“Umbrella” хөгжмийн сувгаар залуусын танил болсон хөтлөгч Зулаа гадаад нөхөртэй болсон биш гадаад төрхөөрөө төрөл арилжаад буй. “Umbrella fashion shop” ажиллуулж, сэтгүүл ч гаргаж байсан түүний бизнесийг хоёр дүү нь эндээ үргэлжлүүлж байгаа юм билээ. Ихэвчлэн хилийн чанадад зохион байгуулагддаг шоу тэмцээнээс сурвалжлага бэлтгэж Монголчууддаа хүргэж байсан тэрбээр гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үгийг утгаар нь хэрэгжүүлж дүр төрхөө бүрэн шинэчилжээ.

Зөвхөн өөрийгөө өөрчлөөд зогсохгүй, хоёр эмэгтэй дүүгээ ч косметик мэс засалд донтуулсан ажээ. Орчин үед хүүхнүүд “чимхсэн хамар”-т унаж тусаад байгаа учир Зулаагийн хоёр дүү ч энэ моодноос хоцроогүй байна. Гэхдээ дурлалын эрхтэн хамраа хэт гоё сайхан болгох гээд улам дордуулсан юм шиг л харагдаж байх юм.

Аль эсвэл шинэхэн дурлалын эрхтэн нь эдгэж амжаагүй байгаа юм болов уу. Хоёр дүүгээ ингэж төгс өөрчилж байгаа Зулаа магадгүй косметик мэс засалд гэр бүлийнхнээ бүгдийг нь оруулсан байж мэдэх юм. Харамсалтай нь "нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов" гэгчээр улам дордуулсан байна хэмээн дотны найзууд нь шивнэлдэж байна лээ.
Ямартай ч Зулаа Герман нөхрийнхөө хайр халамжинд бөмбөрч, дүү нараа ч тэжээж тэтгэж байгаа адтай бүсгүй. Хүүхэд гаргаад удаагүй хэрнээ гоолиг сайхан биеэрээ гайхуулдаг Зулааг цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч гэхэд болно.

М.Сонор
Сэтгэгдэл (2)