
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж урд хөршийн Бээжин хотноо АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож яваа. Олны өмнө тэр бүр гараад байдаггүй тэргүүн хатагтай Х.Болормаа ч мөн хамт яваа юм. Ер нь бол тэргүүн хатагтай энэ удаад нэлээд идэвхтэй явааг энэ зургуудаас уншигч та харж буй биз ээ. Хятад, Энэтхэгийн тэргүүн хатагтай нартай нэлээд ойр байгаа бололтой.

Х.Болормаа хатагтайн тухайд өмнөх тэргүүн хатагтай нарыг бодвол нийгэм рүүгээ чиглэсэн хүмүүнлэгийн үйл ихийг хийдэг юм. Түүний байгуулсан “Болор”, “Хавдаргүй Монгол” сангууд нийгэмд чамгүй зүйлийг хийж, хувь нэмрээ оруулж ирсэн. Мөн тэрбээр Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд нэг анги даан авч, сурч боловсрох, өсөж хүмүүжих бүхий л боломж нөхцлөөр хангаж, нөхрийн хамтаар эцэг, эх байх үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Б.Билэгт
Сэтгэгдэл (15)