Тэд инээмсэглэл худалдаж авсан!

Эр эмгүй гоёж гоодон, оо энгэсэг түрхэх нь энгийн үзэгдэл болсон хангүг залуусын соёлын давалгаа манайд ч хүч түрж буй. Захын эрчүүд  хэтэвчиндээ овоо хэдэн цаастай л бол нүүр нүдээ татуулж, гоо сайхандаа хувьсгал хийх нь нэгэнт гайхах зүйл биш болсон. Тэгвэл сүүлийн үед холливуд смайл болон ихэр хүүхэдтэй болох моод газар аваад байгаа. Хаана ч явсан  танан цагаан шүдээ ярайлган, нүүр дүүрэн инээмсэглэл тодруулах болсон  “Холливуд  смайл”-ын хамт олонтой танилцацгаая.

Ц.Элбэгдорж: Холливуд смайлд сэтгэл алдарсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гадаадад биш эх орондоо яралзсан танан цагаан шүдтэй болсон. Аргагүй л дээ. Үргэлж олны өмнө гарч, үг хэлж,  цэцэн цэлмэг үгээрээ бүгдийг хуйлруулдаг учраас эрхэм Ерөнхийлөгчид яалт ч үгүй холливуд смайл нэн чухал.

Нүүр нүдэндээ элдэв мэс хүргэснээс шүдэндээ анхаарсан Ерөнхийлөгч сүүлийн үед өдрөөс өдөрт өсөөд байгаа гэсэн “магтаал” сонсогдох болсон. Гутлынх нь өсгийд бас нэг учир байж ч магадгүй л юм.

Д.Лүндээжанцан:Парламентын пластик мэс заслын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан холливуд смайл хийлгэснээрээ багтдаг. Өөрөө чимээгүй хийлгэчихгүй араасаа олон сүүл дагуулсан хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур. Ахмад парламентич холливуд смайл хийлгэж байхад бид юунаас дутахав гэсэн шиг одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Л.Энх-амгалан, Л.Эрдэнэчимэг энэ бүрэлдэхүүнд багтсан явж байгаа.

Хамгийн сонирхолтой нь эрхэм гишүүд маань бүгд гишүүний зөөлөн суудалд тухтай нь аргагүй суусныхаа дараахан ийн холливуд смайлд бултаараа донтсон явдал. Үүгээр ч зогсохгүй Л.Эрдэнэчимэг тэргүүтнүүд бүр төрөл арилжиж, тойргийн ахмадууд нь сонгосон гишүүнээ танихгүйд хүрээд буй. Эрхэм гишүүдийг ингэж хошууруулсан энэ холливуд смайл гэгч нь эрхэм парламентчидад тун хэрэгтэй зүйл.

Яагаад гэхээр дөрвөн жил монгол даяар цэнхэр дэлгэцийн хойморт заларч хэл амаа билүүдэж хүссэн үедээ том ангайж эвшээж байхад танан цагаан шүд нь ямар ч тохиолдолд нүүр улайлгахгүй. Хэрэлдсэн ч, инээсэн ч, эвшээсэн ч сайхан  харагдуулдаг учир. Харин парламентад хэрүүл хийхээс гадна бие биеэ заамдан авч зодоон үүсгэдэг гишүүд энэхүү холливуд смайл хийлгэхгүй байвал зүгээр гэдгийг энд сануулахад зүгээр болов уу.

“АПУ” смайл: Ах дүүгээрээ нийлж архины үйлдвэрээр алдаршсан “АПУ”-гийн үүсгэн байгуулагч П.Батхүү, П.Батсайхан нар ёстой л танан цагаан шүдэнд донтсон ах дүүс. Бүр гэр бүлээрээ холливуд смайлд донтсон гэж болно. УИХ-ын гишүүн П.Батхүүгийн гэргий Т.Тунгалаг, П.Батсайханы гэргий Ц.Алимаа нар бүгд холливуд смайл хийлгэсэн хатагтай нар.

Хаана ч явсан сүргээрээ инээж явдаг “АПУ”-гийнхан арай “АПУ смайл”-тай болох вий дээ хэмээн яригдаад буй. Үнэ хөлсөнд санаа зовно гэж асуудал гарах биш хамгийн үнэтэй холливуд смайл хийлгэсэн ах дүү нар ойр дотныхоо хүмүүсийг бүгдийг нь хамруулаад байгаа гэнэ лээ.

Г.Алтанжин: Бүхэл бүтэн нэг намтай гэрээ хийж байгаа хүн аман доторх хорин хэдэн шүдээ янзлуулах юу ч биш байлгүй. Г.Алтан хатагтай алтаар шүд хийлгэсэн ч хөрөнгө мөнгө нь дундрахгүй нь  тодорхой.

60 гарсан хэдий ч жавхаатай сайхан хэвээрээ байгаа Г.Алтжин зөвхөн холливуд смайлаас гадна нүүр нүдээ өвч янзлуулаад л, хорь гарсан бүсгүйчүүдээс дутахгүй л нэгэн. Нас явж намба суухгүй байгаа юм хойно ийм юманд мөнгөө үрэхгүй бол өөр мөнгө үрэх зүйл бараг байхгүй байгаа биз.

Э.Одгэрэл: Мөнхийн залуу топ модель Э.Одгэрэл холливуд смайлаараа загварын хүүхнүүдээ араасаа дагуулж хаана ч танан цагаан шүдээ гайхуулж явдаг нэгэн. Тэрбээр 15 мянган ам.доллар буюу монгол мөнгөөр 20 гаруй сая төгрөгөөр энэхүү шүдээ хийлгэсэн. Нас явж намба суух нь бүү хэл арван наймтай охидоос дутахгүй гунхаж яваа топын ганц асуудал болсон зүйл бол түүний гар. Бусад эрхтэнг янзалж ямар ч хэлбэр дүрстэй болгож болдог бол гарыг гоё болгох боломжгүй байдаг байна. Харин мөнхийн залуу топ модель Э.Одгэрэлийн араас топ модель Ч.Туяацэцэг дагасан. Өдгөө гучин насны босгыг алхаж байгаа топ модель маань сүүлийн үед тайз загвар гэхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарах болж, MCS группт ажилд ороод гялалзаж явна. Тиймдээ ч чамгүй үнэтэй энэ гоёлдоо эрхэм том модель маань 10 гаруй сая төгрөг зарцуулсан гэдэг.

Үүний дараахан алт болон уурхайн магнатуудын хатан гэгдээд буй топ модель Д.Пүрэвсүрэн Солонгос улсыг зорьж үүдэн 4 шүдээ 5000 ам.доллараар янзлуулснаас гадна бүх шүдээ пааландуулсан. Хэтэрхий том шүд хийлгүүлж яг л морь шиг харагддаг болсон хэмээн шүүмжлүүлсэн тэрбээр энэ том шүднүүддээ хамгийн их хайртай гэсэн шүү.

Б.Навчаа:  Мэс засалд донтсон хүүхнүүдийн хажууд Б.Навчаа оригоороо байгаа нэгэн л дээ. Хамгийн сүүлд холливуд смайл хийлгэснийг нь эс тооцвол шүү дээ. Тайзнаа ч тэр,  энгийн үед ч тэр үргэлж тас тас инээж хавь ойрынхноо хөгжөөж явдаг Навчаад шүд нь зохисон гэж ванлий дөө.

Эба: За харин хамгийн сүүлд  гэхэд “Камертон”-ы Эба холливуд смайлаар нүүр дүүрэн инээмсэглэх болсон. Эбагийн энэ давалгааг урлагийнхан ч андахгүй хойноос нь өрсөлдөн хийлгэх нь  тодорхой.

 Холливуд смайл хийлгэсэн ч малийтал сайхан инээж яралзсан цагаан шүдээ гайхуулах дургүй эрхмүүд ч олон байгаа биз. Энэ янзаараа олон эрчүүд танан цагаан шүдээ яралзуулсан инээмсэглэл худалдаж авах бололтой. Ямартай ч “Холливуд смайл”-ын баг бүрэлдэхүүнийг  одоогийн байдлаар танилцуулахад ийм байна.

М.Сонор

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (11)

  • Зочин
    Apu giinh arhi pub zarj bga humuust mungu so bish Hollywood smile burch so bish bailgui
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин
    Apu giinh arhi pub zarj bga humuust mungu so bish Hollywood smile burch so bish bailgui
    2014 оны 11 сарын 15 | Хариулах
  • zochin
    hun gadaad torhondoo anhaarah ni zov l doo. Xervee ooriinh ni shud bgaa bol medeej orig yum gedeg orig l baidag. Yadaj l ionii gereld azaartuulahgui kkk.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • emch
    zarim iim shudtei humuusiin am aimar zavaan unertei bdin. chanaraaraa yalgaatai bh daa. turulh shudee l archilaad yavj bsan ni goyo shte. tegsh saihan helbertei eruul l bol saaral shud ch goyo.
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • soronz
    latin usgeer galiglaad zuv bichij chadahgui bj bas ih medemhiirchihjee hamgin door bichsen bga huduunii hun guai!! Odgerel yanhani sponsor bol uur hun. arhitektorin holbooni darga batjav. lumino hamtlagin baajigiin aav bdag yumaa. chamaas busad ni medne bh. buh l medeellin heregsleer zurag hurugteiguu garaad bhad haaguur ni yavdag bna
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Шүдэндээ хүн болгон анхаарайсай Ахиж ургадаггүй гэдгийг хүүхдүүддээ сайн ойлгуулж байх юм сан би ч жаахан байхдаа шүдээ угаах тун дургүй байсан шүү одоо манай хүү бас шүдээ угаах дургүй шүдний улсын эмнэлэгийн чанар үйлчилгээг хүн болгонд хүртээмжтэй болгох сон
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    muusain ynkhnuud luivarchid khulgaich nar l bna sh tee
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Lai Lai ingej yadag bainaa burhanaa ugsun bie haagaa zeremdeglej yrshig zugeer
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Lai Lai ingej yadag bainaa burhanaa ugsun bie haagaa zeremdeglej yrshig zugeer
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Сүүлд Хаянаа хийлгэсэн байх шиг байсан
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
  • zozin
    ter bathyy abgai vasan aimaar tsarai be yag mangaa tiim abgaitai hyn odgerel ryy gyihees vahab abgai nyyts amrag 2 toigoo hamt garsan anhni hyn bolloo
    2014 оны 11 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025