“МУХАР ГУДАМЖ” –ны ганц бүсгүй

Монголын өнөөгийн нийгмийн амьдралын үнэн бодит өнгийг харуулах дэлгэцийн нэгэн шинэ бүтээл удахгүй мэндлэх гэж байгаа билээ. 

Энэ бол “LVA” энтертайнментын дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Мухар гудамж” адал явдалт, драмын уран сайхны кино юм. Тус бүтээл хөндөх сэдэв, хамрах хүрээгээрээ өргөн далайцтай дуугарч байгаа бөгөөд хүн хүний харилцаа, эрх мэдэлтэнгүүдийн бодлого, шийдвэр, өнгө мөнгөний олон хүчин зүйлсээс үүдэж нийгмийн салбар бүрт саад бэрхшээл, асуудал тулгарч эцэст нь мухардалд ордгийг харуулах гэнэ.

Киноны гол дүрд, жүжигчин Д.Лхагва, Ц.Цэрэнболд, МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Ж.Равдан, Ж.Дарамсүрэн нарын тайз, дэлгэцийн шилдгүүд тоглосон. 

Харин киноны ганц эмэгтэй жүжигчин болох дуучин, жүжигчин Дулма Сунрапова ОХУ-ын Буриад улсаас уригдан тоглосон байна. Тэрбээр “Сити” дээд сургуулийг 2008 онд жүжигчин мэргэжлээр төгсжээ. Суралцах хугацаандаа 2007 онд хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ буюу “New stars” эстрад дууны тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж, хөгжмийн зохиолчийн “Миний дуунууд-2007, 2008” зэрэг тоглолтуудад оролцож байсан.

 

Бага наснаасаа хөгжим, урлагт дурлаж, дуулж эхэлсэн тэрээр өдгөө ОХУ-ын Буриад улсад дуучнаар ажиллаж байгаа юм. 2008 оноос бие даасан уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд “Миний хүсэл” хэмээх анхны цомгоо амжилттай гаргажээ. Харин одоо хоёр дахь цомгоо хэвлэлтэнд явуулахаар ажиллаж байгаа гэж дуулдсан. 

Үзэгчдийн хувьд, Монголын кино урлагт жин дарах бүтээлүүдийн нэг гэсэн хүлээлттэй байгаа “Мухар гудамж” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байгаа бөгөөд "Мухар гудамж"-ны ганц бүсгүйтэй удахгүй танилцах нээ. 

М.Сонор 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025