Сүнснүүд

Монголын рок поп урлаг нэгэн үе хавгүүдийн хамтлагаар баян байлаа. Тэдний нэг нь “Сүнс“. Буржгар Жагаа гавьяатын ууган хүү Ж.Замилан тэргүүтэй залуус ардчилалтай эн зэрэгцэн төрж, хотын залуусыг дуу хуураараа хөгжөөж явсан цаг саяхан мэт санагдавч нэгэнт 20 жилийг ардаа орхисон байна. Тус хамтлаг тарж бутраад багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 20 жилийн ойн босгон дээрээ эргэн нэгдэж, тоглолтоор фенүүдээ байлдан дагуулах аян дайнд мордсон гэнэ.

Өнгөрсөн хугацаанд тэд хаана юу хийж явсан бол? Хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн буюу Лхагваа, Мөөгий нар бууриа сахиж, уран бүтээлийн тогоондоо үнэнч хэвээр байсан. Харин Д.Жаргалсайхан гавьяатын хүү Ж.Замилан Солонгост ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн байна. Миний шийрийг хатаах хүү хэмээн ихэд найдлага тавьж, урлагийн зам мөрд ороход ихээхэн тусалж дэмжиж байсан Жагаа гавьяатын хүү амьдралын эрхээр харь орныг зорсьон гэдэг бөгөөд Ж.Замилан явсанаар “Сүнс” тарсан гэх яриа ч байдаг.

 

Тэгвэл “Сүнс”-ийн  гол бүжгийг дэглэдэг байсан Зулаа Нидерланд улсад суралцаж байгаад 2006 онд эх орондоо ирсэн байна. Эрдэнэтэд төрж өссөн түүний хувьд хамтлагийнхаа хамгийн өдөр боловсролтойд тооцогддог. Унаган орос хэлтэйн дээр Англи, Нидерланд улсад суралцаж хэл усыг нь гаргууд эзэмшсэн төдийгүй бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй гээд гайхуулах юм ихтэй. Тиймдээ ч өдгөө төрийн албанд хариуцлагатай алба хашиж байгаа аж. Хувьсгалын ажлын хажуугаар хувийн амьдралаа хэдийнэ төвхөнүүлсэн Зулаа 2 охинтой бөгөөд гэргий нь хэвлэл мэдээллийн салбарт чамгүй олон жил ажиллаж байгаа сэтгүүлч бүсгүй байдаг байна.

 

Б.Ялгуун 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025