Ким Кардашианы ээж Крис Женнер охидоосоо дутахгүй нэрд гарсан ганган дэгжин дээрээс нь наснаасаа залуухан харагддаг эмэгтэй. Түүнийг харсан хэн ч 58 настай эмээ гэж хэлмээргүй байгаа биз. Өөрөөсөө 27 насаар дүү залуухан амрагтай Крисийг саяхан өөрийн хүүтэйгээ хамт явж байхад нь папарацичид дурандаа буулгаж, дахин шинэ амрагтай болсон хэмээн андуурсан байна.

Тэрбээр 22 жил ханилсан анхны нөхөр Брюс Женнер буюу 6 хүүхдийнхээ эцгээс гэнэт салснаа зарлаж залуухан амрагаа ч удалгүй танилцуулсан билээ. Крисийн залуухан амраг нь түүний хүүхдүүдтэй нас ойролцоо нэгэн. Крис ч өөрийнхөө хувийн амьдралд ихэд сэтгэл хангалуун байгаагаа дуулгасан. Харин өчигдөрхөн хамт явсан энэ залуу түүний залуу амраг биш хайртай хүү нь байжээ.



М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна