Нора Best

Нора нэрээрээ алдартай Д.Оюунномин загварынхан дундаа этгээд төрх, содон хувцаслалтаараа ялгардаг. Монголдоо цөөхөн хэдэн моделиудын тэргүүн эгнээнд явдаг Нора гадаадад монголынхоо нэрийг гаргасан анхны модель гэж болно. Дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн сурталчилгааны шоунд оролцож байсан Нора стиль имижээрээ бол номер нэг. Модель уу, мисс уу гэдгээ ч сайн мэдэхгүй тайз болгон дээр гунхаж явах модель нэртэй бацаануудын хажууд Нора жинхэнэ модель төрхтэй нэгэн. Ихэнх моделиудад нэг зүйл дутуу байдаг.

Тэр бол модель хүнд  байх ёстой характер. Хүн амынхаа тоо, үйлдвэрлэж бий болгосон үндэсний хувцас, гоо сайхны брэндүүд зэрэгтэйгээ харьцуулах юм бол хэтийдсэн их загвар өмсөгчтэй манай улсад яг одоогоор Нора шиг өөрийн гэсэн характер, тод мэдрэгдэх онцлогтой модель ховор байна. Нью-Йорк хотод цөөн хэдэн сар амьдраад ирэхдээ хэр баргийн Ази эмэгтэйд зохиод байдаггүй платининиум блонд өнгө бүхий үстэй болоод ирсэн модель бүсгүйн стиль танд лав таалагдаж байгаа байх. Түүний гадаад дүр төрх, стиль нь  эзнийхээ тухай ихийг өгүүлдэг шүү. Энэ mesh dress-ийг түүнээс өөр хэн ингэж амилуулна гэж. Зохисон гэж ванлий байгаа биз.

М.Сонор

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    sonin tsaraitai um bn gexdee sain model iim bdag um bx daa
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Gaihaltai mergejliin model
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • gg
    xeterxi tsarai muutai
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • zochin
    Uneheer l model gej ene emegteig heleh um bn.Yun Oyungerel l ... Amjilt huseye
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин
    SAIHAN EMEGTEI BNA
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025