“Facebook”-ийн хаан хятад хэл сурчээ

“Facebook”-ийг үндэслэгч М.Цукерберг Бээжингийн Циньхуагийн их сургуулиар зочлохдоо Хятадаар хэр сайн ярьж чаддагаа харуулжээ. Тэрбээр оюутнуудын тавьсан асуултад чөлөөтэй хариулж байсан аж.

М.Цукерберг Бээжингийн оюутнуудтай уулзах үеэрээ аль болох олон хүнийг интернетийн сүлжээтэй болгох асуудлаар ярилцсан байна.  Түүнээс Хятад хэлийг яаж тэгж сайн сурсныг нь асуухад  “Би хятадын соёлыг үргэлж сонирхож байсан. Харин гадаад хэл сурна гэдэг тус улсын соёлыг  ойлгодог болох хамгийн шилдэг арга” хэмээн хариулжээ. Түүний эхнэр Присцилла Чан нь Хятад гаралтай Америк иргэн гэдгийг уншигч та мэдэх биз ээ.  

Тиймээс ч   М.Цукерберг хятадын соёлд илүүтэй шимтэж байгаа болов уу. Түүнийг Циньхуагийн их сургуулийн эдийн засаг, менежментийн факультетийн Ажиглагчийн зөвлөлийн гишүүнээр сонгоод байна.      

П.Урнаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025