Дэлхийн миссд тэргүүлж явна

Эх дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах “Дэлхийн мисс-2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор шалгарсан Т.Батцэцэгийн зураг болоод мэдээллийг www.ranker.com  сайт дээр байршуулсан байгаа. Тэгвэл энэ сайт руу орж түүнийг дэмжсэн хүмүүсийн тоогоороо тэргүүлж байгаа аж.

Тодруулбал яг одоогийн байдлаар  тус сайт руу орж Т.Батцэцэгийг дэмжсэн хүмүүсийн тоо 11467 болжээ. Харин түүний араас хоёрдугаарт жагсаж байгаа Унгарын миссийн дэмжигчдийн тоо 5964 байгаа юм байна.


Т.Батцэцэгийн хувьд Азийн топ модель, Манжуурын мисс, Монголын мисс-2010 тэмцээний дэд байранд шалгарч байсан нэгэн юм. Тэрбээр “Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцохоор эх орныхоо үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй багагүй өрсөлдсөний эцэст шалгарсан билээ. Энэ жилийн “Дэлхийн мисс” -ийн тэмцээн Лондон хотноо ирэх сард зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 131 орны гоо бүсгүй оролцох юм байна.

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    санал асуулгаар миссийг тодруулдаг бол монголоор дүүрэн дэлхийн мисс байх болно кк,ийм хар ац хаа хүрэхэв дээ чааваас
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025