Хамгийн залуу Төрийн соёрхолт Д.Болд өмссөн зүүснээрээ хэнийг ч урдаа гишгүүлдэггүй нэгэн. Үнэтэй машин, брэндийн хувцсаар өөрийгөө бүрэн гоёсон Төрийн соёрхолтын энэ зузаан платформ ултай ботинк л гэхэд 1000 еврогийн үнэтэй.

“Prada” брэндийн резинэн хамгаалалттай ботинк нь өндөрлөгчтэй болохоор намхан эрчүүдэд нэн тохирмжтой гэж байгаа. Хаана ч явсан брэндийн хувцсыг хөлнөөсөө толгой хүртлээ өмсдөг тэр монголдоо баян дуучдыг тэргүүлдэг гэж болно.
Нэг рекламд тоглохын тулд нэг компанитай л гэхэд 280 саяын гэрээ хийсэн гэж дуулдсан. Жилд хоёроос гурван рекламд тоглож дээрээс нь нэг дуугаа нэг сая төгрөгөөр дуулдаг гэхээр нэлээд орлоготой байгаа биз. Тийм ч учраас тэр энэ жил хамгийн үнэтэй машин болох “ferrari” авч унасан байх.

М.Сонор
Сэтгэгдэл (1)