Хятадын “LOOKWE”-д Монголын тухай

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам Хятадын “LOOKWE” сэтгүүлийн газартай хамтран Монгол Улсыг сурталчилсан хэвлэлийн тусгай дугаар гаргажээ.

Хоёр тал 2014 оныг Монгол Улс, БНХАУ-ын  хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Монгол, Хятадын “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж, энэ хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу соёл, боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр олон арга хэмжээг хамтран амжилттай зохион байгуулж байна.

“LOOKWE” сэтгүүлийн газартай хамтран гаргасан энэхүү тусгай дугаар нь  “Найрсаг солилцооны жил”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг бөгөөд тус сэтгүүлийн энэхүү тусгай дугаарт Монгол Улсын түүх, соёл, аялал жуулчлал, эдийн засаг,  хөрөнгө оруулалт болон хоёр орны харилцааны хөгжлийн талаарх мэдээлэл тус тус багтсан байна.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • ам барих
    Хятад зөөлөн аргаар үзнээ Бид болгоомжтой байхгүй бол нэг өдөр хятадын нэг муж болж мэдэх вий эсвэл хятадаар монгол дүүрэх магадлал ихэсч буй нь үнэн
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • Зочин
    Bolj baina shuu
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025