Спортын их бүлд багтаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулахаар хослон зүтгэж яваа гэр бүл цөөнгүй байдаг. Тэдний нэг нь гавьяат тамирчин, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, ОУХМ Ц.Мөнхзаяа. Халиуны Болдбаатар гэх гайхалтай жүдочийг олон түмэн мэднэ. Олимпийн дэвжээнд ч тэр, дэлхийн аваргаас ч тэр хүрэл медалийн оосроос атгаад алдаж байсан түүнийг хамгийн уран барилдаанч, ясны жүдоч гэдэг.
“Би өөрийнхөө хүрээгүй оргилд шавь нараа хүргэнэ” хэмээн дасгалжуулагчийн карьераа эхлэхдээ амлаж байсан Х.Болдбаатар Монголын түүхэн дэх анхны олимпийн аваргыг төрүүлж алдрын хуудсаа зузаатган, амлалтандаа хүрч байсан. Харин эхнэр хүүхдээ орхин тамирчин бүсгүйтэй өрх тусгаарлаж багагүй дуулиан дэгдээж явсан Х.Болдбаатар гавьяатын гэргий ОУХМ Ц.Мөнхзаяа эх орныхоо нэрийг нэг бус удаа дэлхийн дахинд цуурайтуулсан гавьяатын энтэй тамирчин. Нэгэн цагт Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатартай үерхэж, гэр бүл болтлоо дотносож явсан гэдгийг хүмүүс тэр бүр мэддэгүй. Гэвч тэдний хайр дурлалын дуулиан эцэстээ Х.Цагаанаа гавьяат О.Гүндэгмааг, Ц.Мөнхзаяа мастер дасгалжуулагчаа сонгосноор дуусч байсан гэдэг.
М.Сонор
Сэтгэгдэл (1)