Цахим орон зай, фэйсбүүк твиттерээр дамжуулан олон олон бүтээлч ажил хийж болохыг харуулсан нэгэн чухал ажлыг залуус нэгдэн хийлээ. “Мөнх цохилох зүрх” хэмээх нэрнээсээ л хэдийнэ олон хүмүүсийн сэтгэлд уяатай байх болсон аян амжилттай хэрэгжсэнийг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна. Аяныг санаачлан зохион байгуулсан “Залуусын мартагдашгүй намар” фэйсбүүк групп, “Залуусын давалгаа” ТББ, “Залуусын итгэл” фэйсбүүк группынхэнд энэ дашрамд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе. Тэд чадлаа. Зүрхний хүнд өвчинтэй тэмцэн бяцхан биендээ ахадсан шаналал тээж буй М.Мөнххүслэн өчигдөр Энэтхэг улсыг зорьсон юм.

Аяныг удирдан зохион байгуулсан Монголын телевизийн урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдсэн “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржид олон хүн талархсан сэтгэлээ илэрхийлж буй. Хар элгийн хүмүүс ч гэсэн халуун сэтгэлээр нэгэндээ туслаж, Монголын залуус нэгдэн нийлбэл юуг ч бүтээж босгож чадахыг энэ явдал харуулсан юм.
Бид та бүхэнд Д.Даваадоржийн цахим хуудсандаа бичсэн талархлын үгийг онцлон хүргэж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сайн байна уу, сайхан сэтгэлт хүмүүс ээ!
“Мөнх Цохилох Зүрх” аян маань М.Мөнххүслэн хүүд амьдрал бэлэглэх хагалгаанд хандив цуглуулах зорилготойгоор 2014 оны 10 сарын 21-ны өдөр "ЗАЛУУСЫН МАРТАГДАШГҮЙ НАМАР" ФЭЙСБҮҮКИЙН ГРУПП болон "ЗАЛУУСЫН ДАВАЛГАА" ТББ, "ЗАЛУУСЫН ИТГЭЛ" фэйсбүүкийн группын санаа нийлсэн 30 нөхдийн санаачлагаар эхэлсэн билээ.
Анх бид хүүгийн талаар эгчээс нь сонсоод найзынхаа дүүд туслахаар зэхэж байх үед цуглах өрөөгүй, цуглуулсан мөнгөгүй өвөр дүүрэн сайхан сэтгэлээс өөр юмгүй тэг цэгээс эхэлж байлаа. Бидний залуусын хувьд тэр их мөнгийг цуглуулах туршлага байхгүй ч залуу насны хөдөлмөрч ухаанаар ханцуй шамлан орсны үр дүнд бид зорьж байсан ажлынхаа тодорхой хувьд давчуу хугацаанд хүрч бяцхан дүүдээ туслах боломжтой болсондоо та бүхэнд туйлын их талахрал илэрхийлмээр байна.
Энэхүү аянд Монголд төдийгүй дэлхийн бусад оронд буй Монголчууд маань гар сунган нэгдсэнээр элэг нэгт цөөн хэдэн ард түмэн бид хичнээн сайхан сэтгэлтэй болохыг мэдэрч байлаа.

Та бүхнээс ирсэн хамгийн том дэмжлэг бол хүүгийн ээжид хүүгээ эдгэрч эрүүл сайн хүн болгон өсгөх маш том урам зориг өгсөн юм шүү.
Аяныг эхлүүлэхэд бидэнд цуглах өрөө хэрэгтэй байсан ба энэ үед сайхан сэтгэлт Ө.Шижир ах маань биднийг дэмжин Монголын Ардчиллын Ордны нэг өрөөг үнэгүй ашиглуулсан юм. Энэ л өрөөний нэг ширээн дээр ватум цаасан дээр бид хийх үйл ажиллагаагаа төлөвлөж доорхи ажлуудыг хийсэн байна.
1. 10.23-11.12 Хандивын хайрцаг аян
2. 11 сарын 08, Бямба Дота тэмцээн
3. 11 сарын 08, Бямба SPEED DATE and salsa night
4. 11 сарын 09, Ням Пүүл биллиардны тэмцээн
5. 11 сарын 09, Ням Нохойн аялал
6. 11 сарын 14, Баасан “Мөнх Цохилох Зүрх” Хандивын тоглолт
7. 11 сарын 15, Бямба Сагсан бөмбөгийн тэмцээн
Мөн аянд маань тусалж дэмжиж хандив өгч бидний ажилд их бага гэлтгүй олон мянган хувь хүн болон албан байгууллагууд нэгдсэнд баярлалаа. Эдгээрээс хамгийн том талархлыг Ардчилалын Ордонд үнэгүй өрөө гаргаж өгсөн Ө. ШИЖИР, бүх оддын тоглолтыг маань ивээн тэтгэсэн Тусгаар тогтнолын ордон, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.МӨНХБАТ, аяныг маань идэвхиийлэн дэмжсэн Э.СҮНДЭР болон Үндэсний Мисс Т.БАТЦЭЦЭГ нарт маш их баярлалаа. Мөн:
Нахиа эмийн үйлдвэр
Бөлинтэ ХХК
АОДЭ ХХК
Ачит Амирлан сан
МУИС Хайрцаг
Скай Их Дэлгүүр Хайрцаг
Улаанбаатар Синема ХХК Хайрцаг
Моннис Групп Хайрцаг
IBT center Хайрцаг
MNB TV Хайрцаг
Апу ХК Хайрцаг
Raffles institute Хайрцаг
Скайхайпер маркет
Эрдэнэс Таван Толгой ХХК Хайрцаг
Сэлэнгэ Пресс
Ач анагаах ухааны сургууль
Монгол Улсын Их Сургуулийн Оюутны холбоо
Tj entertainment
25 TV
MNB TV
TV9
NTV
Royal HD TV
Монгол HD TV
C1 TV
TV5
MSM
Оргил пресс
Golden GYM
Unitel
Геологиийн судалгааны төв
АПУ
Intermed hospital
Sound of Mongolia
Отгонтэнгэр ИС
EFES
Lucky game center
Макс групп
НЗДТГ
Поркурорын ерөнхий газар
Улаанбаатар ИС
зэрэг нийт албан байгууллага болон хандив өргөсөн бүх хүмүүстээ туйлын их талархаж буйгаа бидний зүгээс илэрхийлж байна.
Хүүгийн хагалгаанд орох зардал ойролцоогоор 30 сая төгрөг байсан ба энэхүү аяны үр дүнд бид 90%-ийг нь 24 хоногийн дотор халуун сэтгэлт та бүхний ачаар цуглуулж бяцхан дүү М.Мөнххүслэнг хагалгаанд оруулж чадахаар боллоо. Хандивын аян үргэлжилсээр байгаа бөгөөд та бүхэн боломжоороо М.Мөнххүслэн хүүд хандив өгөөрэй.


МОНГОЛЧУУД БИД ЭРТНЭЭС ЭЛГЭМСЭГ НЭГНЭЭ ГЭДЭГ АРД ТҮМЭН БИЛЭЭ. ТА БҮХЭНДЭЭ ТУЙЛЫН ИХ БАЯРЛАЛАА. МОНГОЛЫН ҮРС ЭРҮҮЛ ЭНХ ӨСЧ ТОРНИХ БОЛТУГАЙ.
ЗАЛУУСЫН МАРТАГДАШГҮЙ НАМАР фэйсбүүкийн групп
ЗАЛУУСЫН ДАВАЛГАА ТББ
Хүндэтгэсэн: Даваанямын Даваадорж
Сэтгэгдэл (5)