Орчин үед охид бүсгүйчүүд маань гадаад, дотоод гоо сайхандаа зэрэг анхаарч жинхэнэ их хотын дэгжин бүсгүйчүүд ямар байх ёстойг утгаар нь харуулж, биеэ сайхан авч явцгаадаг болсон. Тэдний нэг бол интерьер дизайнер Б.Энэрэл гэх энэ бүсгүй.

Хаана ч явсан олноос онцгойрч, эрчүүдийн харцыг булаадаг Б.Энэрэл тун дэгжин хувцасласан байгаа биз. Тэрбээр хагас жилд нэг удаа үснийхээ өнгийг өөрчилдөг хэрнээ трэнд болж байгаа зүйлийг нэг их сонирхдоггүй гэсэн шүү. Хуучны загварыг шинэтэй хослуулан нэг хэв маягт баригдахгүй хувцасладаг Б.Энэрэлийн стиль танд таалагдаж байна уу.
Их хотын дэгжин бүсгүйчүүдийн төлөөлөл болж яваа Б.Энэрэлийг танилцуулж байгаадаа таатай байна.
М.Сонор
Сэтгэгдэл (27)