Жинхэнэ Монгол Реппер, өөрийнхөөрөө эрхэмсэг, билэг танхай оршдог тул үргэлж олны хайрыг татдаг Реппер Gee тоглолтоо хийхээр болжээ. Энэ сарын 14-нд Паласт болох түүний тоглолт “Юуны төлөө” нэртэй. “Цаг хугацаа, түүнийг ашиглахын төлөө цаашлаад ирээдүй хойчдоо үйлээ ойлгуулахын төлөө” хэмээн тэр товчхон тодорхойлолтыг энэхүү тоглолтондоо өгсөн.

Твиттерт “Тасалбар худалдаж авахгүй ч гэсэн RT” хийгээрэй гэсэн түүний жиргээ 600 гаруй түгээлт аваад байгаа юм. Харин фэйсбүүкнийх нь зурагны лайкын тоотой ярих ч юм биш. 40 мянга гаруй лайк авах бол энгийн л үзэгдэл билээ. Түүний фэйсбүүк хуудас 135,128 лайктай гээд л бодчих. Тоглолт нь харахад ашиг олохооргүй харагдаж байгаа ч гэсэн хэзээд ашгийн төлөө явдаггүй гэж ам бардам хэлдэг тэрбээр энэ удаад фэнүүдийнхээ цангааг тайлахаар шийдэв бололтой.
Б.Уян
Сэтгэгдэл байхгүй байна