“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар минь” зэрэг дуунуудаараа 70,80-аад оны залуусыг байлдан дагуулж байсан МУГЖ Х.Төмөрбаатарт зориулсан хандивын тоглолт энэ сарын 29-нд болох гэж байна. Учир нь түүний гэргий н.Цэрэннадмидын тархинд 2004 онд цус харваж хэвтэрт орсноос хойш биеийн байдал нь тааруу байгаа аж.

Тиймээс Монголын рок попынхон ард түмэндээ хандан Х.Төмөрбаатарын ар гэрт урам зориг хайрлаж, тоглолтыг нь үзэхийг нь уриаллаа. “Цэцгийн баглаа” хандивын тоглолтын тасалбарын үнэ 20,000 бөгөөд эхнэрийнх нь эмчилгээний зардалд 60 мянган ам.доллар шаардлагатай аж.
Иймд ХААН банкны 5046295993 дансанд хандив өргөж болох юм байна. Одоо хэр орон гэргүйн улмаас айлд эхнэрийн хамт амьдарч байгаа МУГЖ Х.Төмөрбаатарын дууг сонсож хайрлаж хүндэлж явдаг та бүхнийг уг тоглолтыг үзээсэй хэмээн рок попынхон уриалж байна.


М.Сонор
Сэтгэгдэл (2)