Жирэмсэн үгүй нь, нөхөртэй, нөхөргүй нь мэдэгдэхгүй саяхныг хүртэл явж ирсэн дуучин Ука ээж болжээ. Урлагийнхан, тэр дундаа рок попын дуучин бүсгүйчүүд жирэмсэн байж болохгүй, жирэмсэн харагдаж бүр ч болохгүй гэх бичигдээгүй хуультай мэт л бүгдээрээ нууцлаг байдалд байж байгаад гэнэтхэн амаржчихдаг болсон тэр жишгийг Ука давтлаа. Ану, Нара, Б.Баярцэцэг нарын дуучид бүсгүйчүүд гэнэтхэн л ээж болсноо хэвлэлээр дуулгаж байсан шиг, Ука ч бас тэгж байна.

Гадны нэр алдартай одод хөл хүнд хэрнээ л улаан хивснээ гунхалзан алхдаг бол манайд эсрэгээрээ ичээнд орчихдог. Гэдсээ нуухаас гадна нөхрийнхөө үсний ширхэгийг ч ил харуулахгүй санаатай байцгаадаг шиг байгаа юм. Оддын өвчин гэхээрээ ийм байдаг юм уу, хаашаа ч юм.
Ямартай ч ээж болоод удаагүй байгаа Укадаа аз жаргал хүсье. Харин хэзээ нөхөр, хүүхдээ олны өмнө гаргаж ирэх бол гэсэн хүлээлт түүний фенүүдэд байгаа байх даа.



М.Сонор
Сэтгэгдэл (33)