Скандал: Азийн хатан хаан Г.Оюунгэрэл

Хэвлэлийн хуудаснаас  барагтай л бол буудаггүй  хэд хэдэн эртэй нэр холбогдож, дуулиан шуугианы эздийн нэг болж ирсэн бүсгүй бол Азийн хатан хаан гэгддэг Г.Оюунгэрэл.  “Скандал” булан түүнийг онцолж байна. Харьцангуй багаасаа загварын тайзнаа алхсан энэ бүсгүй “Азийн хатан хаан” гэж цоллогдох хүртлээ багагүй хөдөлмөр, зүтгэлээ гаргасан нь дамжиггүй. Тэрбээр гэр бүлийн амьдрал зохиосноосоо хойш хэсэгтээ л нам гүм амьдарсан. Гэхдээ салбартаа эргэн ирээд буй билээ. 

Танхи охин

Г.Оюунгэрэл 1985 онд Улаанбаатар хотод төржээ. Тэрбээр “Тахь ко” компанийн захирал н.Ганхуягийн эрх танхил охин. Арван  жилээ  1 дүгээр сургуулийн математикийн ангийг төгсөж, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орчуулагч, санхүү-эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр   14-хэн настай балчир охин байхдаа “Монгол Модель”-ийн загвар өмсөгч болсон гэдэг. Түүнийг  хөрөнгө мөнгөн дунд туйлж өссөн гэдэг ч, өөрөө бол багаасаа хөдөлмөрлөж эхэлсэн хэмээн ярьдаг юм билээ.Нэгэн ярилцлагадаа балансын хуудас компьютер дээр хийж,  дэлгүүрт тавьж заруулаад 17 настайгаасаа мөнгө олж эхэлсэн гэсэн байдаг шүү. Харин хоёрдугаар курсээсээ “Эко констракшн”-ы рекламд тоглосноор илүү их орлоготой болсон гэдэг.

Өөрийгөө зөөлөн хэмээн тодорхойлдог энэ бүсгүй тэмдэглэлийн дэвтэр хөтөлдөг. Орой унтахынхаа өмнө маргаашийн ажлаа төлөвлөж бичдэг. Хааяа дэвтрээ мартчихвал бараг бие тавгүй эвгүйцээд байдаг хэмээн ярьсан удаатай.

Г.Оюунгэрэл Христэд итгэдэг. Энэ талаараа “Би сүмд явдаг. Манай гэр бүл христ гэр бүл. Бүгдээрээ библи уншина, бурхандаа залбирна. Жишээ нь рекламны зурганд орох боллоо гэхэд урьд орой нь унтахдаа “маргаашийн рекламны зураг хамгийн гоё болоосой” гэж залбирдаг. Ер нь бүх зүйлд залбирдаг, даатгадаг. Байнга сүмдээ явахыг хичээдэг” гэжээ. 

Тайзнаа гялалзсан нь

Түүнийг мэргэжилтнүүд дотуур хувцасны модельд байх ёстой стандартыг хамгийн сайн хангадаг монгол модель хэмээн үнэлдэг.

“Монгол гоо бүсгүй-2006”, “Мисс Монголиа-2007”, 2007 онд Хятад улсын Хэнан мужид зохион байгуулагдсан “Олон Улсын Аялал Жуулчлалын Хатан Хаан” гоо бүсгүйн тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн 108 орны бүсгүйчүүдээс шалгаран “Азийн Хатан Хаан”/Miss Asia Queen/ гэх өргөмжлөлийн эзэн болж “Мiss World-2007” тэмцээний тайзан дээр ч алхаж байв.

Тэрбээр Өмнөд Солонгосын хамгийн алдартай загвар зохион бүтээгч Андрей Кимийн "Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллах үеэрээ Солонгосын орчин цагийн хөгжмийн урлагийг атгаж явсан "Big bang" хамтлагийн  гишүүд болох GD, TOP нарын хамтарсан " HIGH HIGH" дууны клипэнд солонгос загвар өмсөгчдийн хамтаар тоглосон байдаг.

Мөн “Торго” салонд багшилж байсан ба “Гоёл” наадамд тоотой хэдхэн удаа оролцсон юм. Тэрбээр монголд анх удаа загварын “Gorgeous Gerlee” DVD гаргасан. Тэгэхдээ “Монгол хүүхнүүдийн нэрийн хуудас болсон топ Э.Одгэрэл юу ч гаргаагүй байхад би ингэж чадлаа” хэмээн томорсон гэдэг.  Мөн “Би топын зэрэг горилоогүй” хэмээж байсан ч, түүнийг загварынхан “Титэмгүй топ” гэж өхөөрддөг.

Тайзнаа ялагдсан нь

Дэлхийн Мисст оролцогчийг шалгаруулахад тэрбээр найз Сэлэнгэтэй өрсөлдөж, ялагдал хүлээж байсан удаатай. Гэвч тэрбээр “Би хувьдаа бэлтгэлээ маш сайн хангаж оролцсон гэж боддог. Харамсалтай нь оролцогчид нь ч, шүүгчид нь ч, зохион байгуулалт нь ч огт таалагдаагүй. Алдаа оноон дээрээ сураасай, жил болгон тийм битгий байгаасай   гэсэндээ  л  хэлж  байгаа  юм.  Дэндүү  олон миссийн тэмцээн болдог нь утгагүй” хэмээн ярилцлага өгсөн байдаг. Нэг ёсондоо өөрт нь амжилт гаргах бүхий л нөөц бололцоо байхад, тэрийг нь үл огоорч, цаагуураа найраа хийчихлээ гэж тэр үзсэн. Тэр тусмаа найздаа ялагдаж, ард нь үлдсэндээ шаралхаж буйгаа ер нуугаагүй л юм.

Дуулиантай дурлалын паян

“Азийн хатан хаан” өргөмжлөлт Г.Оюунгэрэл “Эко констракшн”-ы захирал  н.Нямдаваатай олон жил учиртай байсан. Дараа нь  Ерөнхий сайд асан С.Баяртай дурлалцсан. С.Баяр эрхэм Г.Оюунгэрэлд унаж тустлаа дурласан паянг хүн бүр мэдэх биз ээ. Түүнд зориулан онгоц дүүрэн сарнайн дэлбээ цацуулан романтиклаж явсан. Тэр хоёр “Жаргалан”  хотхон дахь  С.Баярын нууцхан хаусанд тухлаж, гадаадад болзож, тусгай нислэгээр хамтдаа зугаалж байсан гэдэг. Мөн энэ бүсгүй “Мон уран” компанийн захирал Б.Наранхүүтэй ч болзож явсан тухай хэвлэлүүд сенсаацлаж байсан билээ.

Түүний эрчүүдтэй холбогдож явсан талаарх шуумууд энэ мэтээр  хэвлэлээр нэг дэлгэгдэж байв. Үүний дараа тэр их хэл амыг дуусгавар болгож амьдралынхаа ханийг сонгосон юм.

Жинхэнэ гэргий болсон нь

Тэр “Монросцветмет”-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахыг амьдралынхаа ханиар сонгосон билээ. “Миний нүдээр түүнийг минь хар гэж би албадахгүй. Гэхдээ энэ сонголт минь зуун хувь гэдэгт итгэлтэй байна” хэмээн хайртай залуугаа олноос өмөөрсөн байдаг. Г.Оюунгэрэлээс 6 насаар дүү бөгөөд тэд гурван жилийн турш үерхэж байгаад гэр бүл болсон аж.

Өдгөө тэд хөөрхөн хүүтэй болцгоосон. Мисс бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа баярын сэтгэлээ илэрхийлж “35 цаг өвдөж байж хөөрхөн алаг үрийнхээ уйлахыг сонсож баярын нулимс унагалаа… Ээж болох амаргүй, бас хэмжээлшгүй аз жаргалтай мөч байдаг юм байна. Энэ бүх хугацаанд хань минь, ээж минь хамт байлаа. Хайртай шүү, та нартаа. Бас бүх найзууддаа баярлалаа” хэмээн бичиж сэтгэгдэлээ хуваалцаж байсан. Гэхдээ дараахан нь амьдрал ямар уйтгартай юм бэ гэж бичээд амжсан нь олны анхаарлын гадаа үлдэж чадаагүй юм шүү.

Азийн хатан хааны дуулиант нөхөр

Азийн хатан хааны нөхөр, эрхэм гишүүний хүү бас ч гэж даруухан нэгэн бус гэдгээ харуулаад авсан билээ. Тун ч дэггүй нэгэн. Тэрээр мөрийтэй тоглоомонд автаж, болох болохгүй хүмүүстэй нийлж явсан дуулиан эзэн. Покер тоглож байгаад баригдсан гэгддэг.

“Мунзуй” хочит Г.Нямдоржтой хамт байсан гэгдэх бөгөөд тэдний тээврийн хэрэгсэлд цагдаа нар нэгжлэг хийх үеэр сүх, хутга зэрэг хүйтэн мэс, мөрийтэй тоглоомын зориулалтын хясаа, цүнх сав, их хэмжээний мөнгө олдсон тухай хэвлэлээр нэг дуулиан тарьж байв.

Бас болоогүй УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр руу хутга барин дайрсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж ч байв. Эхнэр нь  хэвлэлийн баатар болж дууслаа гэсэн шиг үргэлжлүүлэн нөхрийх нь тарьсан хэрэг дуусаагүй. Мөн мансууруулах бодис хэрэглэж байсан хэмээн хардагдаж байсан байдаг.

Тэгэхээр “Скандал”-ын эзэн бүсгүйн нөхөр гэж бас дутахгүй дуулиантай эр байгаа биз.

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • Burnee
    Yaasan aimar gudas vee buu uzegd zailasai manaihaas
    2015 оны 12 сарын 29 | Хариулах
  • байа
    Нэг л муухай яравгар царайтай. Эсвэл уруул ам нь тэгэж харагдуулаад байдаг юмуу. Нүдэнд хүйтэн.
    2014 оны 11 сарын 27 | Хариулах
  • ХА ХА
    АПРАЙС УУ
    2014 оны 11 сарын 20
  • dgf
    MUNCH OLON ERIIN YM HUHJDE
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
  • ЖУУБ
    АПРАЙС ХИЙЛГЭЧИХЖЭЭ. БҮҮР Ч ДОРДЧИХОЖ
    2014 оны 11 сарын 20 | Хариулах
    • ХА ХА
      АПРАЙС УУ
      2014 оны 11 сарын 20
  • Зочин
    ene chin aabgyi bsn da iyn zahiral aabtai bolzib yildberiin darga geed heltei amtai bugs syl erka abgain ohin sh dee eej n chg aimaar zutgur du
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • bylga
    babniik bajrtai jbsan xun xecuu dee nuxur ni jaz tebcdeg bainaa engiin bid narc babnik bajriig tooxgui.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    huhuhduu sain geed hugshchuul ıh durtai baidag yum bna lee
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    хайран залуу жил нь харш юм бна_, яах гэж ийм хүнтэй суудаг бна аа
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Баяр,Наранхүү, Экоконстракшны Нямдаваа гээд үргэлжилнэ дээ. Бөгсны бузар болсийм бишүү. Мөнгөнд их шунах хэрэггүйээ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • lo
    Utaa bagaasai gj zalbirdgu sewhtei hvvhen ym bhda
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • LOla
    hahah... za arai ch iim muu hun bish bailgui de. 10 jild baihdaa gaigui l sain ohin baisan shd. Yamar ch baisan toonii angi bish jiriin angi l tugssun yum dag.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin
    Gerlee nuguu ajildaa sain shd deer garah durtai bishgui l zochij l yvlaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    бас Одгэрэлтэй өрсөлдөх санаатай, Одгэрэл бол харахад цаанаа л нэг ондоо, үнэхээр сайхан хүүхэн шүү. тийм хүүхэн нэг хэсэгтээ гарч ирэхгүй л дээ.
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    ядахдаа бас буруу номтон юм байжээ
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    muuhai yum bayartai uulzdag baisan geheer gutmaar yum mungu bvhnees hvchtei yumaa aaa zawaanaa
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • bayar
    bayar uvuugiin orshuulgand heden sarnai devsej uguhuu martaj bolkuin bn shuu oyunegerelee kkk
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин
    Bayar alkaashiin gishgesen yum yamar l oligtoi bolov gej.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025