АН-ынхан нэр бүхий найман гишүүнээ хөөх болоод байгаатай холбоотойгоор олон нийтийн байр суурь янз бүр байна. Нэг хэсэг нь Р.Бурмаа, Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Л.Эрдэнэчимэг, Б.Наранхүү, М.Зоригт нарыг урвасан муусайн хулгайч нар гэж байхад нөгөө хэсэг нь тэднийг жинхэнэ улсаа гэсэн сэтгэлтэй хүмүүс гэх.
Тэгвэл Японы мэргэжлийн сумогийн 68 дахь аварга Асашёорюү Д.Дагвадорж эдгээр найман гишүүнийг магтаж “Найман самурай” хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр твиттертээ “”Жинхэнэ шударга гишүүд. Жигүүр байгуулаад явчих зүгээр. 8 самурай” хэмээн жиргэжээ.
Б.Билэгт
Сэтгэгдэл (2)