Дэлхийн миссд оролцсон Монгол бүсгүйчүүд

Монголын сайхан бүсгүйчүүд дэлхийн миссийн тэмцээнд 2005 оноос хойш нийт 9 удаа оролцож байсан түүхтэй. Тэдгээр бүсгүйчүүд Монголдоо төдийгүй гадаадад амжилт гаргаж байсан билээ. Өөр өөрсдийн гэсэн давуу чанаруудтай ч, сул тал бас тэдэнд байсан. Ямартаа ч гоо бүсгүй бүр өөр өөрсдийн гэсэн амжилтыг тодорхой хэмжээгээр харуулсан байдаг. Тэдгээр амжилтуудыг товч танилцуулья.

2005 онд: Ганбатын ХОНГОРЗУЛ

 "Miss Mongolia 2005" тэмцээний тэргүүн байрын шагнал хүртэж 16-хан настайдаа дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцох онцгой эрхийн эзнээр тодорч байсан билээ. Түүний багш Загвар өмсөгч Цолмон, Одгэрэл, Туяацэцэг гээд л загварын ертөнцөд нэр нөлөөтэй миссүүд. Харин анхны дэлхийн миссийн тэмцээнд орж байсан Г.Хонгорзул загварын гараагаа хүчтэй эхлүүлсэн өдгөө айд гэрийн журамт гэргий болж загварын тайзнаа үзэгдэж харагдахаа байсан. 

 2006 онд: Эрдэнэ-Очирын Сэлэнгэ

17 настайгаасаа загварын ертөнцтэй амьдралаа холбосон “Топ модель” өргөмжлөл хүртэж байсан мисс бол Э.Сэлэнгэ.  Польш, Варшав хотод болсон тэмцээнд Ази тивийн багаараа спортын тэмцээнд түрүүлэн, авъяасын үзүүлбэрээр шилдэг 10-т шалгарч байсан тэрээр нэлээд дуулиан шуугиантай миссүүд нэг. 

“Гоёл-2010” наадмын шилдэг загвар өмсөгч, “Гоёл-2011” наадмын топ модель гээд түүний аваагүй шагнал урамшуулал тун цөөхөн үлдсэн. Мөн “Asian super model-2009” тэмцээнд амжилттай оролцож Азийн супер 10 загвар өмсөгчийн нэгээр шалгарч байсан удаатай. Загварын ертөнцөөс одоо хэр тайзнаас буугаагүй Э.Сэлэнгэ монголд загвар өмсөхөөс илүүтэй гадаадын томоохон агентлагуудтай гэрээгээр ажиллаж буй. Хувийн амьдрал зохиох тал дээр ойрын төлөвлөгөөнд нь байхгүй гэх Э.Сэлэнгэ хаана ч сэмбэлзсэн, сайхан хэвээрээ.  

2007 онд: Ганхуягийн Оюунгэрэл

 “Монгол гоо бүсгүй-2006”, “Мисс Монголиа-2007”, 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохиогдсон “Олон Улсын Аялал жуулчлалын Хатан хаан” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс тэргүүн байранд шалгаран “Азийн хатан хаан” Asia Miss Queen өргөмжлөлийн эзэн болж байсан анхны мисс.

Мөн Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн "Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллах үеэрээ Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг атгаж явсан "Big bang" хамтлагийн  гишүүд болох GD, TOP нарын хамтарсан " HIGH HIGH" дууны клипэнд солонгос загвар өмсөгчдийн хамтаар тоглосон байдаг

Тэрбээр монголд анх удаа загварын “Gorgeous Gerlee” DVD гаргасан. “Торго” салонд багшилж байсан ба “Гоёл” наадамд тоотой хэдхэн удаа оролцож байсан моделиуд дундаа чансаа өндөр нэгэн. Өдгөө гарын шавь нараа бэлдсэн шиг гэр бүлийн журамт гэргийн үүргээ ягштал сайн биелүүлж яваа билээ. 

2008 онд: Чинбатын Анун

 “Miss Mongolia”тэмцээнд эх орноо төлөөлөн мөн л шуугиантай оролцсон бүсгүйчүүдийн нэг. 2008 онд “Miss Mongolia” тэмцээний ялагч болж байсан бөгөөд сурталчилгааны зураг нь нийтлэгдэхэд нэлээдгүй шуугианыг тарьж байсан тэрээр мөн л тайзнаа үзэгдэж харагдахаа байсан. Өдгөө хоёр ч хүүхдийн эх болсон Ч.Анун загварын карьераа бүрэн дуусгавар болгосон гэж болно. Монголдоо загварын ертөнцөд хэсэгтээ шуугиан тарьж байсан ч дэлхийн миссд сураггүй явсан миссүүдийн нэг.    

2009 онд: Батбаатарын Батцэцэг

Анх 14 настайгаасаа эхэлж загварын дамжаанд явж эхэлсэн гэдэг. 2009 оны эх орндоо түрүүлж дэлхийн миссд оролцох эрхийг авч байснаар Өмнөд Африкийн Иоханнесбург хотноо зохиогдсон дэлхийн миссийн тэмцээнд Монголын хацар гоо охидыг төлөөлөн оролцож байсан.

"Carrie Models", "Elite" агентлаг загвар өмсөгч авах санал ирүүлэхэд 130 гаруй модель зургаа явуулснаас Д.Пүрэвсүрэн, Ц.Энхмаа, Б.Батцэцэг нар шалгарч байжээ. Мөн “Мисс Монголиа-2011”-ын дэд байрын шагналт, Улаан-Үдэд болсон “Мисс Байкала” тэмцээний гранпри шагналын эзэн болж байв.

2010 онд “Азийн топ модель” шалшаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч байсан чансаатай нэгэн. Одоогийн байдлаар гэр бүлийн амьдрал зохиогоогүй ч гадаад эртэй хамтран амьдардаг гэх яриа бий. 

 2010 онд: Амарын Сарнай

Энэ бүсгүй “Монголын сайхан бүсгүй-2004” оны тэмцээнээс Алтан эрдэнийн өргөмжлөлт, “Эх дэлхийн мисс” тэмцээнд 100 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөж шилдэг 20-д шалгарч байсан амжилттай.

2008 онд “Дэлхийн оюутан мисс”-ээр шалгарч байсан юм. Харин 2010 оны дэлхийн миссд эх орноо төлөөлөн оролцож 115 орны охид бүсгүйчүүдээс 25-д шалгарсан амжилтыг үзүүлж байсан. Гэвч Монголдоо биш гадаадад загвар өмсдөг гэх А.Сарнай ёстой л усанд хаясан чулуу шиг сураг алдарсан. Ямартай ч хувийн амьдрал зохиогоогүй ганц бие хэвээрээ байгаа сурагтай. 

2011 онд: Өнөрбаярын Буянхишиг

 2011 оны дэлхийн 165 орны гоо бүсгүйчүүд оролцсон “Усны хувцастай мисс” тэмцээнд оролцон тэргүүн байранд шалгарч байсан.  Мөн тэргүүн байрын титмийг гардаад зогсохгүй “Шилдэг гоёлын даашинзтай дэлхийн хатан хаан”, “Шилдэг тайзны алхаатай дэлхийн хатан хаан”, “Дэлхийн шилдэг авъяаслаг хатан хаан”, “Азийн шилдэг загвар өмсөгч хатан хаан” гэсэн номинацуудын эзэн болж байсан чадварлаг мисс. Өдгөө реклам зар сурталчилгаанд тоголсон шиг хааяа ганц нэг тайзнаа алхах нэр төдий байгаа билээ. 

2012 онд: Хүсэлбаатарын Баярмаа

Түүнийг найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр 2012 оны дэлхийн миссийн тэмцээнд ӨМӨЗО-ны Ордос хотыг зорьж байсан. Энэ бүсгүй Топ модель, Усны хувцастай мисс, Шилдэг үндэсний хувцастай миссийн шалгаруулалтын эцсийн шатанд үлдэж нэлээдгүй шуугиан тарьж тэрхэн үедээ монгол түмнээ баярлуулаад авсан билээ. Мисс биш жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй Х.Баярмаа тайзнаа загварын алхаагаар алхах биш хүмүүсийг инээлгэх ээжийнхээ мэргэжилийг өвлөж авч буй. 

2013 онд: Сүхбаатарын Пагмадулам

Малайз улсын Куала Лумпур хотод зохиогдсон “MISS TOURISM INTERNATIONAL-2011”  тэмцээнд оролцож шилдэг 15 шалгарч байснаас гадна, уртын дуу дуулан “Авъяаслаг мисс” өргөмжлөлийг хүртэж байсан.

2013 оны дэлхийн мисс Индонези улсын Бали аралд зохион байгуулагдсан бөгөөд манай улсаас С.Пагмадулам оролцсон ч тодорхой амжилтыг үзүүлж чадаагүй. 

2014 онд: Төрбатын Батцэцэг

Энэ бүсгүй ӨМӨЗО-ны Манжуур хотноо жил бүр зохион байгуулагддаг “Манжуурын Мисс-2012” тэмцээний тэргүүн мисс. Мөн “Мисс Монголиа-2010” тэмцээний дэд байрын шагналт хүртэж байв. Түүнээс гадна Азийн супер модель өргөмжлөл, “Краска Бурята-2010” олон улсын тэмцээний “Краска Байкала-2010” шранпри шагналын эзэн, “Гоёл-2012” тэмцээний “Kerasys-н нэрэмжит “Шилдэг загвар өмсөгч” шагналын эзнээр тус тус тус шалгарч байсан амжилтуудтай.

Одоо “Шилмэл загвар”-ын “Шилмэл модель” агентлагийн алхааны багшаар ажилладаг бөгөөд дэлхийн миссийн тэмцээнд амжилттай оролцоно гэдэгт салбарынхан бүрэн итгэлтэй байгаа гэсэн шүү. 

П.Урнаа 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    хахаха буриад будаг
    2017 оны 02 сарын 08
  • DARI
    ENE PAGMADULAM GJ HUDUUNII MAANAG YUMIG HEN SHUUJ SHALGAJ IIM DELHIIN OLON ULSIIN TEMCEEND YVUULDAG BNAA?? BAS TER UYANGA GEED YUM BN MESSEGE NTR GEED ONIGOOT ENE OHIDUUD ODOO GADNAH TURHUNDU SN ANHAARJ BGAA SHIGEE HELNII MEDLEG BOLOWSROLDOO SN ANHAARAASAI TER OROLCOJ BGAA OHIN YMR BN MONGOLCHUUD BIDNIIG TIIM L GJ BODNOSHVDE ICHMEER ICHMEER UM YVUULHIIMAA
    2014 оны 12 сарын 07 | Хариулах
  • Ха ха
    Краска Бурята ч гэх шиг! зөв бичээчээ! Краса Бурятии байлгүй дээ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • Зочин
      хахаха буриад будаг
      2017 оны 02 сарын 08
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025