Жүжигчин Г.Ундармаа хошин шогийн хамтлагаасаа гарч чөлөөт уран бүтээлч болоод багагүй хугацааг үдсэн. Хамтлагаасаа гарснаасаа хойш олны өмнө үзэгдэж харагдахаа байсан Г.Ундармаа саяхан нэгэн үйл ажиллагаан дээр жоготой инээд, хөгжилтэй яриагаараа олны анхаарлыг татаж явна.
”Шинэ Үе”-ээсээ өрх тусгаарлаж, шинэ хамтлаг байгуулах гэж байгаа нь ор үндэсгүй зүйл бөгөөд цаашдаа өөрийн хоббигоороо, хүссэн уран бүтээлээ хийгээд явах сонирхолтой Г.Ундармааг цэнхэр дэлгэцээр олж харах болсон. Ямартай ч тун удахгүй Г.Ундармаа олон сараар чимээгүй байсан нууцаа дэлгэж фэнүүддээ том бэлэг барихаар зэхэж байгаа сурагтай.

М.Сонор
Сэтгэгдэл (7)