Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дарга Д.Баярсайхан болон тус газрын Санхүү, бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган нарыг уржигдар баривчилжээ.Тэднийг Эрүүгийн хуулийн 150-д заасны дагуу эд хөрөнгө завшсан гэх үндэслэлээр сэжигтнээр татаж Цагдан хорих 461-дүгээр ангид хориод байна.

Албаны хүмүүс ямар учир шалтгаантайгаар тэднийг хорих болсноо албан ёсоор тайлбарлаагүй байгаа ч, их хэмжээний мөнгө завшсан болохыг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Тэдний хэлж буйгаар “Нийгмийн халамжийн сангийн ахмад настны нийгмийн халамжийн үйлчилгээнд зориулсан мөнгөнөөс 19 сая төгрөг завшсан байж болзошгүй” гэнэ.
Ямартай ч анхан шатны мөрдлөгөөр 19 сая төгрөг илэрсэн гэх бөгөөд нарийвчлан шалгах зүйл их байгаа юм байна.
П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна