Арван хар нүглийн талаар Данжуурт юу гэж өгүүлсэн байдгийг хүргэж байна.
Арван хар нүгэл нь:
Сэтгэлээр үйлдэх нүгэл нь: хорлох сэтгэл, хомхой сэтгэл, буруу үзэл
Биеэр үйлдэх нүгэл нь: амьтны амь таслах, эс өгснийг авах, буруу хурьцал
Хэлээр үйлдэх нүгэл нь: худал ярих, хов өгүүлэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих гэх бөгөөд энэ удаад Данжуурт юу айлдсаныг сийрүүлье.

Бусдын амь таслах хорлон үйлдэгч хэмээгдэх нь тухайдан санаж биеэр их хөнөөлийг үйлдэх болой.
Хулгайч хэмээгдэх нь хулгах сэтгэлийг чухал агуулж эс өгснийг авах болой.
Бусдын эхнэрийг явах хэмээгдэх нь овог ба эзэлсэн хийгээд номоор сахиснуудад хоёрын эрхтэн учирсан ба гишүүн бусад явахыг тусгайлан эгээрэх болой.
Ширүүн үгс хэмээх нь сэтгэлд шахаад хөшүүн болой.
Хов хэмээсэн нь салгах үгс болой.
Чалчаа өгүүлэх хэмээсэн нь үгс маш алгасангуйт болой.
Худал хэмээгдэх нь хуурах үгс болой.
Хорлон үйлдээд гүймүй хэмээгдэх нь хүмүүнүүдэд хөнөөх санал ямагтаар тотгорлон үйлдэх магад хэмээсэн утга болой.
Үүнд ширүүн үгс хийгээд амь таслахын шалтгаан нь хорт сэтгэл бөгөөд эс өгснийг авахын шалтгаан нь хомхой сэтгэл мөний тул тэр хоёрыг тусгаар эс ялгаж үрд хураасан болой.
Монгол Данжуур, Дандарын тайлбар 66-р боть, 94-95-р тал.
Б.Билэгт
Сэтгэгдэл (1)