Нэрт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж агсны гурван охин гурвуулаа харийн бэр болж ганц хүү нь л монгол бүсгүйтэй гал голомтоо бадраасан. Хоёр ихэр охид болох С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар загварын тайзнаа гялалзаж явсан цаг саяхан. Гэнэт л тайзнаа үзэгдэж харагдахаа больж том эгчийнхээ араас Испани улсыг зорьсон тэд Монголдоо цөөхөн ирдэг билээ.
Том эгч С.Саянцэцэг нь мөн л Испани эрийн гэргий болж Испанийн суугуул иргэн болсон гэж болно. Анхны амьдралаа нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр М.Чойдоржтой эхлүүлж хөөрхөн хүүтэй болсон ч, тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй гэдэг. Тэдний дундаас гарсан хүү Ч.Жигүүр нь өдгөө хорь гарсан залуу байдаг. Мөн л Испани бүсгүйтэй хуримаа хийсэн аж. Монголд ирэх бүртээ төрсөн аавтайгаа уулзаад буцдаг Ч.Жигүүр монгол хэлийг бараг мэддэггүй гэсэн шүү. Дөрвөн настай байхдаа Испанид очсон учраас. Нэрт хөгжмийн зохиолчийн зээ хүү хүртэл Испани бүсгүйтэй суусан гэхээр энэ гэр бүлийнхэн Испаничуудтай учрах хувь тохиолтой л хүмүүс юм даа.





М.Сонор
Сэтгэгдэл (13)