Скандал: Асашёорюү Д.Дагвадорж

“Зориг бүхнийг дийлнэ” хэмээн хэлэх дуртай, ерөнхийдөө тийм л загварын хүн гэж өөрийгөө хэлдэг Асашёорюү Д.Дагвадоржийг  “Скандал” булан онцолж байна.

Чанга ээжийн хүү

34 жилийн өмнө Д.Долгорсүрэнгийн бага хүү болон мэндэлсэн түүнийг багад ээж нь Доржоо хэмээн дууддаг байсан юм билээ. Аав Донровын Долгорсүрэнг нь Улсын заан гэдгээр нь монгол түмэн андахгүй. Тэрбээр үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээнээ зодоглохын сацуу Тээврийн яамны харъяа 25 дугаар баазад жолооч хийж байсан бол ээж Х.Пүрэвбадам нь Автокомбинатад нягтлан хийдэг байж. Хэн хэн нь тээврийн салбартай холбоотой Д.Долгорсүрэн зааных бөхийн удамтай айл. Тиймдээ ч Д.Дагвадоржтой зулай зулайгаа гишгэж төрсөн хоёр ах Д.Сумъяабазар, Д.Сэржбүдээ нар нь мөн л бөхчүүд билээ.

Ээж Х.Пүрэвбадамын тухайд хөвгүүдээ чанга барилаар хүмүүжүүлсэн нь, өдгөөгийн энэ амжилтад хүрэх тулгуур суурь болсон гэж хүү нар нь хэлдэг. Тэгвэл Х.Пүрэвбадам гуай  тэднээрээ бахархахын зэрэгцээ бага насыг нь дурсахдаа “Хөвгүүд маань их дэггүй байсан. Өдөн дэр бөөрөнхийлж байгаад хөлбөмбөг тоглодог,  бас нэг удаа зонтикны бариулаар хоккей тоглож байгаад аавынхаа зургийг хагалчихаад суран бүсээр шавхуурдуулж байсан санагдана” гэж ярьсан удаатай.

Д.Дагвадорж 16-хан насандаа арлын Япон орныг зорьж Мэйтокү хэмээх Спортын ахлах сургуульд элсэн орсноор сумогийн ертөнцөд хөл тавьж байв.  1999 онд буюу 19  насандаа анхны  башёд барилдах эрхээ авч байжээ. Барилдах эрхээ авч сумогийн дэвжээнд зодоглосон анхны жилдээ буюу 5 сарын башё “Жонидан” зиндаанд ганц ч унаагүй долоо даван түрүүлж “Макүшита” зиндаанд орсноор түүний  гялалзсан амжилтын эхлэл тавигджээ. Уг нь тэр 1996 онд улсын баяр наадмаар өсвөрийн барилдаанд түрүүлж байсан гэдэг. Магадгүй үндэсний бөхөөр явсан бол  аварга цолонд хүрэх л байсан болов уу.

 Алдар нэрийн оргил тийш

Багаасаа  сумо бөхөөр хичээллэсэн Монгол хүү, дэлхийн дэвжээнд гартлаа алдаршив. Тэрбээр Японы мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд нийт 25 удаа түрүүлж, 669 ялалт байгуулснаар 2003 онд буюу 23-хан насандаа “Ёкозүно” цолонд хүрч 68 дахь Их аварга болсон билээ.

Дагваа аварга эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэж, сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн амжилтыг үзүүлж чадсан. Ийнхүү түүнд гарамгай барилдааны шагнал гурав, дайчин барилдааны шагнал нэг удаа тус тус олгосон бол Монголын төр түүнийг үнэлж  Монгол Улсын Гавъяат Тамирчин, Хөдөлмөрийн баатар цол олгосон билээ.

Хүүхэд байхдаа л олимпийн аварга болохыг мөрөөддөг байсан тэр одоо олимпийн аваргын дайтай алдар нэрэнд хүрсэн. Тэр бол бахдам их амжилт, нөр их хөдөлмөрөөр дэлхийд нэрээ гаргасан хүчтэн мөн. Тэр бол жинхэнэ домог.

Дүүдээ зам тавьж, зодог тайлсан ах...

Д.Дагваа аварга 2010 онд зодог тайлж  мянга мянган хүний сэтгэлийг гонсойлгож байсан билээ. Зодог тайлах шийдвэр гаргаснаа, нэг л өдөр палхийтэл дуулгаж байлаа. Дэвжээгээ ч орхисон. Яагаад ийм шийдвэр гаргах болсныг нь тухайн үед олон хүн гайхаж, түүнээс жинхэнэ хариултыг л хүлээцгээсэн.

Тэр ам нээлгүй нэлээд удаан явсны эцэст хэвлэлд ам нээхдээ  “Намайг Тайхо аваргын рекордыг эвдэнэ гэж хэлдэг байлаа. Би ямарваа нэг юманд ам гарах өөрөө дургүй л дээ. Тэгээд  яахав, сайхан ба­рилдаж байсан. Бэртэл гэмтэл гээд спортын амьдралд өдий төдий юм тохиолддог. Тэгж бай­тал дороос идэр залуу сай­хан аварга гарч ирсэн. Монголын бас нэг сайхан аавын хүү, та бүхний хүндэлж хайрладаг сайхан аварга төрсөн. Мэдээж энэ бүхнийг хүлээж авахад надаас асар их сэтгэлийн тэвчээр шаардаж байсан л даа...За, сэтгэл зүйн хувьд тэрийгээ даван туулаад, нөгөө бөхтэйгөө барилдаж сураад цаашаа явсан. 25 дахь түрүүгээ авчихлаа, цаашаа ердөө долоон түрүү авахад би 32 дээр очно.

Үнэндээ би энэ тухай тэгтэл их бодож яваагүй. Зөвхөн урдаа ирсэн даваануу­дыг л бодож, ялалтуудаа хийж барилддаг байсан... барилдаж байхдаа яг бас энергиэ гаргаж чадахгүй яваад бай­сан. Тэгээд л яагаад ч юм тэр башё дээр дахиад би хоёр жил барилдана аа гэсэн бодол цаанаасаа орж ирсэн. Миний дотоод энерги, дотоод мөн чанарт миний  бөхийн амьдралд нө­лөөлөх  элдэв бусын эсрэг энергийг да­рах юм орж ирсэн. За, би ямар ч бай­сан долоон башё түрүүлнэ ээ. Дүү­тэйгээ би барилдана. Жилд зургаан башё байгаа. Хоёр жилд 12 башё. Бүгдийг би дийлэхгүй ч бай талд нь очиход  их аварга Тайхогийн амжилтыг эвдэх юм байна. Ингэж чадах юм бол би цахиур хагалах юм байна даа гэж бодож байсан” хэмээн  дотроо бага сага уудласан юм.

Тиймээ тэр нэг л өдөр  шийдвэр гаргасан. Гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Магадгүй тэр зодог тайлаагүй, дүүдээ зам тавиагүй байсан бол өдийд тэр дотроо дүрэлзэж явдаг их галаараа  Тайхогийн амжилтыг эвдэх ч байсан юм бил үү.  

Аваргын омогшил дэлхийд

Түүнийг хамгийн их тодотгодог зан бол “ааг, омог”. Монгол гэж цээжээ дэлдэхээс илүү, дэлхийн чихэнд монголын нэрийг цуурайтуулж дэвсэн бөх. Тэрбээр “Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн. Иргэний үүргээ би хангалттай сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Өнөөдөр Төв Азид ч, Орост ч, Европт ч гэсэн явж байхад намайг хараад хүмүүс бас сонин болдог юм ш дээ...Тэнд би Монголын сурталчилгаа. Би сая Болгарт очсон...Ёо би галтайгаа байна шүү. Асашёорюүгийн алдар суу байна лээ шүү. Өдөр тутмын арван таван сонин тэргүүн нүүртээ мэдээлсэн байсан. Энэ аварга манайд ирлээ гээд” ... хэмээн өөрөө өөрөөрөө бахархан омогших Монгол эр. Бахархахаас ч яахав бахдах гавъяатай юм чинь, омгорхохоос ч яахав онгирох нэртэй юм чинь. Түүнээс жинхэнэ Монгол омогшил ханхалдаг шүү.

Түүнийг зодог тайлсны дараа түүний тухай бүхэл бүтэн кино хийж Youtube-д байршуулсан. Олон улсын нэр бүхий хэвлэлүүд  нүд, чихээ түүнд хандуулж байлаа. Тэр дэлхийд данстай, дэлхийн иргэн.

Эхнэр ба учир ургуулсан  бүсгүйчүүд

Сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Япон бүсгүйтэй гэрлэж Монгол бүсгүйчүүдийн сэтгэлийг гонсойлгож байсан бол Д.Дагвадорж тэгээгүй. Г.Тамир хэмээх монгол бүсгүйтэй  хайраар холбогдсон. Тэд 10 гаруй жил амьдрахдаа охин хүү хоёртой болцгоосон. Г.Тамирын хувьд Германд дээд сургууль төгсөж ирээд Монголдоо СЭЗДС-ийг дүүргэсэн. Ганц нэг рекламд тоглоод амжсан бүсгүй. Тэднийг тусдаа амьдраад хоёр жил болж байгаа гэдэг нь, өөрсдөө албан ёсоор бататгаж байгаагүй юм.

Дагваа аваргын хувьд олон ч хүүхэнтэй нэр холбогдож шар хэвлэлийн бай болох нь болсон. Түүнийг “Honeymoon” хамтлагийн дуучин Золоотой сүжирсэн гэх мэдээлэл цацагдаж байгаад намжсан. Тэднийг 2012 оны өвөл халуухнаар дурлалцаж “Metromall” их дэлгүүрт байрлах караокед Золоо болон түүний найзуудтай хамт хоолонд орж явсан. Тэр ч бүү хэл Өвөрхангай аймаг руу хамтдаа зугаалсан гэдэг ээ.

Мөн дуучин Марта буюу С.Наранбилигтэй нэр холбогдон цахим ертөнцийг нэлээдгүй шуугиулсан. Энэ тухайд Их Аварга түүнд LV-гээс  үнэтэй зүүлт авч өгөх гээд бэлэн мөнгө нь хүрээгүйн улмаас худалдагч нартай маргалдсан гэх мэдээлэл байдаг. Харин дуучин Мартагийн зүгээс “ Ийм яриа гарсанд би их гайхсан. Сайтуудаар их гарсан байна лээ. Д.Дагвадорж гэдэг агуу хүн надад зүүлт авч өгөх нь байтугай хоолонд ч урихгүй байх. Зав ч байхгүй биз. Би энэ хүнийг зурагтаар л харж байсан. Дэлхийд гайхагдаж байгаа хүнийг би хүндэлдэг” хэмээн яриад өнгөрч байсан удаатай. 

Тэгсэн дараахан нь LV-д хамт явсан бүсгүй нь Марта биш. Г.Пунцагбалжир агсны дундах охин П.Халиун хэмээх бүсгүй гэдгийг ойр тойрны хүмүүс нь ярих болсон. Тэд багын найзууд гэдэг ч угтаа бол өөр холбоо тэдний дунд бий гэгддэг юм.

Үүнээс гадна “Киви”-гийн Агийтай болзох санал тавьсан гэгдэж явсан их аварга өөрийн твиттер хуудаснаа нэгэн бүсгүйн ар нуруу нь гарсан зургийг байршуулаад  “Энэ нэг алдартай жүжигчний нуруу, хамт байсаан байсан. Таал даа та нарын сайн танил бүсгүй...” хэмээн жиргэсэн нь ихээхэн шуугиан тарьж байсан билээ.

Ингээд харахад тэр “хүүхэн”-ий тал дээр “зүгээр” байдаггүй, сахилгагүй нэгэн. Түүний эхнэр тиймэрхүү үйлдэл бүхнийг нь  тэвчиж,  салах сарнихаа урьтал болголгүй явж ирсэн ч, нэг л өдөр тэвчээрийн хүлээс нь алдарсан байж болох.

Дургүйг нь хүргэвэл цохиод л авна

Дургүйгээ хүрсэн нэгэнд адис өгч байгаа аятай хаа  явсан газраа нударга зөрүүлдэг муу зуршил түүнд бий. Түүнээс адис авсан хүмүүс гэвэл МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, “Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн, Улсын арслан Х.Мөнхбаатар гэхчлэн үргэлжилнэ. Тэрбээр өөрийн төрсөн нутгийнхаа наадмаар нутгийн ах М.Наранбаатарыг зодож Цагдаагийн хэсэг дээр очсон байдаг.

Мөн Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй нэлээн ширүүн зодоон үүсгэсэн. Тэд VLVT клубт байх үедээ маргалдсан гэдэг ч аварга үгүйсгэж байсан билээ. Харин Б.Дөлгөөн их аваргын адил зодоон нүдээн, хүүхэн шуухнаараа ч нэлээн алдартай нэгэн. Тэрбээр мөчөөгүй өгөлгүй, зодооны үеэр их аваргын хацрыг зүсэж, хамрыг чихсэн омогтой нэгэн.

Харин Улсын арслан Х.Мөнхбаатарын толгойн тус газарт нь хутгалсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр  цацагдаж байсан ч,  намжсан билээ. Д.Дагвадорж аварга эхнэр Г.Тамиртаа гар хүрч, хөл дээрээ зогсож чадахгүй болтол нь зодсон тухай хэвлэл мэдээллээр  мөн гарч  байсан. Эхнэрээ  хэвтэрт ортол зодсон гэх мэдээлэл олны жигшил  зэвүүцлийг хамгийн ихээр хүргэсэн билээ.

 

Тэр бас японд байхдаа хүн зодож танхайрсан хэргээс болж банга хүртэж байсан удаатай. Энэ явдлынхаа учрыг тэрбээр “Би болсон явдлыг ярья. Башё эхэл­чихсэн байсан юм аа. Нөгөө л адлагд­даг, нөгөө л папарацид ээрүүлсэн Монгол. Тийм л өдрүүдийн нэг. Хоолон дээр нэг нөхөр ирдэг юм. Би найзууд­тайгаа, намайг дэмжигч фэнүүдтэйгээ сууж байсан. Тэр хүн бөөрөнд наал­даад л. Аварга аа, би таны фэн чинь шүү гээд л байсан. За за, гээд тоосон шинжгүй л байгаад байлаа. Хоолноос гараад ганц хоёр пиво уудаг юм байгаа биз дээ. Би үнэнийг л ярья. Уудаггүй юм ууж байгаа биш. Тэгсэн нөгөө нө­хөр тэгдэг юм даа. Нөгөө эрлийз, нөгөө  булингартсан цустай нөхөр чинь юу гэсэн гээч. “Эх газрын бодлого чамайг харж явж байгаа шүү” гэдэг байгаа. Юу гэсэн үг вэ тэр.

Чамайг хянаж бай­гаа. Эх газрын бодлого дээр чи явж бай­гаа шүү. Явах ёстой шүү гэсэн их битүү сонин юм хэлсэн. Эх газар гэж юу юм, эх газар гэж юу юм бэ. Дундад эх газар гэж хэлсэн шүү, бүр. Юу гэсэн үг юм бэ. Тэр ерөөсөө л надад хэлье гэснээ л хэлсэн байх. Би тэрийг яаж ойлгож авсан гэхээр. Монгол ухаа­наараа л ойлгож авсан. Тэр Хятадын эрлийз хүн байсан.

Хятадад сайн ч хүн бий, муу ч хүн бий. Заавал над дээр ирж миний бөөрөнд наалдаж, на­майг анзаарч мөшгиж явж байгаад тэгж хэлэх  шаардлага юу байсан юм бэ. Тэгээд би яах юм. Хар аяндаа л энэ гар өөрөө л явчихсан. Зүгээр л “мангасдчихсан”. Би цохиогүй л дээ. Алгадаад л унага­сан. Алгадах  ч юу байх вэ, “мангас­даад” унагасан. Бол­сон явдал ийм л юм байгаа юм. Монгол гэдэг хариултыг би тэрэнд өгсөн шиг өгсөн  шүү. Тэр­ний­хээ тө­лөө хариугаа хүртсэн. Тэрэн­дээ би гут­раагүй. Харин  32 түрүү­лэх тэр болом­жоо алдсан даа” хэмээн ярьсан байдаг.

Түүний карьер хаа хүрэх вэ?

Аварга Д.Дагвадоржийн “Аса консталинг” ХХК нь циркийг хувьчилж аван өөрийн байгууллагын нэрийг “Рояал Плаза” ХХК болгон өөрчилсөн билээ. Гэтэл “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулсан ч, хэрэг дээрээ тэс эсрэг байр суурьтай байна хэмээн О.Магнай мэдэгдэж байлаа. Тус Цирк 6 хэсгээс бүрддэг ч ганцхан хэсэгт нь л циркийн үйл ажиллагаа явагдаж, бусад хэсэгт худалдаа үйлчилгээ явагдаж байгаа учир зориулалтын бусаар ашиглаж байна. Ингэхээ боль гэсэн шаардлагыг О.Магнай аваргад тавьсан.

Гэвч аварга “Аса” циркийн үйл ажиллагаа зүгээр явагдаж байхад гүтгэж байгаа учир хатуу тэмцэхээ ч илэрхийлээд авсан. Тэдний хувааж идсэн хэрүүлийн алим “исгэлэн”. Ямартай ч аваргын бизнесийн карьер О.Магнайгийн ажлын карьер хоёр шүргэлцсэн нь энэ.

Заа тэгээд мөнгөтэй, төгрөгтэй л болсон хойно бизнесийн карьер хөөх сонирхол хэнд ч байдаг нь лавтай. Харин түүнийг улстөрийн карьер хөөж улс төрд орох болов уу гэж зарим хүмүүс хардаг. Олны танил, нэртэй цуутай хүмүүс улстөрд амархаан гэгч нь ороод ирдэг олон жишээ манайд бий. Түүний ах гэхэд л яалаа даа.  Д.Дагвадорж аварга улс төрийн намуудаас санал ирсэн ч хүлээж аваагүй гээд байдаг л даа. Тэрбээр  “Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна.

Энэ улстөрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэл­тэр­хий биз дээ. Би ингэж тархиа угаал­га­мааргүй байна” хэмээн нэгэнтээ ярьсан байдаг. Харин яг одоо тэр юу бодож суугаа нь сонин.

Уг нь бол ард түмний нүд түүнийг улстөрч биш, аваргаар нь харах дуртай. Тиймээ, аварга аваргаараа л байх сайхан.

П.Урнаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (24)

  • Zochin
    Tamiraa germand surguuli tugsuugui, surguulia tugsulgui Dagvadorjtoi gerlehiin tuld surguulia hayaad yavsan.unenee helj surtsgaa l daa.buh iumig hudlaa bichij baih ium.
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин
    Энэ цул мах, энд тэнд очиж алдар нэр, авсан мөнгөөрөө сагсалзаж байж нэг алуулах бий дээ! Хүн ер нь их бардамнах муугаар л төгсдөг жамтай байдаг!
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • ir
    ix abarga mandan badrag.jenko Battulga mandtugai.mongol ylnaaaas
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • ir
    Enxboldiig boloxoor magtaad busad bvx xvmvvciig xudlaa gvtgej muulaad baidag xogiin caet be.
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • ir
    duulian shuugianii caet dandaa xob baidag xereggvi caet.
    2017 оны 06 сарын 24 | Хариулах
  • hehe
    mahan tolgoi
    2015 оны 01 сарын 07 | Хариулах
  • goe
    Ehner ni zugeer dagina oooo saihan busgui baina avargaa bitgii ene busguig aldaarai daa
    2014 оны 11 сарын 17 | Хариулах
  • xxxxxx
    saihan hun shuu, saihan ch mongol er hun !!!!!
    2014 оны 11 сарын 16 | Хариулах
  • nnnnnnnnnn
    tiiishd dagwadorj uls tord orj yu hiidiiin
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Khulan
    avarga hun zovhon bie mah bodi-n byaraar bish bas uhaanaar, setgeliin tenheegeeree byartai bh yostoi. Jinhen tiim sain avarga bish gedgee haruulsan da. Ooroor helbel hundeesee hongonoo ogtson hun. Zamd nohod hutsaj l bdag shu de. Harin ter nohod-n hutsaltand n ochood oichij bh gej. Ter uedee uhaantai zagnaad tokyo-n bar-d uneheer tiim yum bolson bol tevcheed ongorch jinhen mongol hun yaj hariu ogoh yostoi tiim yosoor devjeen deeree yalj ogson bol onoodor ooriihoo neriin ard mongol ulsiin neree 32 davsan ih avarga gej bichuuleh bsan biz. Daanch terniig n medeed nogooduul n bulchingaar n chadahgui bolohoor tarhiar n unagachij bgaa n ter. Oo irsen humuust ulam hurts uhaantaigaa haruulahgui shalihgui teneg hun. Tuuniigee odoo boltol uhaardaggui yum shig bn zailuul.
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • zssss
    za naadah ongiroo zeejee deldsen yumaa bitgii huurguud bai... Naadahig chini baruund bol hen ch tanihgui..Ter muu yapon mongoldoo l budaani huuhduud tulhdeg yum bgaa biz
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    yasan goy ehnertei zaluu ve,
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • saraa
    ehner ni uneheer uzesgelentei huurhun huuhen yumaa
    2014 оны 11 сарын 14
  • Зочин
    bidnii khairlaj khundelj yvakh MONGOL AVARGA.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин
    Энэ цагийн Монголын нүүр царай .ЦАГИЙН СААЛТАД УХААРАЛ СУУСАН ЗАЛУУ САЙХАН АВРАГА.АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin
    tiimee bid tvvniig harj omoshdog bsan odoo ch gesen omogshmoor bn daa !!!!
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Үнэхээр Хөөлхөн хайр хүрмээр хөөлхөн шүү төрийн сүлд минь өршөө
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • naraa
    awragadaa amjilt husie
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    abarga avargaaraa baisan ni saihan .bohir uls tord orj ner hundee unagaad yahiin be.Avargadaa amjilt husie.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    nii huugui bichsen bn baigaagaar ni end hunii amidraliin buhii l ungu turh garch bndoo. nas zaluu er hun bodson sansan ih yum baigaa bizdee.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    jinhene mujik gej ene huniig li helne dee.batbayar tsevegnym nar japand 20-d jil bolohdoo mongoliig manduulj chadaagui.dagvadorj harin harin mongol omogshil mongol hun gej hen be?gedgiig jinhene ys mahand ni medruulj mongolchuudiin noyorholiin zamiig zasch chadsan augaa hun.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Монгол.
    Уг нь Сумогийнхоо зодгийг тайлчихаад үндэсний бөхөөрөө хичээллэх байсан юм. Харамсалтай л байна. Гэвч одоо ч оройтоогүй байна.4-5 жил барилдах хугацаа байна. Үндэсний бөхөөрөө яагаад заан,арслан,аварга болж болохгүй гэж?
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Их аваргадаа сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе Монголчууд биднийхээ хийморийг сэргээж баяр бахдалыг төрүүлж мөн ч их баярлуулсан даа
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    saihan er hyn ....oor iu gehev.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Аварга хайр хүрмээр хүн шүү. Миний мэддэг хүмүүс бүгд л бахархдаг. Хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin
    Awargadaa amjilt
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Horson deeree buuh neg arga gevel hodoo ochood neg jil aduu malalval yag buuna shuu. Setgel sanaa ariusaad jinhene hun bolno doo.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
    • saraa
      ehner ni uneheer uzesgelentei huurhun huuhen yumaa
      2014 оны 11 сарын 14
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025