Боролдой С.Мягмар юунаас нуугдав

Хар бүрх, дэгжин фракаар имижээ бүрдүүлдэг энэ эрхэм хэзээний таяг сугавчилж, тамхи зуучихсан явж байх.  Тэр бол төрсөн эцэг нь Боролдой юм шиг студийнхээ нэрээр овоглогдож олонд танигдсан ноён С.Мягмар юм. Монголын дэлгэцийн урлагт,  пиарын ертөнцөд энэ бүрх малгайтай ноёнтны бий болгосон бүхэл бүтэн школ маягийн юм байдаг.

Тэгвэл ноён С.Мягмар саяхан нэгэн үйл ажиллагаанд тун энгийн хувцаслаж ирсэндээ  ч тэр үү нүүр нүдээ гараараа хааж нуугдаад нэг л өөр байсан юм. Сүүлийн үед нүүр амандаа мэс засал хийлгэсэн бүсгүйчүүд л тэгж нүүр нүдээ халхалж олноос нуугддаг уламжлал тогтоод буй. Гэтэл Боролдой С.Мягмар юуны учир нүүр нүдээ хааж өөрийгөө ингэж их нууцлах болов. Магадгүй тэр ийм энгийн хувцастай олны өмнө ил гарахаас санаа зовсон байж мэднэ. Амбиц аа гэж...

М.Сонор

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025