Тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу олны танил эрхмүүд олон бий. Бүгд өөр өөрийн хувь ертөнцтэй, өөр ажил мэргэжилтэй хэдий ч тэд нас чацуу онжавууд. Зарим нь нас чацуу гэж хэлмээргүй харагдаж байхад, бүр яг л чацуу юм байна даа гэж харагдах хүмүүс ч байна. Ингээд олны танил онжавуудтай танилцацгаая.

У.Хүрэлсүх, С.Баярцогт: Харьцангуй залуу, цус шингэн улстөрчдийн эгнээнд явдаг У.Хүрэлсүх, С.Баярцогт нар нэг оны онжавууд. 50 нас хүрээгүй яваа энэ хоёр эрхэм Их хурлын зааландаа ч тэр, цэнхэр дэлгэцээр ч тэр ам уралдан ёс зүй ярих дуртай хүмүүс. У.Хүрэлсүхийн тухайд УИХ-ын гишүүн байхаа больсон хэдий ч улстөрийн ажлаасаа хөндийрч чадахгүй залуучуудад ёс зүй ямар байх ёстойг зааж явна. Харин С.Баярцогтын тухайд Оюутолгойн асуудлаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай мэтгэлцэж олон нийтийн дунд сайн саарын аль альнаар нь яригдсан. Оффшор данс нь илэрсэн биш бөөн асуудалд орсон.

Тэгчихээд ахмад парламентчидаас илүү ёс зүй зааж байгаа хүмүүсээр энэ хоёр эрхэм тодорч ирсэн гэхэд болно. Тэднийг харахад нас чацуу гэдэг нь бараг л тодорхой харагддаг. У.Хүрэлсүх, С.Баярцогт хоёр гэргий нараасаа хамаагүй цэмбэгэр дэгжин харагддагийн нууц нь ханийн халамжтай холбоотой гэсэн шүү. Өөрсдөө сэмбийж олны өмнө тэр бүр харагддаггүй ч эр нөхрөө бусдаас сэмбийлгэж харагддаг бүсгүйчүүдийн ач гавьяа энэ гэлтэй. Тэд ч эхнэрийнхээ ач гавьяаг ихэд үнэлж хоёр дахь сонголтоо хийхгүй анхны амьдралдаа үнэнч хэвээр гэдгээ амьдралаараа харуулж буй. /нас 47/

Э.Одгэрэл, Г.Баасан, И.Одончимэг: Энэ гурван хатагтайг гуруулаа нэг оны онжавууд гэвэл та итгэх үү. Өдгөө 48 насны босго давж яваа тэд салбар салбартаа цуутай бүсгүйчүүд. “Мөнхийн залуу” гэх тодотголтой Э.Одгэрэл насаараа биеэ арчилж тордож, зөвхөн өөрийгөө гэх зарчимыг баримталж яваа нэгэн. 50 дөхөж яваа хэрнээ хорьтой бүсгүйчүүдэд байраа тавьж өгөхгүй тайзнаа зэрэгцээд л гунхаж яваа тэр үнэндээ чадаж байна.

Тэр загварын охидууд төдийгүй бүсгүйчүүдэд гоо сайхнаа хэрхэн арчилж хамгаалж үлдэхийг биеэрээ үзүүлж байна. Харин ахмадын холбооны тэргүүн Г.Баасан хатагтай наснаасаа эрт эмээ нарын суудалд тухалж ахмадын Г.Баасан нэрээрээ алдартай болсон. Тэрбээр гоо сайхандаа анхаарч явсангүй нийгмийн сайн сайхны төлөө ахмадуудынхаа ганц дуу хоолой болж яваа нийгмийн идэвхитэй эмээ нарыг тэргүүлж явна. Мөнхийн залуу Э.Одгэрэлтэй чацуу гэвэл хэн ч итгэхгүй шүү. Мөн хошин шогийн загалмайлсан эх жүжигчин И.Одончимэг нөгөө хоёроосоо хамгийн түрүүнд гавьяа тэмдэгээр шагнуулснаараа өөр.

Гаднаас нь харахад Э.Одгэрэлтэй чацуу гэж хэлмээргүй. Гэхдээ тун дөхнө шүү. Одноо анх тайзнаа гарч ирэхдээ л үсээ боосон чолктой охин байсан. Одоо хэр стильдээ үнэнч хэвээр. Гадаад үзэмжиндээ тийм ч их анхаардаггүй Одноо бага зэрэг өөртөө анхаарал тавьчихвал Э.Одгэрэлээс дутаад байх зүйлгүй. /нас 48/

Д.Дагвадорж, С.Жавхлан, Т.Дэлгэрмөрөн: Хамгийн их дуулиан шуугианы гурван эзэн Д.Дагвадорж, С.Жавхлан, Т.Дэлгэрмөрөн гурав чацуу. Спорт, урлагт аль ч талаараа дуулиан шуугианы эзэд болж явсан энэ гурван эр хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээрээ олны анхаарлыг эрхгүй татдаг халхын сайн эрчүүд. Самандын Жавхлан, Д.Дагвадорж нар хэзээд олны анхаарлыг татдаг алдартнууд.

Өмсөж байгаа хувцас, хийж байгаа үйлдэл нь тэс өөр тэд өдгөө 35 насны босгыг давж яваа эрчүүд. Насандаа баймааргүй ихийг бүтээж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан энэ гурав яахын аргагүй ард түмний хайртай хөвгүүд. Энэ гуравт ганцхан адилхан чанар байдаг нь тэд ихэнхдээ монгол дээлээр гангарцгаадаг.

Ялангуяа С.Жавхлан бол бодит жишээ билээ. Роп попын дуучин хэрнээ Т.Дэлгэрмөрөн загварын дээлийг хамгийн их өмсдөг. Харин Д.Дагвадорж, Т.Дэлгэрмөрөн хоёрт тун адилхан нэг зан бий. Юу гэхээр дургүй хүрсэн хэнтэй ч нудрага зөрүүлэхэд бэлэн явж байдаг адилхан зантай. /нас 35/

Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, дуучин BX: Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар нас чацуу өнөө цагийн алдартнууд. Энэ хоёр дээр нэмэгдээд дуучин BX спортын алдартнуудтай онжавууд.
Гурвууланг нь харьцуулаад харахад BX энэ хоёроос нэлээд дүү шиг харагдаж байгаа биз. Малгайгаа ч зөв тавьж, өмдөө ч бүрэн татаж амжаагүй BX энэ хоёроосоо нэлээд залуухан харагдаж байгаа юм. Аргагүй л дээ, спортынхон наснаасаа харьцангуй овортой харагддаг учраас.

Харин Х.Цагаанбаатар нөгөө хоёроосоо нэлээд ах юм шиг харагддагийн нууц нь тэрбээр хамгийн түрүүнд алдар хүндийн эзэн болсонтой холбоотой ч юм уу. /нас 31/

Д.Болд, М.Баярмагнай, О.Гүндэгмаа: Төрийн соёрхолт Д.Болд, жүжигчин М.Баярмагнай, О.Гүндэгмаа нар нас чацуу нэг оны онжавууд. Д.Болд, М.Баярмагнай хоёрыг харьцуулахад нэлээд насны зөрүү харагддаг ч тэд 37 насны босго давж яваа эрчүүд. Хоёул хоёулаа рекламны мангас энэ хоёр эр урлагтаа нэр хүндтэй урлагтаа үнэнч үлдсэн одууд. Жүжигчин хүн, дуучин хүн ямар байх ёстой вэ.

Тэр бичигдээгүй хуулийг зөрчөөгүй урлагийн төлөө зүтгэж яваа эрчүүдийн төлөөлөл билээ. Харин О.Гүндэгмаа төрийн соёрхолт, жүжигчин М.Баярмагнай нартай чацуу гэдгээ мэддэг болов уу. Гурвууланг нь зэрэгцүүлээд харах юм бол хэн нь залуу, хэн ч овортой харагдах бол. Ямартай ч хэн нь залуу хэн нь хөгшин овортой гэж харьцуулахаас илүүтэй тэднийг юу хийж бүтээсэн бэ гэдгээр нь харьцуулбал илүү сонирхолтой юм гарч ирэх байх. Ямартай ч тэд Монгол Улсын иргэн хүнийхээ хувьд ихийг хийж бүтээж яваа залуучуудын төлөөлөл гэж болно. /нас 37

С.Сэрчмаа, Т.Баясгалан: Урлагийн амьд “Янжинлхам”-ууд болсон дуучин С.Сэрчмаа, Т.Баясгалан нар зүгээр нэг үе тэнгийн биш нас чацуу нэг оны онжавууд. Тэдэнд нэг л өөр зүйл бий. Юу гэхээр Т.Баясгалан наснаасаа эрт гавьяат жүжигчин болсон. Мөн адилхан зүйл бас бий. Хоёулаа урлагаас хөндийрч алдаг оног уран бүтээл хийгээд явж буй. С.Сэрчмаа тайзан дээр биш цэнхэр дэлгэцээр фэнүүдтэйгээ мэндчилдэг болсон бол дуучин Т.Баясгалан алдарт эхийн одон авахын тулд журамт гэргий болоод бизнесвумэн болоод удаж байна. Гаднаас нь харахад энэ хоёр бүсгүйг чацуу гэж хэлмээргүй хэдий ч уран бүтээл болон бас бус зүйлээрээ тун төсөөтэй шүү. /нас 31/

М.Сонор
Сэтгэгдэл (48)