Хүний ЕС ийм байна, гэтэл манайх!

Дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдэх эдийн засагтай наран улсын Ерөнхий сайд Шинзо Абэ парламентыг доод тал нь буюу маргааш 21-ний өдөр гэхэд тарааж, ээлжит бус сонгууль явуулах шийдвэрийг гаргаад буй. Ард түмнийхээ  дуу хоолойг сонсохыг хүсч буйгаа илэрхийлсэн тэрбээр нам нь ялагдвал огцорно гэдгээ албан ёсоор дуулгасан юм.

Япон улсын  эдийн засаг сүүлийн хоёр улирал дараалан уналттай гарсан учир тэр ийм шийдвэр гаргаад байгаа юм. Эдийн засгийн таагүй үзүүлэлтүүд нь худалдааны албан татварыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хойшлуулж байгаа нь хэтдээ бол таагүй мэдээлэл юм. Түүнчлэн Либерал Ардчилсан нам удахгүй болох ээлжит бус сонгуулиар ялагдал хүлээвэл Шинзо Абэ өөрийгөө Ерөнхий сайдаар суух эрхгүй хэмээн үзэж, огцрох болоод байна.

Дашрамд өгүүлэхэд, гадны улс оронд улстөрийн албан тушаал гэдэг ууж идэхийн дон туссан хүмүүсийн очдог газар биш. Харин ажиллаж, зүтгэж чаддаг хүмүүсийн байх ёстой талбар гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

 Ер нь бол Шинзо Абэгаас сургамж авахад болохгүй юм алга байна.

Б.Билэгт  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025