Бритни Спирс Шараповагийн залуутай учир ургуулав

Оддын хүрээ тун цомхон. Од бүсгүйчүүдийн хувьд эргэн тойрны нэр алдартай, зартай эрчүүдээсээ л сонгохоос өөр аргагүй байдал аяндаа үүсдгийн энгийн нэгэн жишээ саяхан дахиад л гарч ирэв. Бритни Спирс шинэ залуугаараа теннисчин бүсгүй Мария Шараповагийн найз байсан зохиолч Чарли Эберсолыг сонгожээ. Барууны хэвлэлүүдээр нотолж буйгаар бол дуучин бүсгүй Чарлитай уулздаг болоод хэдэн долоо хонож буй юм байна.

Бритни Спирсийн ойрын гэх эх сурвалж  “Найзууд нь л тэднийг танилцуулсан. Бритни түүнийг их ааш сайтай, сайхан сэтгэлтэй залуу гэх юм билээ. Хоёулаа хамтдаа байхдаа их хөгжилтэй гэсэн. Одоогоор хайр дурлалын романс гэж хэлж болох эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч тэд хамтдаа их таатай байдаг нь анзаарагдсан” гэж хэвлэлд ярьжээ.

Чарлигийн эцэг нь NBC Sports телевизийн ерөнхийлөгөөр ажилладгаас гадна Saturday Night Live телешоуг санаачлагч ажээ.

М.Мөнхжин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025