Их зохиолч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 85 жилийн ой өчигдөр тохиож, яруу найрагч, зохиолч, шавь нар нь түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, СГЗ Д.Цоодол, Г.Мөнхцэцэг, МУСГЗ, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа, МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар гээд үе үеийн яруу найрагчид их зохиолчийн өлмийд мэхийсэн юм.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна