Бүл нэмсэн мисс, брэндлэг ээжүүд

“Петровис”-ын Б.Шинэзаяа: Дээдсийн хүрээний залуусыг байлдан дагуулж шоу ертөнцийн хатан хаан гэгдэж байсан энэ брэндлэг бүсгүй нэг л өдөр намба суусан. Ээж нь компанийнхаа дэд захирлын албан тушаалыг өгснөөр охин томоожихоос аргагүй болсон юм. Түүний хийсэн шоу болгон гайхалтай, очсон газар бүр нь аргагүй зэрэглэл өөр байдаг тул Б.Шинэзаяатай хамт шоудахдаа дээдсийн багачууд дуртай байсан гэдэг. Б.Шинэзаяа гэр бүлтэй болж Өлзий хэмээх даруухан бас ч үгүй бийлэгжүү айлын хүүтэй гал голомтоо бадраасан. Хосууд шинэ хүнээ өлгийдөж авсан бөгөөд охинтой болсон гэнэ шүү.

Р.Гончигдоржийн бэр Б.Энхлүүн: Эрхэм гишүүний хүү Г.Эрдэмхишигийн гэргий Б.Энхлүүн ирээдүйтэй модель гэгддэг байсан ч тайзнаасаа нэгэнт хөндийрсөн билээ. Г.Эрдэмхишиг математикийн сургууль төгсөөд “Pennsylvania”-ийн “Lehany”-ийн их сургуульд суралцсан эрдэм мэдлэгээрээ толгой цохих нэгэн.

Сайхан гэргийгээ учиргүй хорьж цагдаагүй ч гэргий нь өөрөө тайзнаас холдож гэр бүлдээ цаг гаргахыг илүүд үзсэн бололтой. Хосууд хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ. Сайн аав Г.Эрдэмхишиг гэргийтэйгээ жирэмсний сургалтанд сууж, хиймэл гэдэс зүүсэн зургаа твиттерт тавьж байсных төрөлтийн үед бага сандарсан байх шүү.

О.Чулуунбатын бэр Ч.Очгэрэл: Юмтай айлын бэр болсон ч авьяас чадвараа сорихоос ухардаггүй Ч.Очгэрэл "Universe best songs-2011" наадамд амжилттай оролцож хэр дуучин болохоо харуулсан. “Мартагдашгүй намар” кинонд гол дүр бүтээсэн Ч.Очгэрэл  “Содура” кинонд мөн гол дүр бүтээж дууг нь дуулсан байна. Загвар өмсөгч, мисс бүсгүй саяхан хайрт нөхөр Ч.Бөрдөнбатдаа гурав дахь хүүхдийг нь төрүүлж өгчээ. Хоёр хүүхдийн ээж болсон ч гоо сайхнаа гайхуулсаар байсан бүсгүй энэ удаад ч проблемгүй байх биз. Цаг хугацааг нарийн төлөвлөж юм юм амжуулж яваа түүний овсгоо самбаа алдарт эх болсон ч мөн л хэвээрээ байх бизээ.

                                                                                 Б.Уян /"Гранд" сэтгүүл №51, 10-р сарын дугаар/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • zochin
    gonchigdorjiin huu jujigchin gonchigt toglodog huntei ymar adilhan yum be. uurt ni goydcon ehnertein bna.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • GegeenCom
    Taniqee
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • зочин
    Оюунгэрэлийн охин 2 дахь хуухдээ торуулсэн юм шуу.Нохор нь естой муухай,хогийн залуу гэсэн.Шинэзаяа хайртай тулдаа л тэсдэг байх.Юу ч угуй шалдан залуу ихээхэн дээрэлхээд байвал энэ охин салсан нь дээр дээ.Будуулэг юманд битгий дээрэлхуулээсэй гэж бодож байна.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • anu
    ter Petrovisin Oyungerelin ohin yamar aimaar tsarai muutai yum ve gomdmoor yum
    2014 оны 11 сарын 13 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025