Монголчууд бидний дунд Ажаа Гэгээн нэрээр танил болсон хувилгаан Монголын хүүхэд багачуудын төлөө сэтгэл зүрхээ зориулан цусны эмгэг, хавдрын эмнэлэг байгуулах санаачлага гаргасан нь, бодит ажил хэрэг болсон билээ.

Тэгвэл тэрбээр энэ сарын 30-нд АНУ-ын Оакландад буяны хурал хурах гэж байгаа юм байна. Энэхүү хуралд Төвдийн гурван том хийдийн Сэра, Монголын Занабазар төвийн лам нар оролцох бөгөөд энэ үеэр Ажаа Гэгээн Монголын ард түмний сайн сайхны төлөө “Дарь эхийн мандал шива” хурж, “Хийморийн сан” тавихаар болсон тухай сайхан мэдээ байна. Энэ хүний угсаа гарвал нь монгол учраас ямагт монгол түмнээ гэсэн сэтгэл зүрхтэйгээ үйлдлээрээ харуулдаг юм.
Тэрбээр 1950-иад оны эхээр Гүмбүм хийдийн Ажаа Гэгээний наймдугаар дүрээр тодорсон Монгол хүн билээ.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна