Тэднийг юу нэгтгэв?

Монголын тайз, дэлгэцийг нэгэн үе эзэгнэж явсан сайхан бүсгүйчүүд болох жүжигчин Б.Эрдэнэчимэг, Б.Эрдэнэцэцэг хоёр одоо ч сайхан хэвээрээ олны анхаарлыг татсаар байдаг. Б.Эрдэнэчимэгийн хувьд “Газарчин” дээд сургуулийн захиралтай амьдралаа холбон урлагийн тогооноос гарсан бол Б.Эрдэнэцэцэг хэзээд урлагтаа тушаал авсан цэрэг шиг үнэнч хэвээр.

Тэд хоёул өнгөрсөн амьдралаас нэг нэг хүүтэй. Б.Эрдэнэцэцэгийн хүү 20 шүргэж яваа хархүү байдаг. Харин Б.Эрдэнэчимэг хүүгээ алс холын Итали орон руу олон улсын худалдаа, корпрацийн бүтэц зохион байгуулалтын чиглэлээр сурахаар одоход нь бүрэн дэмжсэн гэдэг. Түүний талаар нэг хэсэг хоёр дахь хүүхдээ төрүүлсэн гэдэг ч өөрөө үүнийг эрс үгүйсгэн, дүүгээ эргэх гэж очиход андуурсан хэмээн телевизийн нэвтрүүлгийн үеэр ярьсан удаатай. “Stage” сургалтын төвөөр овоглон нам гүм амьдрах болсон тэрээр саяхан “Луйвар” кинонд дүр бүтээн дахин үзэгчидтэйгээ уулзсан.

“Оргил” төвийн захирал Наранбаатартай хоёр талаас нэг нэг хүүхэдтэй нийлэн амьдарч байсан жүжигчин Б.Эрдэнэцэцэг саяхнаас ганцаараа амьдрах болсон. Ээнэгшин дассан театр, багагүй хугацаанд хамт амьдарсан нөхөр хоёроосоо бараг зэрэг шахуу хөндийрсөн түүнийг хажуу өрөө хөлслөн амьдарч байгаа хэмээн жиг жуг хийх болсон. Гэсэн ч сайхан төрх нь хаа гээгдэх билээ, хэзээ ч харсан үзэсгэлэнтэй хэвээр.

Тэгвэл үе насны, ойролцоо түүх намтар, амьдралын замналтай хоёр бүсгүй саяхан нэгэн буудалд хамтдаа ууж хөлчүүрхэн тэндхийн ажилчдыг багагүй сандаргасан сурагтай. Мэдээж хэн хүнд ч гэсэн хамтдаа дарсны ширээний ард сууж, зовлон жаргалаа хуучлах найз нөхөр, цаг мөч байлгүй яахав. Өнгөрсөн амьдралаас гэрэл гэгээтэй гэхээсээ бараан дурсамж тээж үлдсэн бүсгүйчүүд урлагийн хүн гэсэндээ бор дарсны “шид”-ийг хэтрүүлэн гаргасан бололтой. Тэмээнээс тэмдэгтэй гэгчээр тэр хоёр хаа ч юу ч хийсэн нүдэнд тусах нь тодорхой. Тийм л хэдэн учрал нь олны хараанаас мултарсангүй бололтой. Ямартай ч хамтдаа бор дарс хүртэн хөлчүүрхсэн тэдний төрхийг харсан хүмүүсийн шивэр авир хийх яриа ойрын өдрүүдийн yellow news болж байна.

Урлаг гэдэг ертөнц сайхан бүсгүйчүүдэд туйлын халгаатай болох нь олон зүйл дээр ажиглагддаг. Цуутай хүүхэн хуримгүй, дуутай тэнгэр хургүй гэгчээр ихэвчлэн single бүсгүйчүүд өрх толгойлон үлдэх нь энэ ертөнцийн нэг гажиг. Бид хөөрхөн, сайхныг нь л шагшихаас ар амьдралынх нь зовлон бэрхшээлийг тэр бүр анзаардаггүй. Сураг дуулах нь ээ, ихэнх авьяаслаг жүжигчин бүсгүйчүүд тусдаа орон гэргүй аав, ээжийнхээ хаяанд амьдардаг юм билээ.

Авьяастныг хайрла, бусад нь учраа олчихно гэдэг дээ. Бид урлагийн ертөнцөд үсэрсэн оч, мандсан нар шиг сайхан хүмүүсээ харж байгаад бор дарсанд живүүлж орхисон түүх нэгээр тогтохгүй. Сайхан уран бүтээлийг нь үзэж баясдаг шигээ ядаж хэдэн жүжигчин бүсгүйчүүддээ найрсаг хандах тал дээр ер нь яагаад бодлого барьж болохгүй байх билээ.

Б.Эрдэнэцэцэг, Б.Эрдэнэчимэг хоёрыг бор дарсанд орж арчаагаа алдахад баярлах хүн нэг ч үгүй. Амьдрал бол тэмцэл тул ямар ч цаг мөчид нугарашгүй хатан тэвчээрээ харуулж бэрхшээлийг сөрж зогсоосой гэж тэдэнд хайртай үзэгчид чин сэтгэлээсээ хүсэж, харуусаж суугаа биз ээ. Битгий шантраарай, бүсгүйчүүд ээ!

Б.Уян

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • ZOCHIN
    2 LAA UNEHEER SAIHAN HUUHNUUD
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин
    magtaad bna yy ataarhaad myylaad bna yy.ene 2 rhind orno ge yu bdag yum ve.yyj idee l biz,Bichsen nohor hamgiin ih yydag ynadag myltardag gar bgaa daa, oron gergyi geed bgaa yym bol avaad ogchihgyi yu,Avyastai jyjigchid byy ataarh .Bair baishingi geed bgaa bol dahin helie avaad ogchi hoorooi 1 myy yild ee aa yumand gyij l dee . tegeed medeej ed nar ygyi l gsn bna
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • Чимид
    Сайхан хүүхнүүд шүү. Авьяас харин байхгүй дээ, ёстой муу жүжигчид.
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • 1111111
    2 laa aytaihan saikhan huuhnuud ni unen shuu, harin avyasiin tuhaid yu l bol doo 2laa modon jujiglej chaddaggui
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • yadgiin
    hun um chini uuna idne uilna jargana zovno yagaad iim hachin um bichdeg um be
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • nergui
    yun surte yumbe hunl yumchin bayarlah gomdoh uuh ideh uy garalguil yahav
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin
    magtaad bnu doromjlood bnu eviileed bnu? eroosoo oilgosongui
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025