Маргааш "LVA" энтертайнмэнтийн дэлгэцийн 4 дэх бүтээл "Мухар гудамж" адал явдалт, драмын уран сайхны кино нээлтээ хийнэ. Кино зохиолыг Д.Лхагва, Д.Баярсайхан бичиж, ерөнхий найруулагчаар Д.Баярсайхан, ерөнхий зураглаачаар О.Эрдэнэбат /IDEA SOURCE студи/ нар ажиллажээ.

Гол дүрд Гол дүрд Д.Лхагва, Дулма Сунрапова, С.Цэрэнболд
МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Дарамсүрэн, МУГЖ Ж.Равдан нар тоглосон байна. Тун хүчирхэг баг бүрдсэн “Мухар гудамж” үзэгчдэд багагүй хүлээлт үүсгээд байгаа юм.

Хүн бүр үнэнч шударга, зөв замаар амжилт, аз жаргалд хүрэхийг хүсдэг. Гэвч өнөөгийн нийгмийн салбар бүрт асуудал, саад бэрхшээл хүсээгүй ч тулгарч, эцэст нь мухардалд орох хүндхэн үетэй нүүр тулдаг. Тэр үед хэрхэн даван туулахыг “Мухар гудамж” тус гажээ. Сонирхуулахад киноны нээлтийн үеэр “GUYS 666” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ ая дуугаа өргөх юм байна шүү. Нээлтийн ажиллагаа маргааш буюу Баасан гаригт “Өргөө” кино театрт 14 цагаас, “Тэнгис” кино театрт 17 цагаас тус тус болно.

Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (1)