Дэлхий нийтээр сошиал медиагийн сүр хүчний өмнө буулт хийгээд байгаа гэхэд болох юм. Ерөөс цахим орчингүйгээр өөрсдийгөө төсөөлж чадахаа больсон хүмүүсийн тоо минут секундээр нэмэгдэж байгаа. Энэ нь сайн бас саар нөлөөллийн аль алийг дагуулж буй. Түүнчлэн сошиал медиа хэрэглэгчдийн дунд селфидэх моод дэлгэрээд тодорхой хугацаа өнгөрөөд байна.

Ямартаа л Лос Анжелес хотноо өнгөрсөн сард 283 хүн жагсан селфи зургаа дарснаар Гиннесийн амжилт тогтоосон билээ. Тэгвэл Дубай хотын иргэд энэхүү амжилтыг эвдэхээр эрмэлзэж байгаа гэнэ. 300 гаруй хүн жагсан зургаа селфидэж рекорд тогтоох гэж байгаа аж.


Ингээд харах нь ээ манай сошиал медиагийн хэрэглэгчид нийлж нэгдвэл тэдний рекордыг эвдэж чадахаар л байна. Өглөө, өдөр, орой үдшийн алинд ч цаг мөч харгалзалгүй селфи зургаа фэйсбүүк, твиттер, инстаграмтаа тавьж байдаг хэчнээн ч олон хүн байдаг билээ дээ. Тэд тэгээд хийх ажлаа олж ядсан завтай хүмүүс гэж элдвээрээ хэлүүлж суухаар нийлж байгаад Дубайн иргэдийн рекордыг эвдвэл чиг. Янзын юм болох байх даа...
Б.Цэцэг
Сэтгэгдэл (1)