Наро Банчэн хувилгаан Монголд 6 удаа төрж байжээ

Наро Ванчин гэгээний 7-р дүрийн хувилгааныг сэнтийд залах ёслол Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд боллоо. Дээрхийн гэгээн 14 дүгээр Далай лам Данзанжамц бээр Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Наро Банчэн хувилгааны VII дугаар хойд дүрээр Завхан аймгийн Отгон сумын уугуул Баянмөнхийн Цэдэн-Ишийг тодруулж, өргөмжлөн батламжиллаа. Наро Банчэн хувилгаан өмнө нь Энэтхэг Төвд улсад 9 удаа Монгол оронд 6 удаа хувилан төрж байжээ. Цэдэн-Иш Нийслэл хотноо Ерөнхий боловсролын сургууль дүүргэн, улмаар их сургуульд элсэн суралцсан бөгөөд энэ жил төгсөх курсэд суралцаж байгаа юм байна. Хувилгааны VII дахь дүр багаасаа бурхан номонд ихэд элэгсүү хүүхэд байсан тул аав ээж нь Эрдэнэ Зая Бандида Лувсанданзанпүлжинжигмэд гэгээнд шавь оруулж, бурхан номын дагшин замд нь хөтөлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025