“Шуранхай”-н дампуурал

 Дэлхийд Монголын нэрийн хуудас болсон Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар  Н.Норовбанзад агсан гурван шуранхайг гурвууланг нь хийдэг байсан гэдэг. Тэгвэл орчин үед “Шуранхай” хамтлагийн гурван бүсгүй нийлж уртын дууны шуранхай ямар байдгийг утгаар нь мэдрүүлж,  үзэгчдийн  талархлыг  хүлээгээд байсан цаг саяхан. Гэвч  “Шуранхай”-н бүсгүйчүүд хувь хувийн карьераа хөөгөөд байгаа. Нас нэлээд явсан хойноо нэгдэж уран бүтээлдээ орсон бүсгүйчүүдэд урлагаас илүүтэй гэр бүлийн амьдрал эхэнд эрэмбэлэгдсэн гэхэд болно.

Дуучин Г.Эрдэнэчимэгийн хувьд гэнэт л зохиолын дууны ханхүүтэй ханилж, гурван ч хүүхдийн ээж болсон. Нөгөө нэг гишүүн  Б.Номин-Эрдэнэ мөн л хожуу гэр бүлийн амьдрал зохиож хөөрхөн охинтой болсон сурагтай. Харин хамтлагийнхаа хамгийн бүтээлч гэгддэг Үүрийнтуяагийн хувьд гэр бүлийн хүн нь дуучин болоод тэр үү, уран бүтээлээсээ нэг их удаан хугацаагаар холдоогүй.

Ер нь бол одоо “Шуранхай” хамтлаг гэх юм бол хүмүүс ийм ямар хамтлаг байдаг билээ гэж эргэлзэж магадгүй л болоод байна. Хамтлаг нь тарж бутарсан гэж дуулддаг ч үнэн бодит мэдээллийг хэн нь ч  өгөөгүй. Тус тусдаа алдаг оног уран бүтээл хийсэн болоод л явж байгаа гурван бүсгүй цаашдаа хамтран уран бүтээл хийцгээх  бодолгүй байгаа гэсэн шүү.

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025