“Мотив” хамтлагийн дуучин Ганбаа сүүлийн үед арга хэмжээнээс хоцрохоо больсон. Хаана ямар л үйл ажиллагаа болж байна тэнд л Ганбаа сэмбэлзэж харагдах болж. Урлагийнхан дундаа нүүрээ буддаг эрчүүдийн тоонд ордог Ганбаа саяхан хөмсөгөө шивүүлсэн байна.
Хөмсөг нь бүрэн гүйцэд эдгээгүй байхад л үйл ажиллагаанаас хоцроно гэж байхгүй шүү. Нүдний шил зүүгээд боловч ирсэн байна. Мэс засалд донтсон эмэгтэйчүүдээс дутахааргүй гоо сайхандаа анхаардаг Ганбаа уруул, хамар, нүд, хөмсөг гээд оролдож үзээгүй эрхтэн тун цөөхөн үлдсэн бололтой. Тод өнгийн хувцасыг ихэвчлэн өмсөж явдаг тэр үснийхээ өнгийг улирал бүр өөрчилдөг гэж болно. Өвлийн улирал ирж байгаа учир тохируулан үсээ будуулсан байна шүү. Харин хэр зохисон байна.
М.Сонор
Сэтгэгдэл (3)