Г.Бадамсамбуугийн хат арслангийн сувенирт буй!

Цаг үеэ мэдэрч чөлөөтэй мөртлөө энгийн танин мэдэхүйн мэдээлэл түлхүү өгдөг, сонирхолтой баримтат нэвтрүүлгээрээ олноо хайрлагдаж хүндлэгдсэн МҮОНТ-ийн “Гараг” продакшны захирал, түүхч, сэтгүүлч Г.Бадамсамбууг Монголд танихгүй хүн үгүй. МУИС-ийг түүхч мэргэжлээр дүүргэсэн ч сэтгүүлзүйд гялалзсан карьер хөөж яваа энэ ноёнтонг ММ агентлагийн “загалмайлсан эцэг” хэмээн хүрээнийхэн нь тодорхойлдог нь тэрээр тус агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг юм.

Монгол төдийгүй дэлхийн үзэсгэлэнт газар орнуудоор аялахаараа нэг болсон түүнийг саравчтай малгай, үүргэвчтэй цүнх хоёргүйгээр төсөөлөхөд бэрх. Ийн аялахдаа тэрээр арслан цуглуулсаар хэдэн сүрэг арслантай болсон юм байх. Энэ нь зүгээр ч нэг хобби бус сүсэг бишрэл, билэгдлийн агуулгатай аж. Өөрөө их зөөлөн хүн учраас энэ сул талаа нөхөхийн тулд араатны хаан арсланг цуглуулж, эр хүний хат, сүр хүчээ зузаатгадаг байна.

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (3)

  • Зочин
    Ajlaa hiij chadaj baival tugssun surguuli yamar hamaa baina aa. Hovdyn bagshiin surguuliin neriig undurt urguj yavaa yum baina. Bayar hurgeye.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • Зочин
    muis bish hovdiin bagshiin deediig hell uran zohiolin bagshaar tugssun huuhe f
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин
    muis bish hovdiin bagshiin deediig hell uran zohiolin bagshaar tugssun huuhe f
    2014 оны 10 сарын 23 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025