Чи ямар ёс суртахуунгүй хүүхэд вэ?

 

Даваа гаригийн өглөө миний утсанд уртаас урт мессэж ирэв. 8811 ... дугаараас, тодруулбал сайт дээр ярилцлага өгсөн нэгэн дуучин бүсгүйгээс. Олноо даруу төлөв, эмэгтэйлэг, ялдам, ёстой намбалаг гэж гайхагдсан хүн л дээ. Ярилцлага өгч байхдаа ч “Би аль болох сөрөг юм бодохгүй, муухай үг хэлэхгүйг хичээдэг” гэж зөөлөн зөөлөн дуугарч баргийн асуултанд “номын” хариулт өгч байв. Тийм л юм байх гэж бодов. Гэтэл яасан байх нь, тийм эмэгтэйгээс хэзээ ч гарамгүй үгсээр намайг “булсан” байв. Нүдээр хараагүй хүн бол итгэхийн ч аргагүй ааш аягыг тэр гаргажээ.

Бид сэтгүүл дээр ч сайт дээр ч ярилцагчдаа яриаг нь эргэж заавал хянуулж, өгөх гэж байгаа гарчгаа хүртэл өөрт нь мэдэгддэг ЦОРЫН ГАНЦ хэвлэл мэдээллийн байгууллага билээ. Эргэж хараад гарчгаар нь "самрах", тухайн хүний ярианаас зөвхөн скандал болох хэсгийг түүж эрх ашгийг нь хүндлэхгүй байдал гаргадаггүй гэдгийг заавал ингэж бичихгүй байсан ч ярилцлага өгч байсан бүх зочид мэдэж байгаа.

Товчхондоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцана гэдэг өөрөө асар том соёл. Ярилцагчийн хүсэлтээр ярьсан ярианаас хасалт хийж болох авч анхнаасаа ар гэртээ асуудал үүсгэх юмыг өөрсдөө ярихгүй байх л хамгийн зөв гарц.

Гэсэн ч яахав, түүний хүсэлтээр нөхөртөө загнуулсан хэсгийг хассан. Хойшдоо хэвлэлд яаж хандахаа тэр хүн өөрөө бодох бизээ.

Тэр бүсгүйн үгнээс би сарын тоймынхоо гарчгийг олсон тул онцлов. Энэ сар ерөнхийдөө ёс суртахуунтай гэж хэлэгддэг, ёс суртахууны хэмжүүр болж харагдах гэж хичээдэг, ёс суртахуунгүй ч ёс суртахууныг чухам хэн нь тоглоод байгааг илэрхийлсэн сар байв.

Монголд хэн ёс суртахуунтай вэ?

Ёс суртахууны хэмжүүр маш энгийн. Өөрийн эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, бусдын эхнэрийн халуун хөнжлөөс нөхрийг нь сугачихгүй, бодит байдал дээр шөнөжин нөхөртөө зодуулчихаад маргааш нь сахиулсан тэнгэрийн царай гаргаж тэнгэрлэг гэр бүлийн дүрд тоглохгүй, хамгийн гол нь өөрийнхөө хэмжээг мэдсээр байж бусад руу буруугаа бухахгүй байхад наад захын шаардлага хангагдах биз. Бүр маш энгийнээр тайлбарлахад хүүхэн жирэмслүүлсэн бол ядаж эмнэлэг явах мөнгийг нь өгч, худлаа ч болсон уучлал гуйж анх оронд авч орохдоо үзүүлж байсан ханхүүгийн ааш аягныхаа хэлтэрхийг ч болсон харуулах хэрэгтэй. Гэтэл яасан? Ц.Мянганбаяраас бусад эрчүүд нэг ч бүсгүйн өмнө хариуцлага хүлээхгүйгээс болж эцэггүй хүүхдүүд хэвийн үзэгдэл, аборт хийлгээд насан туршдаа бие сэтгэлийн сэвтэй үлдэгсэд ч олон байх болж. Зарим нь улайм цайм баригдчихаад карьераа авч үлдэхийн тулд арьсаа хамгаалж яаж аяглалаа? Инээдтэй хэрэг шүү.

Ийм амьдралд дасал болж, хэн нэгний эхнэр, хүүхдийн тоог гаргахын тулд хөлийн хуруугаа оролцуулж тоолоод ч будилах шахуу болсон цаг дор хүн бүр “ёс суртахуун” гэдэг үгэнд дулдуйдах бамбай барих болов. Хамгийн гол нь хэзээ ч энэ талаар ярих ёсгүй, гэрэлт нарны дор олон юм “донгодох” ёсгүй, донгодвол цээрлүүштэй хүмүүс энэ сэдвийг хөндснөөс хүмүүс хоёр талцав.

Нэгэнт энэ сэдвийг хөндөж анх телевизээр нэг ярьсан хүмүүс нь ичихгүй байгаа тул ард түмэн бид тэднээс ёс суртахуун нэхэж бас болох байх.

Х.Баттулга: 17 чингэлэг спиртний дуулианаас эхлэн түүний оролцсон “тоглоом” нэгээр тогтохгүй. Авгай хүүхнээ сольсныг бол бид цээжээрээ мэднэ. Социализмын үед гэр бүл салалт, хүүхэд өнчрүүлсэн хүн сайд болох битгий хэл цөллөгт явдаг байсныг мэдэх нэг нь мэдэх байх. Арай л алга ташилт нь хэтрээд байх шиг.

Д.Дагвадорж: Хаана л зодоон болно Аса оролцож, хутга мэсэндээ хүрч байсан түүх бий. Давилуун зангаасаа болж сумогоос хөөгдсөн хүнээр ёс зүй заалгах бид ямар гэм хийв. Эхнэрээ хэрхэн зодож шөнөжин яаж “кино” тоглуулдагыг мэдэх хүмүүс нь мэднэ. Ар гэрийн асуудалтай нууц амраг нь хүртэл олноо ил болж ямар юмны ч билээ хатан хааны титэм зүүчихсэн явж байна.

У.Хүрэлсүх: Төрийн ордонд хүн шанаадаж ааг омгоо гайхуулж сандал суудлаа бизнесийн төлөө худалдсан, эмчилгээнд явах нэрээр Хангүг улсад гоо сайхнаа арчлаад ирсэн түүнийг “арьс”-аа солиулахаар бид шинэ хүн болгож харах билүү? Өсөх ирээдүйтэй лидер байсан ч гэсэн өнгөрсөн түүхэнд түүний үлдээсэн ул мөрийг хараахан мартаагүй санагдана.

Б.Баатар & П.Анужин: Эцсээ хүртэл мэлзсэн ч эцсийн эцэст нэг гэрт орсон нь тодорхой болсон энэ хоёр хүн хоёулаа эхнэр, нөхрөөсөө салсан. Сүүлд П.Анужин нөхрөөсөө салах өргөдлөө шүүхэд өгөөд байгаа. Өөрийнхөө амьдралыг бүтэн авч явж чадахгүй хүмүүс хэнд ёс зүй заах эрхтэй нь гайхал төрүүлэм. Бас болоогүй, хэвлэл дээр өөрсдийнх нь төлөө цэг гарах төдийд зүйл бүрээр дарамталж хэл амаа билүүддэг нь нийтэд ил болсон билээ.

Н.Энхбаяр: Оймстойгоо чирэгдэж яваад үхээд сэхсэн түүнийг өрөвдөх нэг нь өрөвдөх л байх. Ямбыг нь эдэлсэн юм чинь ялыг нь үүрэх ч бас байх зүйл биз. Энэ хүний амьдралын хар цагааныг ялгана гэвэл үг олдож үхэр холдоно. Гэвч түүнд нэг л юм байхгүй нь үнэн. Тэр бол ёс суртахуун. Угаас улс төрийг ёс суртахуунтай хүн хийдэг эд ч биш байх.

Энэ хүмүүст, өөрсдийнх нь гайхуулаад байгаа ёс суртахууны хэдэн хувьд байдаг юм бол? Тэдний өмнө Хархорин дээр тэрэг түрж хоногийн хоолоо залгуулж яваа иргэн ямар гэм хийв. Хамаг гоё хувцасаа өмсөж зүүж оччихоод П.Анужин хөөрхий тэрэгчнийг сурагчаа загнаж байгаа багш шиг чичрүүлэх юм. Яахав дээ, нэг минут ч гэсэн илүү ажиллаж 1000 төгрөг олог л дээ. Энэ бүсгүй өөрөө л гоё сайхан харагдаж байвал болоо гэсэн шиг амандаа шүд ч үгүй болж, арьс үс нь үеэ өнгөрөөн гундсан өвөө нарыг ээрч муурдгаа болиод эгэл ардыг доромжлох боллоо. Үнэхээр ёс суртахуун яримаар байвал ядаж тэр хөөрхий тэрэгчид сүрхий камер агссан, ганган дэгжин нөхдүүд царайг нь орон даяар шившиг болгосныхоо төлөө төлбөр төлсөн болов уу?

“Дамск”-ны нууц

Солонгос кино, солонгос хоол гэхээр нүдээ ухаж өгөхөөс буцахгүй дээрээ тавьчихаад байсан бид нэг л өглөө тэднийг зүхэж босож ирэв. Манай тамирчдын хоолонд ариун цэврийн хэрэглэл хийсэн байгаа юм даа. Тэгээд ч зогсохгүй сэг болтлоо нүдүүлсэн нь ялж нүдсэн нь ялагдахыг бид энэ цаг дор харав. Гэсэн ч телевизээр солонгос кино, гарч хааяа нэг гарахаараа солонгос хоол иддэг дадлаасаа хүмүүс татгалзаагүй л байна. Яагаад?

Солонгос гэсэн шошготой бүхэн хэдийнэ, аажим аажмаар гэтсээр манай соёлын нэг хэсэг болж орхиж. Хэзээнээс махан хүнс голдуу хэрэглэдэг бид хонины мах чанаж тавьчихаад шингээлтийг сайжруулах нэрийдлээр кимчигээр даруулах нь хэвийн л зүйл болсон.

Хээр хөдөө аялал зугаалгаар явахдаа хамгийн түрүүн мах шарагчаа авч гардаг, гахайн мах шарж нөгөө л кимчи, салатны навчаар ороож “аа” хэмээн бие биенийхээ ам руу хийх болсон. Хорхог хийхэд өртөг өндөр, ажиллагаа ихтэй тэгээд ч их идэж чадахгүй харин мах шарах бол өөр. Энд л “дамск”-ны нууц байгаа билээ.

 

 

 

Тархи угаалт, соёлын чиг хандлагыг өөрчлөхийг, үзэл бодлын салхи хаашаа эргэхийг цаг үргэлж аажим аажмаар хийдэг байх нь. Сониноос, улс төрчид Со нараас дутахгүй гээч. Нэг л өдөр нэгийгээ оймстой нь чирээд явчихна. Нөгөө өдөр Төрийн ордныхоо хойморт залаад гэрээ хэлцэл хийж сууна.

Харин маргааш нь хэзээ ч бие биеэ эгцэлж харамгүй хүмүүс найрамдлын гэрээнд гарын үсэг зурна. Н.Энхбаяр Н.Алтанхуяг нарын хослол бидэнд “дамск”-наас дутахгүй сэтгэгдэл үлдээв. Уучлаад байгаа юмуу уучлуулаад байгаа юмуу, үнэн үү худал уу бүү мэд баахан нөхдүүд “Уучлаарай” гэж матрын нулимс унагаж байх юм. Ёстой нүд хуруу гэдэг шиг дусал нулимс унагаж гэмээнэ “дамск”-нд шингээгээд авчмаар гарууд уу үгүй юу? Одоо тэгээд тэр үгийг хэлүүлснийхээ төлөө ирээдүйд бас яаж өр ширэнд орж цусаар уйлах ирээдүй хүлээж байгаа юм бол гэж бодохоос айх шиг. Үхээд сэхсэн Н.Энхбаяр долоо шархадсан чоно гэдэг шиг ёстой хүчирхэг хар яриагаар бол “босоо ороолон” шиг хүн болохоо харуулав. Н.Алтанхуягийн шунал хүсэл, Н.Энхбаярын дондогмаа шиг яасан ч унадаггүй, унтардаггүй улс төрийн амбиц энэ сарын хамгийн хамгийн байлаа.

Уучлаарай уучилж чадахгүй нь!

Яг энэ үгийг сүүлийн хэдэн сарын турш дуулиан болсон Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарын хэргийн шүүх хурлын үеэр Д.Оюунтуул хэлжээ.

Хэдий гомдолгүй гэж хэлнэ гэж бодсон боловч хөөрхий бүсгүй эцсийн мөчид яаж өвдсөнөө, хэдэн шөнө нойргүй тарчилснаа, одоо ч яс мах нь хэрхэн янгинаж байгаад бодоод тэсгэл алдан уучилж чадсангүй. Ердөө 30 гаруйхан настай хоёр бүсгүй бие биенээ шалзалсан дуулиан ийнхүү нэг нь шоронд нөгөө нь наранд ч гэсэн насан туршдаа тарчлах эмгэнэл болж дууслаа. Бидний амьдрал эрээнтэй бараантай тул нэгэнт хийсэн гэм, үйлийн үрийг яалтай ч билээ. Ёс суртахуун, ёс зүй гэж бүгд ярьж байгаа ч гэсэн ёс суртахуунгүй үйлдлийн дараа ёс суртахуунтай үйлдлээр хариу барих тийм ч амар биш билээ. Д.Оюунтуулыг нэг хэсэг нь харааж нөгөө хэсэг нь сайшааж байна.

Сарын сүүл мушгин алдарт Л.Балхжавын өдрүүд болов. Жилийн жилд энэ хүн тоглолт хийдэг уламжлалтай. Үзэгчид пиг, ихэвчлэн өөрийнх нь шоунаас төрөн гарсан “мод”-ууд оддын цагаан солио тусчихсан тайзан дээр баруун солгойгүй хашгична, дэвхцэнэ. Од төрөх ийм амархан юм бол заавал СУИС-т сурах хэрэг байна уу? Сүүлдээ улс төрчдийг хүртэл бэлдэх юм болчихсон баахан хэнээтэй нөхдүүд нэвтрүүлэг нэрийн дор элийрч байх юм. Цаашлаад цагдаа, хуульч, эмч өөр юу байдаг юм бүгдийг нь энэ мэт тв шоугаар бэлдээд эхэлж ч мэдэх нь. Магадгүй энэ ноёнтны сод ухаанаар тэнгэрийн дор түүний телевиз боловсролын, мэргэжлийн ирээдүйн чиг хандлагыг тэр чигт нь тодорхойлох юм биш байгаа.

Энэ мэт уучлашгүй зүйлүүд бидний амьдралд ар араасаа хөвөрсөөр. Ёс зүй гэж хэчнээн фокуславч ёс зүйгүй зүйлүүд л нүдэнд туссан сар байлаа. Ёс суртахууны “цагаан солио” тусчихаагүй байгаа даа? Энэ олон ёс зүйн баг өмссөн ёс зүйгүйчүүд хөлдөө чирэх нь байна шүү, ядарсан ард түмнээ.

                                                                     /"Гранд" сэтгүүл №52 Аравдугаар сарын тойм/

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Чимид
    Хаин тэр 8811тэй дугаараас мессеж ирүүлдэг дуучин нь Оюунтүлхүүр байх гэж таалаа. Базараа гээч садар эртэй сууж сүр дуулиантай хурим хийж байсныг нь бодохоор одоо нэг их тэнгэрий ариухан сахиус шиг сайн ээж, эхнэрийн дүрд тоглоод байгаа нь утгагүй, хуурамч. Ярилцлага нь ч гэсэндээ Гоо сайхны хагалгаа, энээ тэрээг дэмждэггүй, оригоороо байх ёстой гэж яаж ичихгүй хэлж чадав аа. Эрүүн дээрх мэнгээ авахуулж хэд хэдэн засвар хийлгэснийгээ мэдэхгүй гэж бодсон юм байх даа. За тэгээд дуу хоолойны хувьд ч шальтай юм байхгүй. Зохиосон дуу нь тэр. Сулхан давстай шөл л гэсэн үг. ийм дуу хоолойтой байж нэг их тоглолт энээ тэрээ хэрэггүй шүү дээ.
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Чимид
    Хаин тэр 8811тэй дугаараас мессеж ирүүлдэг дуучин нь Оюунтүлхүүр байх гэж таалаа. Базараа гээч садар эртэй сууж сүр дуулиантай хурим хийж байсныг нь бодохоор одоо нэг их тэнгэрий ариухан сахиус шиг сайн ээж, эхнэрийн дүрд тоглоод байгаа нь утгагүй, хуурамч. Ярилцлага нь ч гэсэндээ Гоо сайхны хагалгаа, энээ тэрээг дэмждэггүй, оригоороо байх ёстой гэж яаж ичихгүй хэлж чадав аа. Эрүүн дээрх мэнгээ авахуулж хэд хэдэн засвар хийлгэснийгээ мэдэхгүй гэж бодсон юм байх даа. За тэгээд дуу хоолойны хувьд ч шальтай юм байхгүй. Зохиосон дуу нь тэр. Сулхан давстай шөл л гэсэн үг. ийм дуу хоолойтой байж нэг их тоглолт энээ тэрээ хэрэггүй шүү дээ.
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Чимид
    Хаин тэр 8811тэй дугаараас мессеж ирүүлдэг дуучин нь Оюунтүлхүүр байх гэж таалаа. Базараа гээч садар эртэй сууж сүр дуулиантай хурим хийж байсныг нь бодохоор одоо нэг их тэнгэрий ариухан сахиус шиг сайн ээж, эхнэрийн дүрд тоглоод байгаа нь утгагүй, хуурамч. Ярилцлага нь ч гэсэндээ Гоо сайхны хагалгаа, энээ тэрээг дэмждэггүй, оригоороо байх ёстой гэж яаж ичихгүй хэлж чадав аа. Эрүүн дээрх мэнгээ авахуулж хэд хэдэн засвар хийлгэснийгээ мэдэхгүй гэж бодсон юм байх даа. За тэгээд дуу хоолойны хувьд ч шальтай юм байхгүй. Зохиосон дуу нь тэр. Сулхан давстай шөл л гэсэн үг. ийм дуу хоолойтой байж нэг их тоглолт энээ тэрээ хэрэггүй шүү дээ.
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Чимид
    Зөв юм бичихийг оролджээ, гэсэн ч найруулга, хэлзүй, мэргэжлийн хэллэг талаас авах юм түй ч алга. Доод Зочинтой санад нэг байна.
    2014 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин
    уг нь чамд санаа байна, даанч үгээ зөв дүрмийн дагуу бичиж чадахгүй юм, бас яг юуг яаж илэрхийлэх аргаа сайн мэдэхгүй юм, тэгээд толгойдоо юу орсноо туудаг юм байна, үг хэлэг чинь хар залуугаараа хөгшин хүн шиг бичих юм, мөн сэтгүүлч нийтлэлч нэр зүүчихээд гарууд гэх мэт зохисгүй хар ярианы үг их хэрэглэдэг юм бн гэх зэргээр шүүмжлэх зүйл байнаа, байна, даанч танай сэтгүүл маш сонин үг хэллэгтэй болоод байсан чинь өөрөө галзуугийн тэмдэглэл бичээд байж дээ янз нь, яана даа, өөрөө эхлээд сайн боловсор, хэрхэн зөв бичих, зөв найруулах, алдаагүй бичих, хэнийн юуг яаж бичих тухай зөв торгон мэдэрмжид суралц даа, тэгээд дараа нь ингэж зоригтой байж сур даа, чи ингээд бичээд сурчихвал шар, таблойд хэвлэлийн балай үг хэллэгтэй этгээд гэж өөрийгөө боддог мангардуу хөдөөний бор хэвээр л үлдэнэ
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
  • анир
    сайхан бичжээ
    2014 оны 11 сарын 03 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025