Даяаршина гэдэг бол бүгдтэй адилхан болно гэсэн үг биш. Харин даяаршилд нэгдэж хөл нийлүүлнэ гэдэг бол тэр даяаршил, хөгжлийн үйл явцад тухайн улс орон өөрийн өнгө төрхтэй, өөрийн хэл соёлтойгоо, өөрийн түүх уламжлалтайгаа өөрийн өнгөө нэмж орно гэсэн үг. Монголд ирэхэд гадаадын орноос ялгарах юмгүй харагдвал Монгол Улс шиг харагдаж чадахгүй, энэ их уйтгартай байх болно хэмээн Ерөнхийлөгч хэлж байсан билээ. Түүнчлэн Монголчууд бид угшил угсаа нэгтнүүддээ чих нүд тавьж байх нь зөв хэрэг болов уу. Тэгвэл ийм нэг анхаарал татсан бичлэг байна.

Камчатскид хожим суурьшуулсан Коряки гэж угсаатан байдаг бөгөөд дээр үед гэрт амьдардаг байсан гэх тэд өөрсдийгөө хон хэрээний удмынх гэдэг аж. Тиймээс Корякуудын тухай бичлэгийг хүргэж байна.
https://www.youtube.com/watch?v=Tla5-NOqVcg
Монгол угсаатны судалгааг бодьтой хийх нь үндэсний эрх ашигт тун чухал асуудал гэдгийг уншигч та хэлүүлэлтгүй ойлгож буй биз ээ.
Б.Билэгт
















Сэтгэгдэл байхгүй байна