Солонгосын нэртэй жүжигчин Ха Жи Воныг “Валлид болсон явдал” киногоор нь манай үзэгчид илүү танидаг. Солонгос төдийгүй Азидаа нэр хүндтэй Ха Жи Вон нь анх 18 настайгаасаа эхлэн дэлгэцийн урлагт хөл тавьснаасаа хойш бүхий л жанрын кинонд тоглосон байдаг. Түүнчлэн Солонгосдоо хамгийн үнэтэй жүжигчдийн тоонд зүй ёсоор багтана.

Бараг ахмад уран бүтээлч нарын дунд орчихсон гэж болно. Яагаад гэхээр тэрээр энэ жил 37 нас хүрэх аж. Хувийн амьдралын тухайд одоо болтол найз залуугүй бөгөөд ойрын төлөвгөөнд гэр бүлтэй болох бодолгүй байгаагаа дуулгасан байна.

Сонирхолтой нь Ха Жи Воныг хамгийн их өөрчлөгдөж байгаа жүжигчин хэмээн Солонгосын шар хэвлэлүүд бичсэн байна. Сүүлд нэгэн үйл ажиллагаанд ирэхдээ улам залуужиж сайхан харагдаж байна хэмээн онцолжээ. Тэрбээр хамраа хэд хэдэн удаа янзлуулсан бөгөөд нүд, эрүү гээд мэс засалд ороогүй эрхтэн тун цөөхөн үлдсэн. Нас явж, намба суух нь бүү хэл өмнөхөөсөө улам л өнгө зүс нэмээд байгаа Ха Жи Воны эрс өөрчлөлтийг доорхи зургуудаас харна уу.





М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна