Туйлын дурламтгай бүсгүй

Хаана л хөгжмийн наадам болно, хамаг шагналыг нь хамдаг Б.Мөнхжаргал хэдийнэ орон зайгаа дархалжээ. Б.Мөнхжаргал туйлын дурламтгай, дурлалдаа үнэнч нэгэн. “Би аль хэдийнэ хөгжимтэй гэрлэчихсэн” гэж single атлаа огтхон ч ганцаардсан шинжгүй нүүрэндээ дурлалын оч гялбуулж явдаг түүний энэ хайр сэтгэл шилдгийн шилдэг бүтээлүүдийг туурвих урам зориг өгдөг байх нь ээ.

Багшийн коллеж, СУИС, ОХУ-ын Санкт-Петербург хот гэхчлэн тэр тасралтгүй суралцсан. Зөвхөн хөгжимд өгсөн тэр хайр сэтгэлийнхээ хүчийг гаргахын төлөө тэр суралцжээ.

Хайраас ямар их хүч гардаг гээч, тэр мэдрэмж, тэр оршихуй, тэр ертөнцөөс ирэх гялбаа хүн төрөлхтний амьдралын гайхалтай түүхүүдийг бүтээсээр байдаг. Б.Мөнхжаргалын дурласан сэтгэлийн өчил бидэнд бүтээлээр нь дамжин хүрсээр байна. Дурласан бүсгүй минь, бүр хүчтэй дурлан тууриваад байгаарай.

Б.Сэргэлэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    mundag busgui.zohioson 2 duug chini medeh yum bn.sonsoh durtai.saihan amidraliig eruue
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • одноо
    мөөгийдөө амжилт сайн сайхныг хүсье,одоо миний найз нэг сайн ханьтай болчихвол ч,хэр баргийн туйлбаргүй эр хүнд дургүй сайхан амьдарпаг зоримог зан чинь найзууд бид бгхэнд таалагддаг шүү,мөөгий утсаа аваач ээ
    2014 оны 11 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025