. Би “Урлах эрдэм”-д байхаасаа л “Монгол модель”-ийн Д.Болормаа багштай хамтарч ажиллаж байсан. Энэ жил ч гэсэн хамтарч ажиллана.

Дизайнер хүн загвараа гаргачихаад ямар нэгэн стандарт тогтоодог л доо. Яг л мэргэжлийн хүмүүст өмсүүлнэ, өндөр модель байх,  манерын хувьд ч сайн алхаатай гэсэн шалгууруудаар авдаг. Эдгээр шалгуурт нийцэж байвал надтай холбогдож болно.

-Ер нь энэ шинэ жилийн гоёлын даашинзны чиг хандлага ямар байх вэ?

-Загваруудын чиг хандлага жил болгон өөрчлөгдөж байдаг. Гоёлын хувцас бол  трэндийнхээ хувьд огцом өөрчлөгддөггүй. Сонгодог үндсэн дүр төрхтэйгөө  байдаг. Гоёлын хувцсанд Х хэлбэр, годе буюу загасан хэлбэр, H хэлбэрийн шулуун гэсэн гурван хэлбэр байсан хэвээрээ байдаг.  Нэгдүгээрт, өнгөний сонголт ихээхэн өөрчлөгддөг. Энэ жил оранж өнгө голлож байна. Ер нь гоёлын хувцсыг эмэгтэйчүүд царайндаа тааруулж сонгохоос гадна, тогтмол өнгөнүүдийг хэрэглэдэг л дээ. Ассан байдалтай харагдахын тулд илүү тод өнгөнүүдийг их сонгодог.

Энэ жилийн трэнд өнгө бол цэнхэр, оранж, алтлаг, мөнгөлөг гэсэн өнгөнүүд  байна. Алтлаг, мөнгөлөг өнгө дөрөв таван жил тасралтгүй давамгайлж байна. Материалын хувьд бие гэрэлтсэн торон, илүү секси харагдахаар загварууд давамгайлсан байна.

Өөрийнхөө коллекцид торон материалыг ихээхэн ашигласан. Миний загварын бас нэг онцлог секси өнгө төрхийг илэрхийлсэн.

-Та ер нь загварын ертөнцөд анх хэзээ хөл тавьж байв. Яагаад энэ мэргэжилд татагдах болов?

-Би загварын ертөнцөд орж ирээд арван хэдэн жил болж байна. 2003 онд “Урлах эрдэм”-ийг төгссөн. Оюутан байхаасаа л уран бүтээл хийж эхэлсэн.  Дипломоо хамгаалахдаа  дизайнер  Н.Нямцэцэгтэй хамтарч  коллекц хийж байсан. Бүтээлч, шилдэг оюутан байхыг их хүсдэг байлаа.  Сургуулиа төгсөөд хувцасны дизайны тэнхимд багшилсан юм. Хамтарсан уран бүтээлийн зургаа, долоон шоу хийсэн.

Би багаасаа их бүтээлч хүүхэд байсан. Манай ээж өөрийн хэрэгцээндээ зориулаад их юм оёдог хүн байсан л даа. Хүүхдүүддээ даашинз оёж өгнө. Гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулаад орныхоо даавууг оёчихдог байсан. Тэр болгоныг нь би их хардаг. Дуурайгаад хүүхэлдэйн хувцас хийчихдэг, багаасаа оролдлоготой хүүхэд байсан. Би ер нь яагаад ч эдийн засагч юм уу, өөр мэргэжлээр явахгүй хүн байсан. Багаасаа л зурдаг, хөдөлмөрийн хичээлдээ дуртай хүүхэд байлаа. Яг дизайнер болно гэж бодоогүй. Зураач л болно гэж боддог байлаа. Шохой, харандаа олдвол энд тэнд сараачиж явдаг. Ангийнхныхаа хөтөлдөг тэмдэглэлийн дэвтэр дээр би хамгийн их зураг зурдаг байв.

1999 онд дизайнер болох уу гэж их бодож байгаад ерөөсөө  зураач болно гэж шийдсэн. Тухайн үед шалгалт өгөх гэсэн чинь элсэлт аваагүй. Тэгээд “Урлах эрдэм” сургуульдаа орсон,  энэ мэргэжлийг сонгосон. Тухайн үед хувь заяа замыг минь заагаад өгчихсөн юм шиг байгаа юм. Нэгдүгээр курсд ороод хувцас оёх нь их сонирхолтой санагдаж, зөв зам сонгож гэж бодож байлаа.

“Гоёл”  наадамд оролцох уу.  Ер нь “Гоёл”-ын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Оролцохгүй. Хоёрдугаар курсийн оюутан байхдаа оролцож байсан. Охид, залуучуудад зориулсан савхин хувцасны загвараар оролцож байлаа. Түүнээс хойш үдшийн  гоёлын даашинзаар оролцож байсан. Миний бодлоор “Гоёл” наадамд тодорхой нэг хүрээнийхэн л хамрагддаг. Үндсэн зорилго нь дизайнер болон, загвар өмсөгчийг шалгаруулдаг наадам. Тэгсэн мөртлөө моделиудад илүү их анхаарлаа хандуулж, моделиудыг илүү их сурталчилдаг. Гэтэл дизайнер гэдэг их хүнд хэцүү мэргэжил. Хэцүүг нь суугаад оёдог хүн мэдрэх байх. Цаг зарцуулалт нь  маш их. Загвараа зурахаас эхлээд, оёх, шидэх хүртэлх бүгдийг ойлгодог хүмүүс тэмцээнийг шүүдэг байх хэрэгтэй. Дизайнер луу чиглэх хэрэгтэй.

Гадныхныг харж байхад тийм байдаг. Модель гэдэг мэдээж өндөр хариуцлагатай ажил. Гэхдээ манай монголд моделиудыг илүү сурталчлаад, дизайнеруудыг мартчихдаг. Энэ зарчмыг илүү их хөөргөчихсөн тэмцээн бол “Гоёл” наадам юм шиг санагддаг.

Саяхан би “UBS” телевизээр нэг  нэвтрүүлэг үзээд их бухимдсан. Хоёр хөтлөгч нь “Удахгүй Гоёл наадам болох гэж байна. Энэхүү наадмаар шилдэг моделиудыг шалгаруулна” гээд яриад зогсож байгаа юм. Тэр хоёр хөтлөгчийн буруу байхгүй л дээ, “Гоёл” наадам тийм өнгө аястай болчихсон, хүмүүс бас тэр байдлаар нь хүлээгээд авчихсан юм чинь. Миний хувьд “Гоёл”-д орохыг хүсдэггүй. Тэрний оронд өөрийнхөө загварыг хийгээд явж байсан нь надад илүү дээр. Цаг бол алт шиг байна. Шал дэмий тэмцээн л гэж боддог юм.

-Таны хандлагыг ойлголоо. Гэхдээ асуучихъя гэж бодоод байна. Мэргэжлийн хүний нүдээр харахад энэ жилийн “Гоёл” наадамд хэн гэдэг модель түрүүлэх хэмжээнд байгаа бол. Ер нь үздэг үү. Энэ жил очиж сонирхох уу?

-Би үздэггүй. Үзэхгүй. За хэн түрүүлсэн байна вэ гээд тодорхой мэдээлэл авдаг төдий. Тэрнээс биш цаг зав гаргаад үзэж байгаагүй юм байна. Хүмүүсийн ярьж байгаагаар сүүлийн үед сонин л зохион байгуулагддаг болчихсон гэсэн. Загварын долоо хоног гээд. Тэр нь стандартад хүрсэн үзүүлбэр болж чадаж байгаа ч юмуу, үгүй ч юмуу. Шударга явагддаггүй, сонин тэмцээн ш дээ.   

-Нууц биш бол нэг даашинз хэдэн төгрөгийн өртөгтэйгөөр бүтдэг вэ. Тэрийгээ эргүүлээд дунджаар ямар үнэ мөнгөөр зардаг вэ?

-Хүмүүс   дизайнеруудыг их ашигтай ажилладаг гэж санадаг шиг байгаа юм. Гадныхантай харьцуулаад үзвэл манай дизайнерууд маш бага цалинтай. Бидний ажлыг ойлгодоггүй, үнэлдэггүй байдал их ажиглагддаг. Загвараасаа хамаарч үнэ нь тодорхойлогддог. Хэр их ажиллагаа орсон байна, чимэглэл нь хэр их байна. Дизайнераас шаардаж байгаа цаг зарцуулалт хэр их байна гэдгээс үнэ нь хамаардаг.

-Ингэхэд загварынхаа санаануудыг хаанаас авдаг вэ?

-Хүн болгон л асуудаг юм, энэ асуултыг.Загварын санаануудаа хаанаас авдаг вэ, онгод нь яаж орж ирдэг вэ гээд л \инээв\. Хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөхөөр ертөнцийг үзэх үзэл өөрчлөгддөг юм болов уу гэж боддог. Би хүнтэй суугаад хоёр хүүхэдтэй болсон байна. Хоёр дарааллаад төрлөө гэхэд дөрөв, таван жилийн өмнөх Отгонжаргалаас шал өөр болсон. Ганц бие байхдаа мэргэжилдээ улайраад зөвхөн ажлаа хийдэг байсан бол, одоо хоёр хүүхдийн ээж, айлын гэргий, дизайнер хүн учраас илүү их хариуцлага оногдоход үүнийгээ тойроод ертөнцийг үзэх үзэл шал өөр болсон.

Өмнө нь би мэдээж завтай л хүн байж таараа шүү дээ. Уран бүтээлийнхээ онгодыг ганцаараа байх үедээ хөгжим сонсоод л, авдаг байлаа. Ер нь их бүтээлч байсан. Гудамжаар хөгжим сонсоод явахдаа хүртэл загвараа бодоод л явдаг байсан. Одоо ерөөсөө больсон. Шууд л ажил ругаа ороод ажлаа хийх явцдаа загвараа гаргадаг. Амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс хамаараад онгод бас өөрчлөгдөж янз янзаар орж ирдэг.    

-Зохиолч, яруу найрагчдад л онгод байдаг гэж ойлгодог ш дээ?

-Тийм. Заримдаа онгод орохгүй өдөр гэж байна. Бие болоод сэтгэл санаа тавгүй байхад яаж ч хичээгээд гараас гоё зүйл гардаггүй шүү дээ.

 -Катя Зол, Ариунаа Сүри нараас өмнө таны нэр загварын талбарт тодорч байсан. Одоо та нарыг их харьцуулж ярьдаг болж. Энэ харьцуулалтыг юу гэж бодож явдаг вэ?

-Бид гурвын чиглэл  шал өөр. Уран бүтээлчийн үзэл санаа, уран бүтээлд нь илүү их шингэдэг. Хүнийхээ хувьд болоод, хийж байгаа уран бүтээл нь шал өөр. Ариунаа Сүриг би маркетинг тал руугаа их ажилладаг гэж боддог юм. Загвар нь их сүнслэг. Натуралны загварууд мөртлөө аягүй их хуниас нугалаастай. Минийх бол шал өөр шүү дээ. Яагаад ч харьцуулагдахгүй хүмүүс байхгүй юу. Намайг гоёлын даашинз, чимэглэл хийдэг хүнтэй харьцуулвал өөр хэрэг.  Тэд нар энгийн хэрэглээний хувцас урладаг байхад харьцуулах хэрэггүй л юм шиг санагддаг шүү дээ. Тэд  бас юм хийж байгаа, хөдөлмөрлөж чадаж байгаа дизайнерууд.  Тодорхой хэмжээгээр өөрсдийн нэрээ гаргаж байгаа гэж би харж байна.

-Дизайнерууд хоорондоо туршлага солилцох үе байдаг уу?

-Манай монголчууд ийм юм болов уу. Хоорондоо нэгдэж, нийлдэггүй.  Одоо дизайнерууд яг хоёр хуваагдчихаад байна л даа. Нэг хэсэг нь яг жинхэнэ урлагийн бүтээл хийж байхад нөгөө хэсэг нь мөнгө, бизнес талдаа илүү харж, нэр хүндээ өсгөхийг хөөцөлдөж байна. Хувцас гэдэг бол урлагийн бүтээл. Тэр талаасаа анхаарч ажиллахаас илүү маркетинг тал руу чиглэсэн, нэр хүнд олж авахыг хүссэн зан чанар дизайнеруудаас  ажиглагддаг. Гэтэл урлаг, мөнгө хоёр хэзээ ч зохицохгүй. Би гараараа урлагийг бүтээнэ гэж боддог. 

-Та өөрийнхөө загварын онцлогийг тодорхойлооч?

*Миний загвар бол дахин хэзээ ч давтагдахгүй. Нэг л эмоци, тухайн өдрийн өнгө аясаар бүтдэг. Загвартаа эмэгтэйлэг байдлыг ихээхэн тусгаж,  хээ хуар, цэцэг,  чимэглэл, хуниас нугалаастай “O Couture “ хэзээ ч давтагдахгүй бүтээл хийхийг хүсдэг.

-“О Сouture” гэж яг ямар учиртай нэр вэ?

-Энэ нь ерөөсөө дахин давтагдашгүй. Дизайнерийн өөрийнх нь философи, үзэл бодлоос хамаардаг. Тухайн өдрийн эмоциос хамаардаг. Жишээлбэл би нэг ийм зураас зураад зохиомж гаргалаа гэж бодъё, үүнийгээ би ахиад зурж чадахгүй л байхгүй юу. Дэлхий дээр нэг идеа ганцхан байдаг гэсэн тийм л утгатай. Нэрийн брэндээ гаргах миний ирээдүйн гол зорилго юм.

-Наадмаар танай гэр бүл их  загварлаг хувцасласан байсан. Яг л танай гэр бүлийнхэн шиг дээл хувцас урлуулах санал ирж байв уу?

- Аав хүү хоёр адилхан, ээж охин хоёр  адилхан хувцаслах санааг би  гаргасан. Би өөрөө махлаг, жинтэй учраас хар хормой, цагаан цээжтэй хувцас хийе гэсэн чинь  хүмүүс  “чи ямар оновчгүй шийдвэр гаргасан юм бэ” гэж байсан. /инээв/  Чи өөрөө дизайнер юм байж оновчгүй өнгө сонгож,  илүү махлаг харагдаж байна лээ гээд  шүүмжлээд байсан. Тийм хувцас хийлгэх санал ирж байгаагүй. Ирвэл би яг тэр загварыг хуулбарлаж хийж өгөхгүй шүү  дээ. Би  дизайнер хүн учраас тэрнээс олон баялаг санаанууд надад байгаа. Тиймээс би захиалагч нартаа үүнийг байнга хэлдэг. Үйлчлүүлэгч нар маань би энэ загварыг хийлгэе гээд алдартай брэндийн загварыг  над дээр бариад ирдэг. Тэгэхээр чинь их онцгүй шүү дээ. Яагаад гэвэл би өөрөө дизайнер хүн. Би тэрнээс илүү гоё загварыг,  гоё гэж хэлэхгүй юм аа гэхэд өөр загварын санаа гаргах чадал чадвар надад байгаа байхгүй юу.

Тэгээд би  “Үгүй би таньд энэнээс гоё загвартайг хийж өгье” гэж хэлдэг. Хүмүүс бас миний загварыг  барьж ирээд  “чиний энэ загварыг том размераар хийлгэе” гэдэг. Тэр хүмүүст би “үгүй энэ чинь угаасаа ганцхан загвар, наадхаас чинь өөр загвар гаргаж өгье л гэдэг”. Нэг хийчихсэн загвараа ахиад хийж суух надад сонирхолтой биш. Өөр өөр санаа гаргаж,  өөр юм хийхийг л хүсдэг.

-Эрэгтэй загвар хэр их зохиодог вэ. Аль эсвэл зөвхөн нөхөртөө зориулж зохиодог уу?

-Загасчны морь усгүй гэгчээр нөхөртөө бас хувцас хийгээд байж чадахгүй байна. Өмнө нь  хийгээд байдаг байсан. Дөнгөж дизайнер болж байхдаа өөрийгөө хувцасласан, дараа нь нөхөртэй болоод нөхрөө бас хувцасласан. Одоо бол амжихгүй л явна. Өөрийнхөө урласан хувцасыг нөхөртөө өмсүүлэхийг хүсдэг.

-Эмэгтэй загвараар дагнадаг гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болохгүй. “Урлах эрдэм”-ийг магтаж хэлэхэд манай сургуулийг төгссөн дизайнерууд бүх талын чадвартай болж төгсдөг.  Эмэгтэй, эрэгтэй, гоёлын, үндэсний, хүүхдийн гэх мэт. Бид бүгдийг нь  цогцоор  сурч төгссөн. Тэр болгон өөр өөрийн гэсэн технологитой,  бид  тэр технологийг эзэмшсэн. Намайг пальто оёод өгөөч гэвэл би хэзээ ч чадахгүй гэж хэлэхгүй. “Өө тэгье, би чадна” л гэнэ.  

Трансжендер, Гей миссүүд натурал эмэгтэйчүүдээс гоё биетэй болж байна. Тэдний зүгээс таны  загварыг  өмсье гэсэн санал ирж байв уу. Одоо ирвэл яаж хүлээж авах бол?

Адилхан л хүмүүс юм чинь би адилхан л байдлаар хүлээж авна. Хүн болгон  сайхан болъё л гэсэн зорилготой. Ганбууш болон өөр бусад хүмүүсээс надад тийм санал ирж байсан. Би өмнө нь тэд нартай харьцаж байсан. Бусад хүмүүст яаж ханддаг вэ. Тэр хүмүүст яг л тийм сэтгэлээр, тэднийг гоё болгохын төлөө  сэтгэлээрээ хандаж байсан.

-Таны мөрөөдөл юу вэ. Нэрийн брэндээ гаргах зорилго байна уу?

Мөрөөдөл байгаа. Нэрийн бүтээгдэхүүнээ гаргана. Одоо би “О Couture” гээд дахин давтагдашгүй цорын ганц хувцас хийгээд байгаа. Гэхдээ үйлдвэрлэл тал руугаа дагнадаг. Энэ нь “Free te forta” –г бодвол арай өндөр өртгөөр гардаг. Гар ажиллагаа их ордог. Нэг загвар маань  таваас доошгүй цөөхөн тоогоор үйлдвэрлэгддэг. 

Таны загварууд хаагуур зарагддаг вэ, гадагшаа гаргадаг уу?

Одоохондоо дэлгүүрүүдээр зарагдаагүй байгаа. Өөрийн нэрийн бүтээлүүд мэдээж бий болно. Одоохондоо манай салон дээр ирээд миний загваруудыг сонирхоод авах боломжтой. Гадагшаа бас гаргаагүй байна.

Гадаадаас таны бүтээлийг өндөр үнээр худалдаж авъя гэсэн санал ирж байв уу. Та ер нь ямар амжилтууд гаргаж байв?

Биднийг одооноос л таньж эхэлж байна л даа. Монголчуудыг нэлээд чадвартай гэдгийг гадныхан одооноос л мэдэрч эхэлж байна. Урьд нь бидний бүтээлийг мэддэггүй байсан ш дээ. Саяхан Mersedes Benz-д Катя Зол, Ариунаа Сүри орчихлоо.  Сая н.Баасанбат гээд оюутан Италийн тэмцээнд оролцсон. Энэ бүгдийг харахаар Монголчууд үнэхээр чадвартай. Өмнө нь моод монголоор дуусдаг гээд яригддаг байсан, энэ яриа эрт урьдынх болчихсон.

Өнгөрсөн хоёрдугаар сард Нью-Йоркд болсон загварын шоун дээр миний загвар хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрсэн. Өөрийгөө жаахан магтчихад. Маш их эмоцитой, сэтгэл өндөр хүлээж авсан. Хүмүүс нижгэнэл алга ташаад л, гайхалтай гээд л байсан. Нэг их өргөн хүрээтэй шоу биш ч гэсэн тэрүүхэндээ том л доо. Би очихоосоо өмнө “За би Нью-Йоркд очоод яах бол доо. Бүх юмаараа гологдох байлгүй дээ” гээд өөрийгөө голонгуй очсон. Харин очоод сэтгэл маань өөрчлөгдөөд, Монголчууд их мундаг юм байна гэдэг ойлголттой ирсэн. 

Моделиудын хооронд, тайзны ард тэмцэл гардаг гэдэг нь нийтэд ил болчихсон. Дизайнеруудын хооронд зөрчилдөөн хэр байдаг бол?

Дээр  “Гоёл” гээд тэмцээн дээр  нэг ийм юм болж байсан. Нэг охины өмсөх гэж байсан гоё хувцсыг нь нөгөөдөх нь аваад өмсчихсөн. Тэгээд нэг охин нь нөгөөдөхөө “Чи наадахаа тайлаач ээ” гээд л орилоод сэгсэрч байсан.  Хэн нь ямар загвар өмсөхөө мэдэхгүй, бараг тайзныхаа ард гараагаа зоодог байсан. Тэр бол асар буруу л даа. Зохион байгуулалт ерөөсөө байхгүй байсан. Моделиуд нь ирээд “би энийг өмсөнө” гээд өөрсдөө авчихдаг. Томчууд нь  түрүүлээд сонголтоо хийгээд авчихдаг. “Гоёл”-ын тайзны ард тийм юм их байдаг байсан. Миний бодлоор зохион байгуулалт муутай, нөгөө талаар дизайнеруудыг хүндлэхгүй байгаа юм шиг харагддаг.

Дизайнерууд бол хаана л бол хаана өрсөлддөг юм биш үү. Мэдэхгүй, тийм ширүүн өрсөлдөөн тэмцэл миний мэдэхийн лав байхгүй ээ. Монголчууд чинь ер нь дизайнеруудаа  танихгүй юм шиг царайлдаг ч юм уу, Тэгтлээ их ойрхон байж үзээгүй ээ.\инээв\

Өнөөдөр танай нөхрийн төрсөн өдөр байх аа. Ямар бэлэг бэлдэв. Та хоёр хэд дэх жилдээ хамтдаа тэмдэглэж байна вэ?

Тийм ээ, төрсөн өдөр нь. Одоохондоо бэлэг бэлдэж амжаагүй л байна. Бид хоёр долоо дахь жилийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна. Долоон жилийг хамт өнгөрүүлчихсөн байна. Өнөөдрийн хувьд их завгүй өдөр байлаа. Одоо гараад бэлддэг юм уу гэж бодож байна. Манай хүн ч гэсэн завгүй гүйж байна. Тодорхой болгосон юм байхгүй. Миний хайр ямар ч байсан ажлаа хийгээрэй гээд л. Хоёулаа юун төрсөн өдөр манатай гэсэн байдалтай байна.

Нөхрийн тань юу илүү таалагдаж, таныг татдаг вэ?

Манай хүнд хиймэл баг ерөөсөө байдаггүй. Эрэгтэй хүн чинь хүнтэй танилцахдаа нэг их хиймэл байдаг ш дээ. Надтай  анх танилцахдаа байгаагаараа байсан. Тэр тал нь их таалагдсан. Над дээр хүрч ирээд шууд намайг цохиж аваад л сайн уу энэ тэр гээд л их найрсаг. Бас нийтэч, цайлган сэтгэлтэй. Их мундаг хүн ш дээ. Надад тэгж бодогддог юм. Мэдэхгүй ээ,  би дурлачихсан болоод ч тэр үү, миний хайр учраас уу, тэгж санагддаг юм. Ер нь үзэл бодол нь, хүнийг уучилж байгаа нь, хүнд ерөөсөө уурлаж уцаарладаггүй, тайван, юмыг их олон өнцгөөс нь олж хардаг.  Уужим сэтгэлтэй. Эрэгтэй хүн ер нь тийм байвал  түшиг тулгууртай шүү дээ.      

Монголын нийгэмд эмэгтэйчүүдийг өөрөөсөө ах хүнтэй суувал хэвийн хүлээж авдаг. Харин дүүмэд хүнтэй суувал цаагуур ярьдаг. Тухайн үед таныг өөрөөсөө дүү хүнтэй суухад хайр сэтгэл байсан уу, өөр зүйл байсан уу гэж их ярьж байсан. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?

Бид хоёрын дунд хайр сэтгэлээс өөр юм байгаагүй. Жинхэнэ хайр сэтгэлээрээ учирсан. Хосууд ямар байдаг билээ. Надад дүү гэсэн асуудал нэг их сонин байгаагүй. Хамгийн анх танилцахдаа дүү ч гэж бодоогүй. Мань хүн ч гэсэн насаа нуучихсан. \инээв\ Урьд нь намайг дүү залуучууд сонирхоход  “Өө чи дүү юм байна ш дээ” гээд л нүүр өгдөггүй байсан. Нөхөртөө бол  ерөөсөө тэгээгүй. Яг л миний үеийн юм шиг, намайг хайж байгаад ирсэн юм шиг. Тийм л хүн байсан. Насны асуудал одоо ч гэсэн надад нөлөөлдөггүй. Би хүүхдээ төрүүлчихээд хамгийн анх паппарацид өртөж эхэлсэн.

Төрснийхөө дараа би их хүндээр хүлээж аваад, уйлж байсан. Яах гэж би чамтай суусан юм, би ингэж хэлүүлэх байсан юм бол гээд л. Тэр үед би таргалчихсан. Уг нь туранхай байж байгаад гэнэт таргалсан. 52 кг-тай байж байгаад 72-той болсон. Төрснийхөө дараа эмэгтэй хүн чинь их эмзэг болчихдог. Би тэр үед бичсэн комментуудыг эхнээс нь авахуулаад дуустал нь уншиж байсан. Тэрийг уншаад уйлаад л. Тэгэхэд намайг бүр аймаар муухайгаар биччихсэн байсан.  Тухайн үед их л хүндээр тусгаж авсан.

Хүмүүс яагаад намайг ингэж байгаа юм бол, би энэ хүмүүст юу хийсэн болоод намайг бүдүүн тарган, хөгшин, шулмаар нь дуудаад байгаа юм бол. Энэ мөнгөтэй авгай залуу хүүхдийг эргүүлчихэж гээд л аймшигтай хэлж байсан.

Тэрнээс болж хямраад тэр уураа би нөхөртөө л гаргаж байгаа юм чинь. Одоо бол тиймэрхүү юмыг уншихаа больсон, тоохоо ч больсон. Тийм юмыг учраа мэдэхгүй жаахан хүүхдүүд л бичдэг юм шиг санагдсан. Тухайн хүнтэй нь  харьцаж, ямар хүн гэдгийг мэдэхгүй байж яах гэж тэгж бичдэг юм бол гэж би их гайхдаг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (24)

  • zochin
    Teneg mal.ooroo yostoi dandaa mongo bodoj yavdag blgui.yaj neg hun muuliidaa gesen yumnuud bhiin
    2015 оны 05 сарын 02
  • ааа
    аз жаргал хайр гэрэлтэж бна
    2015 оны 05 сарын 01 | Хариулах
  • Зочин
    ene mangar law xvnd xairluulj, xvniig xairlaj vzeegvi baix shv
    2014 оны 12 сарын 11
  • Зочин
    harin tiin. uuruu l tiim bhgui yu. yahaara avgai bdiin. eh orondoo ihiig hj buteej yavaa saihan mongol emegtei l bn dag. harlasan dotortoi, hachin baliar ugtei amitan be chi
    2014 оны 12 сарын 11
  • bgerel
    nuhriinhu talaar yarisan ni yamar huurhun yum be, az jargal hamgiin sain saihniig husey. surug commentuud unshsan ch taniig muugaar helj bga humuus taniig tegj sain medeh hemjeenii bas deer ni muulah erhtei humuus u gedgiig ta bodood uzerei, tedgeer humuusees iluu tanii saihan ger bul, ajil chini l chuhal shuu dee, tegheer uuriin erch huch energie tedgeer sain saihan zuilsdee zoriulaarai. amjilt!
    2014 оны 12 сарын 09 | Хариулах
  • zochin
    hogshin huuhen l bna yu n goe bgaan.yamar nudeer goe haraad bgaan
    2014 оны 12 сарын 02 | Хариулах
  • zochin
    otgonjargal gej busguig nohor ni buu gomdoogoi gej heleh bn iim busgui ih hovor bolson amjilt husie neg udaa huvtsas oeuulj bsan ih zan saitai shudarga bisgui bn le az jargal husie
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Saixan ger bil bna sh tee, az jargal xusie.
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Зочин
    Mongoliig min neg ch gesen ger bul buten baij bytshan ursen eleg buten aav eejteigee Az jargaltai baigaan ymar ih bayar huur ve
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    yag unen. goy hellee
    2014 оны 11 сарын 28
  • zaluu
    Saihan hosuud baina.,urt udaan jargaltai amidraarai., Ariunaa Suri-n talaar uneniig helj..,
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin
    8800-9700 8902-1087 utas shownii taniltsuulgan deer bn lee. holbogdoj boloh bhaa. Uneheer mundag busgui shuu.
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • mongol bysgyi
    Ix saixan delgeen engiin eeriin gesen oron zaigaa bii bolgoj chadsan ajil amidral ni tegshirsen sain zagvar zoxin byteegch sain gergii saiin saixan bysgyi bainaa Tanii ajil amidrald sain saixan byxniig xysie
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Сайхан гэр бүл бна. Хүмүүс одоо эхнэр нөхөртэйгөө суухдаа настай нь суудиймуу хүнтэй нь суудиймуу. Хачин хачин юм бичиж бхийн. Хүн нь л гол биз дээ зан ааш, анхаарал халамж гээд л. Наснаасаа илүү хэрсүү хүн ч бдаг, нас нь явсан ч хүүхдээрээ томоожоогүй хүн ч бдаг шд. Ажилд нь амжилт хүсье олон гоё хувцас урлаарай
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
    • Зочин
      yag unen. goy hellee
      2014 оны 11 сарын 28
  • zochin
    tiish d. henii heden nasnii zorvv ymr hama bhw. hairtai l bol boliishd. ene ger bvld amjilt. vneheer goy haragdaj bn . shn ch emegtei bn amjilt
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    эхнэр нь эгч байхаар яагаад хүмүүс ийм дургүй байдаг юм бэ? Би гайхаж байна. хүн нэг нэгэндээ хайртай болоход нас тийм чухал юумуу? мөнгөтэй л бол хөгшин авгайгийн мөнгөнд нь боллоо гэхийн. хэрвээ мөнгөгүй, 2лаа л хөдөлмөрлөөд амьдралаа босгох гэж яадаж байгаа эгч эхнэрийг юу гэж хэлэх вэ? тэр залуу мөнгөгүй хөгшин хүүхэн авч сууж байгаа нь бас л буруу болхуу? хүний амьдрал хэнд ч хамаагүй. хайр халамжаар нэгнээ дутаагаагүй л бол болоо. хэрвээ энэ залуу жоохон охинтой суусан бол хүмүүс бас л элдвээр хэлнэ дээ. жоохон охины толгой эргүүлчихэж, энэ охин энэ залуугийн мөнгөнд нь болсон тийм юманд нь болсон. энэ залуу хаягдана. гээл бас л бичиж өгнө дөө. яана даа хүмүүс миньв өөрсдийгөө л хичээж үз
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • zochin
    balai min henii hentei suuh ni jamd ymr hamaa bnaa ataarhaj vhlee yuu,,, yriltslagii ni unshaad oigosongv yu ooroo hvnii tvriiwch hardag bololtoi matar chin
    2014 оны 11 сарын 28
  • Зочин
    Нөхрөөсөө олон насаар эгч хүүхэн гээд нэг хэсэг шуугиад байсан Энэ авгай байхан нь ээ Манай залуучууд яахаараа хөгшин авгай нартай суудаг байнаа Түрийвтэй нь ханилдаг байх даа бодвал Бараа бас энэ мангар бацаан Тэмка гээд л хөвөр ч өгөх юмаа
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
    • zochin
      Teneg mal.ooroo yostoi dandaa mongo bodoj yavdag blgui.yaj neg hun muuliidaa gesen yumnuud bhiin
      2015 оны 05 сарын 02
    • Зочин
      ene mangar law xvnd xairluulj, xvniig xairlaj vzeegvi baix shv
      2014 оны 12 сарын 11
    • Зочин
      harin tiin. uuruu l tiim bhgui yu. yahaara avgai bdiin. eh orondoo ihiig hj buteej yavaa saihan mongol emegtei l bn dag. harlasan dotortoi, hachin baliar ugtei amitan be chi
      2014 оны 12 сарын 11
    • zochin
      balai min henii hentei suuh ni jamd ymr hamaa bnaa ataarhaj vhlee yuu,,, yriltslagii ni unshaad oigosongv yu ooroo hvnii tvriiwch hardag bololtoi matar chin
      2014 оны 11 сарын 28
  • zochin
    shn ger bvl bn az jargal hvseed. zagwart ni bas amjilt hvsiee mundag bn shvvv
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    арьсыг нь сонирхоод яахнав,түрийвч хийх нь үү эсвэл цүнх үү кк
    2014 оны 11 сарын 28
  • zaya
    SAIHAN GER BUL BAINA.AZ JARGAL HUSIE.ENE AMIDRALD HAMGIN CHUHAL NI SETGEL ZURHEE DAGAH
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Ene orosiin erliiz baih tee
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    Arisan ih goy huuhen baidiim bnalee
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
    • Зочин
      арьсыг нь сонирхоод яахнав,түрийвч хийх нь үү эсвэл цүнх үү кк
      2014 оны 11 сарын 28
  • зочин
    яаж энэ дизайнертай холбогдох уу холбоо барих утасны мэдэх хүн байна гг
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    huurhun uvurmuts goy huuhen ymaa
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    huurhun uvurmuts goy huuhen ymaa
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
  • Зочин
    huurhun uvurmuts goy huuhen ymaa
    2014 оны 11 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025