Ч.Мөнгөндалай чадлаа, баяр хүргэе!

 Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан замдаа гарсан залуу бол Ч.Мөнгөндалай. Тэрбээр зургадугаар сарын 7-нд автомашингүй өдрөөр унадаг дугуйн параданд оролцоод шууд аялалдаа гарсан юм. Тэгвэл Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод  ирлээ.

Ч.Мөнгөндалайгийн гэр бүл, Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб, хэвлэл мэдээллийн байгууллагууд, МЗХ мэргэжилтнүүд, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд түүнийг угтан авлаа. Мөрөөдлийнхөө төлөө эрсдэл гарган, Монгол орны баруун аймгуудаар унадаг дугуйгаар тойрсон хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч болсон түүнийг  МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдэгээр шагналаа.

Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй гэдгийг хэл яриа, сонсголын бэрхшээлтэй Ч.Мөнгөндалай батлан харуулж чадлаа.Түүнд Монголын мянга мянган залуучуудынхаа өмнөөс баяр хүргэе! 

Б.Сар 

                      

            

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025