Ийм хэлц үг гараад удаж байгаа гэнэ. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг цагтаа эр бяр, мэх юугаараа байлдан дагуулж явсан жижиг А.Сүхбат 10 хүүхэдтэй өнөр өтгөн айлын дундах хүү. Гэрийнхэн нь Улаанаа хэмээн дотночилдог Дархан аваргын ээж Алтангэрэл хэмээх ёстой нэг буян заяа нь дэлгэрсэн буурай Өлзийт хотхонд суурьшдаг. Нас сүүдэр ная гарсан ч гэлээ хөнгөн шингэн, жил бүрийн наадмаар зүлэг ногоон асар болоод Хүй долоон худгийг ажрах юмгүй тойрчихдог жаатай эмээг тосгоныхон нь андахгүй. Ааяа эмээ хэмээн авгайлдаг эрхэм буурал гартаа домтой, эдгээж, анагаах увдистай нэгэн. Тэр бүү хэл ялангуяа архинд донтсон хүмүүсийг болшгүй идээнээс гаргахдаа гаргууд учраас Өлзийт хороолол руу аваргын ээжийг зорих жим замд зовж зүдэрсэн амьтасын хөл тасарна гэж үгүй.
Б.Уян
Сэтгэгдэл (19)