“Миний дуунууд”-ыг улиглах нь...

“Гайгүй суудалтай билет зарна, билет зарна...” гэж хашгирах хүмүүсийн дуу UB palace руу дөхөх тусам улам чангарч, улам олшров. Бусад тоглолтыг бодвол хөл хөдөлгөөн ихтэй.  UBS гэх шар хантаазтангууд ажилчин шоргоолж шиг л энэ тэрүүгээр  гүйлдэж харагдав. Учир гэвэл UBS телевизийн захирал УГЗ, ая зохиогч Л.Балхжавын жил бүр болдог “Миний дуунууд” тоглолт 16 дахь удаагаа болох гэж байгаа болохоор тэр.

Тоглолтын заал руу  ортол танхим ч  хэдийнэ дүүрч, үзэгчид суудлаа эзэлжээ. Гагцхүү тоглолтыг нээх л үлдэж. Манайд тогтсон жишгээр тоглолт товлосон цагаасаа гуч илүү минут хоцорч эхлэв.

“Universe”-ийн “хүүхдүүд”

За тэгээд “Universe best songs”-оор овоглосон, тэрхүү наадмаас төрсөн залуу дуучид ээлж дараалан гарч ирж, ая дуугаа өргөцгөөлөө. Дэлгэцнээ гараад удаагүй байгаа хэд хэдэн киноны дууг “Universe”-ээс төрөгсөд дуулцгаав. “Зүрхээр наадагч” киноны дууг “Мотив” хамтлагийн дуучин Т.Ганбаатар, дуучин А.Хишигдалай, “Цэцэрлэгт учирсан хоёр” киноны дууг Ч.Цэлмүүн, “Содура” киноны дууг Ч.Очгэрэл, “Хувьсал” продакшны “Хайр” жүжгийн дууг хөтлөгч Э.Гантулга, дуучин Т.Амина гээд л тоочих юм бол бараг  “Universe”-ийн “хүүхдүүд”-ийн тоглолт шахуу юм болсон.

Ийнхүү “Universe”-ээр овоглосон хэдэн “хүүхдүүд” цувж дууссаны дараа үзэгчдийн нүдийг хужирлаж сэтгэлийг баясгасан хэсэг бол жүжигчин Урнаагийн хэсэг байлаа. “Хувьсал”-ын  У.Уранчимэг “Шөнийн үнсэлт” дууг дуулахын зэрэгцээ “Хааны сэнтий” дээр бяцхан хэмжээний үзүүлбэр ч юм уу, бүжиг ч юм уу гурван охины хамт хийж шар даашинзаа тайчин шидэж, час улаан хувцастайгаар бүжиглэнэ. Хаана ч, хэзээ ч гандан буурахгүй гал цогоо тэр энэ удаад ч харуулаад авах шиг.

Болоогүй “Шинэ жил-өвлийг” угтан дуулахуй

Тоглолтын гол баатар Л.Балхжав “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг” дууг “Мотив” хамтлагтай хамтран дуулж үзэгч олонтой мэндчилэв. Харин түүний мэндчилгээний араас өвлийн сэдэвтэй дууны бүүм буусан гэхэд болно. Юу гэхээр ОХУ-ын дуучин Влада Комлева, “Өвлийн дуу”, ОХУ-ын Буриад улсын дуучин Б.Амархүү өвлийн, шинэ жилийн дуу, МУГЖ, поп дива Б.Сарантуяа “Цагаан шөнө” дуугаа дуулсан нь, улирал андуурсан хүмүүс үзэгчдийг баахан алмайруулж басхүү сонин сэтгэгдэл төрүүллээ.

Болоогүй  “Шинэ жилийг” дуулж зогсох тэднийг сонсоод “гараг андуурчихаж” хэмээн хошигнон ярих нь ч дуулдав.   

 

“Содура”-гийн “рекламны пауз”

UBS телевизийн дэлгэцийн уран бүтээл болох “Содура” кино нээлтээ хийх гэж буй. Тэр утгаараа энэхүү тоглолт харин ч нэг “Содура” киногоо рекламдах нэг том шалтгаан болж өгөв. Дуу болгоны завсар шахуу “Содура” киноны дуу, “Содура” киноны аялгуу, “Содура” киноны ийм тийм хөгжим гээд л “Содура”-гаар амьсгалах шиг болов оо. Ёстой нөгөө тоглолт биш, киноны рекламан дотор туугаад орчихсон юм шиг л санагдсан билээ.

Аливаа уран бүтээлийн үнэ цэнэ гэгч чухам юундаа оршдог юм бэ? Улиг болоогүй байхдаа урлаг үнэ цэнэтэй байж болох юм. Энэ бол нэг хувилбар нь. УГЗ, ая зохиогч Л.Балхжав урлагт хувь нэмэр оруулж яваа хүн.

Гэхдээ өөрийгөө ингэж үнэгүйдүүлэх хэрэг байдаг ч юм уу. Жил бүр зохиогдоод өдгөө 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Миний дуунууд” тоглолт уламжлал биш улиг болон тогтох нь ээ.

Жил бүр улиглахгүйгээр, хоёр гурван жилдээ даацтай тоглолт хийж байвал тэр жинхэнэ уран бүтээлчийн “үнэ цэнэ” болох буй биз ээ. Жил бүр 2-3 өдөр болж, 3-4 цаг үргэлжилдэг энэхүү тоглолтын тасалбар энэ жилийн хувьд 25 000 мянган төгрөгний үнэтэй байлаа. Зарим хүмүүст ганц хоолных нь мөнгө бол, зарим нэгэнд нь долоо хоногийн хоолных нь мөнгө.

Жил жил дараалан иймэрхүү тоглолт хийж хувь уран бүтээлчийн үнэ цэнээ газарт унагаж байхын оронд урлагаар “түрий”барин чамгүй мөнгө хийж ирсний хувьд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүмүүнлэгийн чанартай үйлсэд гар сунгадаг байж яагаад болохгүй гэж!

 

П.Урнаа

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (15)

  • Гранд Урнаа чи болиоч
    Хүн шантаажлаж мөнгө олдог балай хүүхэн
    2016 оны 10 сарын 10 | Хариулах
  • 6666
    15 jil daraallan blson togloltiig hvmvvs muulsn hernee l hvleej bgaad vzhi. neg bl toglolt vzsen hvmvvs teneg vgvi bl ene toglolt vneheer shn bldog iim l zamtai. Uursdu chdhgv bj uruulin muuhairu ungiin harah bidnii zan ymdaa jil blgon zohiogool bgasai. Zalhah bsn bl ali ert vzegchgv bloh bsishd ene toglolt. Shvvmjilj bui hvmvvs ene hvnii zohiosn duug sonsohgvi l bgv yu. Tesehgv vheh biz. Uchir ni ene hvnii duu bvriig ta nar amanda ayldgiishd za
    2014 оны 12 сарын 06 | Хариулах
  • сОКО
    үнэхээр гоё наадам болсон шүү жил бүр хийсэн ч хэзээ ч уйдхааргүй сайхан тоглолт шүү ажа ажа амжилт
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • сОКО
    үнэхээр гоё наадам болсон шүү жил бүр хийсэн ч хэзээ ч уйдхааргүй сайхан тоглолт шүү ажа ажа амжилт
    2014 оны 12 сарын 05 | Хариулах
  • энх
    Балхжавын авгайг шуналтай ааш авир муутай нэх юм үнэн юм уу,энэ хар Урнаа ичээсэй ёстой муухай харагдаж байна,нөхөр нь найруулдаг биз дээ энэ концёртыг
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    хар Урнаа одоо жаахан ичиж амьдраач,явуулаад байсан яваад байдаг байна штээ,архичин авгай царайлчихаад,наадах чинь чамд зохихгүй байна балай минь
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    алтан загасны эмгэний орчин цагийн хувилбар шуналын тулам Ариунаа гэж авгай байдаг,муу Балхжавын бүдүүн бөгстэй ааш муутай чавганц
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Зочин
    BALXJAV universiin xuuxduuiig moljij shulj baina. bolimoor uym icheech
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • zochin
    ene balhjavaas uur fintatonik avh hun bhgu yu ene ofoo uuruu uurtuul shagnal uguh yumaa
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Ганаа
    Хэт ашиг хөөж байнаа Балхжаваа Гадаадын дуучдыг оруулж байсан үе нь сайхан байсан Орлогоо бодоод дуулуулахгүй болсон
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • Xaxмар
    Цадуул цадахаар боллоо , одоо ончин ядуусыг тэтгээсэй , нас намба нь болсон баймаар юмаа нvгэл буянаа дэнслэх !!!!!! Одоо миний найз авч биш огч амьдар , vр ачид чин буян нь очно
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
  • balhjaw
    harin timee ooroo oorigoo vnegvidvvleed.. vzsen oligtoi ch toglolt boloogvi. terni hajuud new starsiin toglolt shn bolson .. balhjaw odooo bolimooor yum tim yum hij bhasaa icheesei. vgvi ydaj 2 jild neg hiij bgaach
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • zochin
    yadahad 3 jild neg udaa himeer yomdaa . umnuus ni ichih yomaa ene jil bas l minii duunuud geh bhdaa geed umnuus ni sanaa zovdog bolj bna aa .
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Зочин
    монгол хүүхнүүд гадны дуучдыг дуурайж хувцаслах юм да. Яаж зохих вэ дэ. Уранчимэг минь ээ
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
  • Haramchiihand
    Nodnin uzsen untah shahsaan.bi uzchiheed durgui hureed komment bichij bsan. Jil bur toglohiig bodohod ter huniii mungu saaj hyalbar mungu oloh arga yum bishuu. Odoo bolnoo chi humuusiin buyand hangallttai bayajsan shuu dee. Baigaliin huuts uvidas gd hogiin unetei amralt bna. Hooliig ni golood togoochiig ni zagnasan yum manai nz.,tegsen tanii amraltiig gj bsan. Tegeed buzriin unetei,humuus mini tereljid ochvol tend ochchihov doo.chi icheech ee balhjav ahaa. Hun mungutei blaa gd udurt 10hool idej chaddaggyugees hoish humuust buyan hj yadarsan negend tuslaash amia bodson amitan mini
    2014 оны 10 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025