“Хайрын бүжиг” дууны клипэнд тоглоорой

“Хайрын бүжиг” дууны клипэнд тоглоорой

Хайр дурлалын минь дуунд чи бүжиглээч

Намайгаа чанга тэврээч, би чиний дэргэд баймаар байна үнсээч ...

Тийм ээ, энэ бол “GUYS 666” хамтлагийн “Хайрын бүжиг” дуу билээ. Олны хүртээл болсон цагаасаа одоо ч моодноос гараагүй дууны клипэнд та хайрттайгаа тоглох боломж буйг тус хамтлагийн зүгээс уламжилсан шүү. “Хайрын бүжиг” 15 жилийн дараа клиптэй болох гэж байгаа бөгөөд зураг авалт эхлээд байна. Хосуудын хуримын зургийг клипэндээ оруулах бөгөөд та estudiomongolia@gmail.com хаягаар илгээгээрэй. Дашрамд, ээж аавынхаа ч хуримын зургийг явуулж болох юм байна шүү. Гол нь фокус нь алдагдаагүй чанартай зураг байх хэрэгтэйг тэд онцолсон. “Хайрын бүжиг” 15 жилийн дараа бид бүхний хайрыг тунхаглахаар ийнхүү амилах нь ээ.

Д.Сэргэлэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025