Уламжлалт анагаах ухааны хөгжлөөрөө дэлхийд танигдсан манай улс өөрийн гэсэн нэгдсэн төвтэй боллоо. Монгол уламжлалт анагаах ухааны өв уламжлал, эмчилгээ, сургалт, эм үйлдвэрлэл, судалгаа шинжилгээг цогцоор нь хөгжих таатай нөхцөл, холыг харсан зөв бодлогын хүрээнд “Манба дацан” хийд, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн төв эмнэлэг, Оточ манрамба дээд сургууль, “Манба дацан” эмийн үйлдвэр, “Шинжээч оточ лаборатори” нэгдэн цогц үйлчилгээг үзүүлж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд “Манба дацан” эмнэлэг, “Оточ Манрамба” дээд сургаалийн шинээр баригдсан өргөтгөл барилгын үйл ажиллагааны нээлтийн ёслолыг өнгөрөгч Баасан гаригт хийсэн юм.
“Манба дацан” эмнэлэг нь 1990 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ард иргэд зорин очихоос гадна хилийн чанадаас ирж эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсээр буй. Шинэ эмнэлэг нь уламжлалт анагаах ухааны өндөр түвшний эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх жишиг эмнэлгийн стандартыг шинээр бий болгосон 80 ор бүхий амбулторийн эмчилгээ зүү, төөнө бариа засал, бясалгал зэрэг бүхий л эмчилгээний стандарт, удирдамж шаардлага хангасан нэгдсэн төв эмнэлэг болгон үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
Нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, тус хийдийн тэргүүн хамба Д.Нацагдорж, Завхан аймгийн нутгийн удирдах зөвлөлийн төлөөлөл оролцсон юм.
Д.Сэргэлэн
Сэтгэгдэл (3)